-УИХ-ын гишүүн А.Ундраа, Ц.Гарамжав, Б.Батзориг нар Баяжуулсан хүнсний тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн нар ажлын хэсэг байгуулж ажилласан. Энэ хүрээнд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
Эрүүл мэндийн яамнаас хийдэг хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгааны дүн гарсан. Энэ судалгаагаар нийт хүн ам Д витамины дутагдал ихтэй гарсан. Бүс бүсээсээ хамаараад эмэгтэйчүүд, хүүхдүүд 90-95 хувийн дутагдалтай гэж гарсан. Тиймээс цаашид далд өлсгөлөн гэж ярьдаг амин дэм, эрдэс бодисын дутагдлыг өдөр тутмын хэрэглэдэг хоол хүнсээр нь нөхөх шаардлагатай гэж үзсэн.
-Хүнсний тухай хуулин дээрээ Баяжуулсан хүнсний тухай хуультай байхаар хуульчилсан. Хүнсний тухай хуулийн 9.3-т “Хүнсийг баяжуулах, найрлагыг нь зохицуулахтай хобогдсон харилцааг хуулиар зохицуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл хүнсний тухай хуулин дээрээ нэмэлт баяжуулалтыг зохицуулсан хууль байх ёстой шүү гэдгийг 2012 оны 12 сард хуульчилсан байдаг. Тиймээс тусдаа бие даасан хууль байх шаардлагатай болохоор энэхүү хуулийг баталсан.
-Энэ хууль батлагдсантай уялдан Засгийн газарт хэд хэдэн ажил хийгдэхээр байна. Энэ хуулинд Үндэсний хөтөлбөр бий болгоно гэж заасан. Энэ хөтөлбөрөөр үйлдвэрлэгчдээ дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нь гааль, НӨАТ-аас чөлөөлөх ёстой. Мөн энэ хууль батлагдсантай холбоотой Эрүүл мэндийн яам, ХХААХҮЯ-ны хамтарсан Засгийн газрын тогтоол батлах ёстой. Ямар хүнсийг ямар эрдэс бодис, амин дэмээр баяжуулах вэ гэдэг жагсаалт гаргана. Аль болох ард иргэдийн дунд өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүнд амин дэмийг энэ жагсаалтад оруулна.
Жишээ нь премикс гээд баяжуулагчийг импортоор оруулж ирэхэд тодорхой хэмжээний зардалтай. Үүнийг төрийн зүгээс НӨАТ, гаалийн татварыг хөнгөлөх зэргээр үйлдвэрлэгчиддээ аль болох хүндрэл учруулахгүйгээр зохицуулна. Товчхондоо эхлээд жагсаалт батлагдана, дараа нь Үндэсний хөтөлбөр батлагдана. Дараа нь хэд хэдэн журмууд батлагдаад 2019 оны 12 сарын 31 гэхэд хууль хэрэгжиж бэлтгэл ажлаа хангагдана.
-Хууль УИХ-аар хэлэлцэгдэж эхэлсэнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг үйлдвэрүүдээр явж танилцсан. Манайд АПУ ХК сүүг Д витаминаар сайн дураар баяжуулдаг. Хангайн миллс ХХК мөн гурилаа баяжуулдаг. Энэ газруудаар ажлын хэсэг очиж ажиллан, ямар нэмэлт зардал гарах вэ гэдгийг судалсан. Бидэнд мөн үүрэг өгч, гурил баяжигдаад эхлэхэд хичнээн төгрөгний зардал гарах вэ гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сангаас гадны зөвлөх авчиран урьдчилсан тооцоо хийлгүүлсэн. Бидний зүгээс 2-3 бүтээгдэхүүнийг баяжуулахаар төлөвлөж байгаа.
Бүх бүтээгдэхүүнийг баяжуулахгүй гэсэн үг. Өнгөрсөн 2017 онд үйлдвэрлэсэн гурилын хэмжээг харвал189 мянган тонн нэг, хоёрдугаар гурилийг 31 аж ахуйн нэгж үйлдвэрлэсэн. Энэ тооцооноос авч үзвэл нэг кг гурил дээр 4-7 төгрөг нэмэгдэх зардал гарах тооцоо бий. НӨАТ, гаалийн албан татвараас холбогдох төхөөрөмжийг нь чөлөөлбөл үүнийг нөхнө гэж харж байна. Гэхдээ цаашид хууль батлагдсантой холбогдуулан Засгийн газраас энэ зардлыг ямар байдлаар шийдэх шийдлийг албан ёсоор гаргана.
-4-7 төгрөгөөр нэмэгдэх тооцоолол гарсныг нь НӨАТ, гаалийн татвараас хөнгөлснөөр хэрэглэгчдэд одоо байгаа үнээр нь л борлуулах нөхцлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.
-Баяжуулсан хүнсний тухай хууль байнга хэрэглэгдээд явахгүй. Засгийн газраас буюу Эрүүл мэндийн яамнаас гаргадаг Хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгаа гээд 5 жил тутамд гардаг судалгаа бий. Сүүлийн судалгаагаар нийт хүн амын дунд Д витамины дутагдал их өндөр хувьтай гарсан учраас одоо хэрэгжүүлэх ажлууд үүн рүү чиглэгдсэн.
Сайн дураар баяжуулж болно гэвэл жагсаалтаа хүчингүй болгох эсвэл өөр дутагдаж байгаа амин дэмийг нөхөх зохицуулалтуудыг хийгээд явна.
Монгол Улсын хувьд хүнсийг баяжуулсан туршлагатай. Иоджуулсан давс гэхэд баяжуулсан хүнсэнд орно. Урд нь бид бүхэн давс иоджуулж иод дутагдлаас сэргийлэх тухай хууль гаргаад, тухайн үедээ маш өндөр хувьтай байсан бамбай өвчнийг багасгаж чадсан. Энэ хууль батлагдаж, хөтөлбөр хэрэгжүүлснээр хүн болгон иодтой давс хүнсэндээ хэрэглэж эхэлсэн шүү дээ.