Улаанбаатар хотод усан оргилуур нэмэгдэнэ
2010.03.24

Улаанбаатар хотод усан оргилуур нэмэгдэнэ

Нийслэлд урьдчилсан байдлаар энэ онд 10 гаруй тэрбум төгрөгийн тохижилт хийхээр төлөвлөж байгаа аж. UB_city_vip76Нийслэлд хийх тохижилт үйлчилгээний зураг, төслөө гаргасан байна.  Тохижилтын ажлын 20 орчим хувийг нь ирэх сарын нэгнээс эхлүүлээр төлөвлөсөн байна.

Тухайлбал Баянзүрх дүүрэгт хоёр усан оргилуур, Сүхбаатар дүүрэгт Их сургуулийн гудамж, Ленины хөшөөтэй цэцэрлэгийг тохижуулах тендер зарласан байна. Түүнчлэн энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс нийслэлийн есөн дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах болжээ.

Цэцэрлэгт хүрээлэнгийн арвыг нийслэл дэх төвийн зургаан дүүрэгт байгуулах юм байна. Харин хоёр цэцэрлэгт хүрээлэнг нь Налайх, Багануур дүүрэгт барихаар төлөвлөөд байна. Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэг барих юм байна.

Нийслэлд энэ онд хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын үнэлгээний хороо, ажлын хэсэг батлагдсан бөгөөд тэд тендерийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөмж өгөх, ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэх үүрэгтэй аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.