Хятадын Гадаад Харилцааны газрын сайд айлчиллаа
2010.08.16

Хятадын Гадаад Харилцааны газрын сайд айлчиллаа

china_copy_copy(Өглөөний сонин)- Хятадын Коммунист намын Төв Хорооны Гадаад Харилцааны газрын сайд Ван Жаруй тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-ны өдөр Монголд айлчлан ирлээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд Хятадын Гадаад Харилцааны Газрын хэлтсийн дарга Зю Лидун, дэд дарга Юань Жибин, Гадаад яамны тасгийн дэд дарга Ху Ваньжунь, Худалдааны яамны тасгийн дэд дарга Ван Боён, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ли Жяньжунь зэрэг албаны хүмүүс багтсан бөгөөд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У. Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар тэргүүтэй албаны хүмүүс зочдыг Тэрэлж жуулчны баазад хүлээн авч, нөхөрсөг уулзалт зохион байгууллаа.

Засгийн газрын урилгаар энэ сарын 15-наас 17-ны өдрийг хүртэл Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНХАУ-ын   Гадаад Харилцааны газрын дарга Вая Жаруй тэргүүтэй албаны зочид, төлөөлөгчид МАХН-ын удирдлагуудтай үдийн зоог барьж, байгалийн цогцолбор газраар мориор аялан Монгол орны үзэсгэлэнт газруудтай танилцсан байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.