БООМТУУДЫГ ШИНЭ ШАТАНД ТӨЛӨВЛӨЖ, ХӨГЖҮҮЛЭХ СТРАТЕГИ БОДЛОГО БОЛОВСРУУЛАВ
2024.01.29

БООМТУУДЫГ ШИНЭ ШАТАНД ТӨЛӨВЛӨЖ, ХӨГЖҮҮЛЭХ СТРАТЕГИ БОДЛОГО БОЛОВСРУУЛАВ

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хөрш орны боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй харилцан уялдуулан төлөвлөлт хийх, хилийн боомт орчмын бүс нутгийн эдийн засгийн агуулгаар нь хөгжүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Тодруулбал хилийн боомтуудаар 2016-2023 онд нэвтэрсэн зорчигч, ачаа тээврийн статистик мэдээлэлд суурилсан шинжилгээний ажил хийж, боомтуудыг эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлэв.

Түүнчлэн Монгол Улсын авто зам, төмөр замууд олон улстай хэрхэн холбогдох, бүс нутгийн болон олон улсын тээврийн сүлжээнд хэрхэн нэгдэж буй талаарх судалгааны хүрээнд “Нэг бүс-Нэг зам санаачилга” нь авто зам, төмөр зам болон ОХУ-Монгол улс-БНХАУ-ын эдийн засгийн коридор, логистикийн сүлжээний судалгааг хийж дуусгаад байна.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn