Ардчилсан намын ЕНБД малчдад туслахаар хөдөөг зорьлоо
2010.01.20

Ардчилсан намын ЕНБД малчдад туслахаар хөдөөг зорьлоо

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газраас  цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд байгаа малчдад туслах зорилгоор хандивын аян өрнүүлээд байгааг өмнө нь дуулгаж байсан. Тэгвэл өнөөдөр буюу 2010 оны 1 дүгээр сар 20-ны өглөө 9:00 цагт Ардчилсан намын ЕНБД Д.Эрдэнэбат, Нарийн бичгийн дарга П.Гантулга нараар ахлуулсан баг Говьсүмбэр аймгийн Баянтал сумыг зорин хөдөллөө.
Тэрээр Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Төв аймгийн нийт 14 сумын 50 айлд гурил, будаа, цай гэх мэт хоол хүнсний зүйлээс гадна ойрын хэрэглээний, лаа, шүдэнз, эмийн сан, бээлий малын элгэвч, нэмнээ зэргийг бэлэглэж малчдад эд материалын болон сэтгэл санааны тус дэм өгөхөөр ийнхүү мордлоо.
Багийн бүрэлдэхүүнд мэргэжлийн эмч багтаж байгаа бөгөөд малчдад үнэгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.

Ардчилсан намын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллэв
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.