2019.03.23
Ө.Энхтүвшин: С.Зоригийн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгийг нийтэд ил болгох хэрэгтэй
Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлт 1937 онд дээд цэгтээ хүрч байсан гэдэг.
Тэр үеийн сэхээтнүүдэд хэрцгий аргаар эрүү шүүлт явуулж хүчээр хэрэг тулган үүрүүлж байсан хар өдрүүд түүхэнд үлдсэн байдаг юм. Тэгвэл 20 иод жил илрээгүй Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт ял авсан гурван хүнд 1937 оны эрүү шүүлтийг тагнуулын ажилчид болон шүүгчид нь өөрсдөө хэрэглэж, зохиомол хэрэг үүрүүлсэн талаар салбарын сайд мэдэгдсэн. Өчигдөр засгийн газар шуурхай хуралдаж Хууль зүйн сайд болон ТЕГ- ын даргаас энэ хэргийн талаар мэдээлэл сонсчээ.