![Л.Гансүх сайд Истанбулд айлчлав](https://vip76.mn/media/news/original/2012-10-23/gansukh_said_01_1.jpg)
2010.09.20
Л.Гансүх сайд Истанбулд айлчлав
![gansukh_said_01](images/stories/news/gadaad/uix_gishuud/gansukh_l/gansukh_said_01.jpg)
Л.Гансүх Истанбул хотод нээгдэж буй Монголын Өргөмжит консулын газрын нээлтэд оролцож үг хэлэв. Түркийн иргэн Фахрэттин Амир Арман Истанбулд манай улсын Өргөмжит консулаар ажиллах болж, Элчин сайд О.Очиржав түүнд Өргөмжит консулын патент, экзекватур, үнэмлэх, тамгыг гардуулж өглөө. Өргөмжит консул Ф.А.Арман нь хоёр жилийн хугацаагаар томилогдсон бөгөөд Монгол, Туркийн бизнесийн хамтын ажиллагааг дэмжих, Истанбулд байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэдэнд дэмжлэг үзүүлэх, Монголыг сурталчлах чиглэлээр ажиллана. Мөн Туркийн Усны газрын удирдлагатай уулзан, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Түркийн “Анадолу” мэдээллийн агентлагт товч ярилцлага өгч, Истанбул хотын ус цэвэрлэх төхөөрөмжтэй танилцсан талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.