2024.08.27
ХБНГУ-ын CDU намын парламентын бүлгийн гадаад бодлогын ахлах зөвлөхтэй уулзалт хийлээ
Холбооны Бүгд Найрамдах Герман улсын CDU намын парламентын бүлгийн гадаад бодлогын ахлах зөвлөх Др.Кристиан Форнектэй уулзалт хийлээ.
Ингэхдээ, төр зах зээлд оролцохгүй бол яаж хөгжих вэ? гэдэг асуултад үзэл санаандаа тулгуурлаж арга замыг иргэддээ ойлгуулах ажлыг тасралтгүй хийх ёстой талаар ярилцлаа.
Татвар болон халамж - ялгаагүй улс орны хөгжлийг боомилдог. Бид хүсэж мөрөөдсөн ажил хөдөлмөрөө саадгүй хийж, бүтээсэн зүйлээрээ бахархдаг бүтээлч чинээлэг иргэдтэй улс болно гэдэгт итгэж байна.