Чуулганы үдээс өмнөх /2014.06.19/ хуралдаанаар Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нар 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/ -ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа МАН үндсэн асуудлаа ярихгүй, өөр асуудал ярьж улстөржүүлэхээ болих хэрэгтэй. Хяналтын гол зорилго нь нийтийн аюулгүй байдлыг хангахад оршино гэж ойлгож байсан. Үүнийг хангахын тулд олон давхардсан хяналтуудыг хязгаарлая гэж ярьж байсан бол үзэл баримтлал дээрээ бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх нь тэргүүлэх зорилтуудын нэг байна гэж. Энэ хуулийн Мэргэжлийн хяналтын хууль гэхээр ард иргэд дэмжихгүй байна. Тиймээс нийтийн эрүүл, аюулгүй орчныг хангах тухай хууль гэвэл иргэд дэмжих биш үү гэж нэр дээр хүртэл ярьж байсан. Яагаад өөрчлөгдчихөв өө? 1.1-т Шалгуулагч этгээдийн эрх ашгийг дээдэлнэ гэжээ. Иргэний хүний хувьд нэг эмийн санг шалгууллаа гэхэд шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаална гэхээр иргэний хүний эрх ашгийг ямар хуулиар хамгаалах юм? Бизнесийн дарамтын бууруулахыг дэмжиж байна гэхдээ нөгөө талд иргэний аюулгүй байдлыг яаж хангах юм? Өөр хууль гаргах юмуу?
Зочны ярилцлагын цагаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай цаг үеийн зарим нэг асуудлаар тодруулга авлаа. -Бидний ярилцлагыг хүлээж авсан таньд баярлалаа. -Баярлалаа. Хамгийн эхний асуудал бол өнөөдөр нийгмийн бодлого боловсрол шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцсэн Зөвшөөрлийн тухай хууль байна. Хуулийн төсөл үнэхээр аж ахуй нэгжээ дэмжих, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд аж ахуй нэгжүүдийг “гарын үсэгний” араас явахыг цөөлөх, газар дээрээ илүү ажиллах ийм төсөл болж чадаж байна уу? Зөвшөөрлийн тухай хууль хяналтын тухай хуулийг УИХ цаг алдалгүй батлах ёстой. Эдийн засгийг боймолж байгаа, хувийн хэвшлийг эдийн засагт гүйцэтгэх үүргийг гаргаж ирж чадахгүй байгаа, мөн бизнес дэх төрийн дарамт яг энэ хуулийн асуудал байгаа юм . 174 нэр төрлийн лиценз олгодог тоо 1000 гаруй лиценз болгочихсон. 1000 нь цаашаагаа дэд лиценз болж задардаг. Одоо мөрдөгдөж байгаа ААН-ийн тусгай зөвшөөрлийн тухай хуулиар 17 чиглэлийн 174 төрлийн лиценз олгох ёстой байдаг. Монгол улсад ийм хуультай байгаа. Гэтэл амьдрал дээр лиценз олгодог байгууллагын тоо 54 байна. 174 нэр төрлийн лиценз олгодог тоо 1000 гаруй лиценз болгочихсон. 1000 нь цаашаагаа дэд лиценз болж задардаг. Жишээ нь барилгын тусгай зөвшөөрөл нь цаашаа 12 төрлийн дэд лиценз болж задардаг. Хуулиар олгогдоогүй лицензийг тухайн байгууллагын лиценз олгож байгаа албан тушаалтан үзэмжээр нэр төрлийг олшруулдаг асуудал гараад байна. Тусгай зөвшөөрлийг зайлшгүй цэгцлэх шаардлага байгаа юм. Нэвтрүүлгийн үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?
Invalid YouTube URL
Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Мэргэжлийн хяналтыг Шадар сайдын харъяанд үлдээж, салбарт бүрт нь хяналтын байгууллагыг шилжүүлэх гэж байгаа аж. Энэ хуулийн төсөлд гишүүд нухацтай хандлаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Мэргэжлийн хяналтын газрынхан хүнд суртал их гаргаж байгааг онцлов. Жишээ нь гишүүн Ж.Батзандан “Мэргэжлийн хяналтын газар байрлаж байгаа газраас нь 100 метрийн өмнө баригдаж байгаа барилгад хяналт тавьж чадахгүй, хүний амь нас эрсдүүлсэн. Яагаад та нар хяналт тавиагүй вэ? гэсэн чинь төлөвлөгөөт хяналт болоогүй байсан юм гэж хээв нэг хариулсан. Бидний нүдэн дээр байшин барилга энд тэндгүй босч байна, зөрчил ч гарч байна. Гэтэл мэргэжлийн хяналтын тогтолцоо байхгүй, таг чиг. Энэ хуулийн төслийг сайжруулахын тулд хэд хэдэн зүйл дээр анхаараач. Нийтийн аюулгүй байдлыг энэ хуулиараа оруулж ирээч. Харанхуй гудамжинд явж байгаад нохойд уруулсан, таггүй траншейд унаад гэмтсэн, халтиргаатай зам дээр унаж бэртсэн олон мянган иргэд бий. Энэ зохицуулалтыг яагаад оруулж ирэхгүй байна вэ? хэмээн асууж байлаа. Үүнд Д.Тэрбишдагва гишүүн санал нэгтэй байгаагаа илэрхийлээд анхааралдаа авахаа хэллээ. Мэргэжлийн хяналтын тогтолцоогоо нэн даруй өөрчлөх хэрэгтэйг А.Бакей гишүүн анхааруулж байв. Харин О.Баасанхүү хуулийг үндэслэл муутай, тодорхой бус болжээ гэж шүүмжлэв. Стандарт нь тодорхойгүй байгаа учир энэ хуулийг буцаах хэрэгтэй гэж үзэв. Цаашлаад “Шударга өрсөлдөөн-хэрэглэгчийн төлөө газрынхан Мэргэжлийн хяналтын ажлыг хийж байна шүү” гэлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэбат “Бид яриад, шүүмжлээд байх юм. Харин ажил явахгүй байна. Үүнийг буцааснаар сайжирч боловсруулаад оруулж ирнэ гэдэгт итгэхгүй байна. Тиймээс хэлэлцэхээр шийдээд, УИХ дээрээ хэлэлцье” гэж байлаа. Ийнхүү 17,20 минут болж ажлын цаг дууссан тул УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлууллаа. Маргаашийн хуралдаан уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулснаар эхлэх юм.