2008.04.24
Өмнөх үг
Аавдаа зориулав
Өмнөх үг
Уншигч танд толилуулж байгаа ном бол миний сүүлийн жилүүдэд сонин хэвлэлээр нийтлүүлсэн бодол, саналуудын эмхэтгэл юм. Баянхонгорчуудын итгэлийг өвөртлөн дөрвөн жил УИХ-ын танхим суухдаа олж харж, бодож эргэцүүлсэн зүйлсийн нэг хэсэг гэх үү дээ.Бодлуудаа таньд толилуулж байгаагийн учир утга нь "олуулаа хэлцвэл буруугүй" гэсэн ардын үгийг дагах гэснийх болой. "Миний бодлыг уншигчид шүүгээд, хэлцээд алдаа, оноог заан өөрсдийн бодлыг нэмэрлэбэл бидний хамтын бодлоос заавал сайн үйл төрнө" гэх итгэл, сэтгэлээр энэхүү номыг толилуулж байна.
Дашрамд энэхүү номыг эмхэтгэн гаргахад гүн туслалцаа үзүүлсэн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн С.Ламбаа нарт болон Ардчилал сонины эрхлэгч Ц.Цолмон, Медиатанк групп(Д.Эрдэмбилэг, Р.Батсайхан) нарт талархал илэрхийлье.
Таалал орших болтугай!
УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга
Халтмаагийн Баттулга
2008 оны 4 сарын 25
Халтмаагийн Баттулга
2008 оны 4 сарын 25
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.