Төсөв хэмнэсэн сар шинэ болно
2010.02.12

Төсөв хэмнэсэн сар шинэ болно

Жил, жилийн цагаан са­раар төрийн гурван өндөр­лөг, УИХ, Засгийн газрын гишүүд, тэдний гэргий нар гээд 76 дээр vip76_tsagaansar_2010нэмэх нь 76 болдог байв. Энэ нь төсөв хөрөнгөөс Тө­рийн хүндэтгэлийн өргөөний ууц, тавгийн идээг засах, зочдод зориулж гарын бэлэг сэлт бэлтгэх гээд нэлээдгүй мөнгө гаргадаг байв. Иймд энэ жилийн төрийн золголтыг урьд, урьдын жилүүдийн­хээс арай өвөрмөц, төсөр­хөн маягаар хийхээр болж, төрийн ёслолын албанаас шинэ журам гаргажээ.

Шинийн нэгний өглөө найман цаг 30 минутад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар Төрийн ордонд хүрэлцэн ирж, Есөн хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүлэх юм байна. Дараа нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Ерөнхийлөгчтэй золгоно. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Цэрэндорж Төрийн их хан хуурыг эгшиглүүлж, гарч буй жилийн өнгийг засан гэрийн жаврыг үргээж, төр түмэндээ өргөх айлтгал магтаал хэлнэ.

Хэрвээ УИХ, Засгийн газрын гишүүд тө­рийн өндөрлөгүүдэд золгож, хүндэтгэл үзүүлэхийг хүс­вэл шинийн гуравны өглөө, ажлын эхний өдөр өрөөнд нь золгож болох юм байна. Үүнээс гадна төрийн золголтод тэр­гүүн хатагтай болон УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын гэргий нар оролцохгүй ажээ.

Золголтын дараа есөн цагт төрийн гурван өндөрлөг гэргийн хамт Гандантэгчинлэн хийдэд очиж, Монголын ард түмний шүтээн болсон энэрэл нигүүлсэнгүйн Мэгжид Жанрайсиг бурхан болон Очирдарь бурханд хүндэтгэл үзүүлэн ард түмнээ даатгалж, Мандал өргөх ёслолд оролцох юм байна.

Мөн сар шинийн эхний өдөр тө­рийн өндөрлөгүүд нийслэ­лийн хамгийн өндөр настай буурлуудад очиж золгон хүндэтгэл үзүүлдэг уламж­лал бас хэвээрээ. Гэхдээ үүний өмнө Ерөнхийлөгч маань өөрийн ээжид очиж золгох аж. УИХ-ын дарга ч бас өндөр настай ахдаа очиж золгосны дараа настангуудад золгох юм байна. Төрийн золголтын дэг жаягт оруулсан энэхүү өөрч­лөлтийг УИХ-ын гишүүд ч бас олзуурхан хүлээж ав­чээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.