2010.12.10

Мэндчилгээ

Монголын нэн шинэ түүхийн өнгөрсөн 21 жилд олсон хамгийн эрхэм дээд ололт нь хүний эрх эрх чөлөөг тунхаглан зарласан явдал байлаа. Ардчилсан хувьсгал ялсан 1989 оны арванхоёрдугаар сарын 10-наас хойш монголын ард түмэн 21 дахь жилтэйгээ золгож байна. Тэртээ 1989 онд тухайн үеийн хэмжээлшгүй эрх баригчдад тавьсан 13 зүйлийн өргөн барих бичиг буюу МоАХ-ны анхны зорилтууд биелэлээ олсон. Мөн олон намын тогтолцоо бүхий шинэ Үндсэн хууль, парламентын засаглал, хүний эрх эрх чөлөө, чөлөөт хэвлэл гэх мэт нийгэмд амин дэм мэт шаардлагатай асуудлууд бодит биелэлээ олсон нь МоАХ-ны мянга мянган гишүүд дэмжигчид, нийт ард түмний хүсэл тэмүүлэл байсан юм.

Ардчилсан Ерөнхийлөгчтэй зуузай холбосон Ардчиллын 20 насны ой Монгол Улсын иргэн бүрт ээлтэй, өгөөжтэй жил байлаа. Иргэн бүрт шударга ёс, эрх, эрх чөлөөг нь олгосон ардчиллын дараагийн үе шат бол ард түмнээ эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх зорилт юм. Энэ зорилтыг бодит биелэл болгоход МоАХ-ны мянга мянган гишүүд, дэмжигчид та бүхний хичээл чармайлт нэн чухал үүрэгтэй билээ. Бид өнгөрсөнөө санаж, ирээдүйгээ харан тэмцлийн дунд олсон, тэмцлийн дунд хадгалан байгаа Ардчиллын ололт амжилтаа улам ахиулан баталгаажуулъя.Ардчилсан Монгол Улсын иргэн танд Ардчиллын 21 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Сайн үйлс мөнхөд дэлгэрэх болтугай

Монголын Ардчилсан Холбооны дарга: Х.БАТТУЛГА
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.