УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2025/06/17ны өдрийн хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл”-ийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд танилцууллаа. Уг мэдээлэлтэй холбоотойгоор П.Сайнзориг гишүүний асуултад ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Соронзонболд хариуллаа. Бизнесийн зээл олгоход барьцаа хөрөнгийн шаардлага хэт өндөр байна. Тийм учраас бол үл хөдлөх эд хөрөнгөөс бусад хөдөл хөрөнгүүдийг барьцаалах боломжуудыг нээх тал руу нь ажиллах ёстой гэдэг ийм чиглэлтэй байгаа. Монгол банк, СЗХ-ноос болон Монголын банкны холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос авсан судалгааг харахаар ихэнх улсуудад бол ЖДҮ-лэлийг дэмжих чиглэлээр тодорхой сангууд тусдаа байгуулсан. Хоёрдугаарт зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг нэлээн өргөжүүлсэн. Яг одоо тухайн улсынхаа эдийн засгийн бодлоготой нийцсэн ЖДҮ-лэлийг дэмжих нарийвчилсан бодлого явуулсан зэрэг ийм олон ажлууд явуулж байж жижиг дунд бизнесийг дэмжсэн нөгөө талдаа зээлийн хүүг бууруулах. Ийм үр дүнд бол хүрсэн байна. Бидний ажлын хэсгийн зүгээс юу гэж харж байгаа вэ гэхээр ер нь аливаа бизнес эрхлэгч зөвхөн үл хөдлөх хөрөнгөөс хамаарахгүйгээр, хөдлөх хөрөнгөө барьцаалах боломжтой байх ёстой. Мөн дээрээс нь худалдаа борлуулалттай холбоотой хийгдэж байгаа гэрээнүүдээ барьцаалж зээл авах боломжтой байх ёстой. Олон жилийн турш хийгдсэн борлуулалтын худалдан авалтынхаа түүхэн дээрээ үндэслээд зээл авах боломжтой гэх мэт ийм боломжуудыг бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа. Энэ ч утгаараа бид нар зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаанд зөвхөн зээл авсан мэдээлэл биш төрийн байгууллагууд болон хувийн компаниуд хоорондын борлуулалттай холбоотой, худалдан авалттай холбоотой мэдээллүүдийг оруулж тухайн зээлдэгчийн мэдээллийг баяжуулснаараа тухайн зээлдэгч барьцаа хөрөнгөө тавихгүйгээр зээл авах боломжийг бүрдүүлэх ёстой гэж бол үзэж байгаа. Малыг барьцаалж байгаа асуудал бол бас л байж болохгүй биш байх ёстой боломжтой зүйл. Харин Монгол Улсын банкны системд үзүүлж байгаа эрсдэлийг тухайн арилжааны банк өөрөө тооцож байгаа. Байгаль цаг агаарын гэнэтийн нөхцөл байдлууд үүснэ. Энэ тохиолдолд малын индексжүүлсэн даатгалд хамрагдаж болно. Нөгөө талдаа зээлийн эрсдэлийн даатгалд хамрагдах боломж байгаа гэж харж байгаа. Зээлийн эрсдэлийн зардал дээр Монгол банк 2019 онд тухайн үеийн Засгийн газарт болохоор зээлийн эрсдэлийн зардлыг бууруулахтай холбоотой, шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой Иргэний хуульд оруулах өөрчлөлт гээд нэлээн олон хуулийн төслүүдийг өргөн барьсан юм байна лээ. Өнгөрсөн 2025 он хүртэл Засгийн газраас ямар нэгэн зээлийн эрсдэлийн зардлыг бууруулахтай холбоотой хуулийн төсөл орж ирээгүй. Тийм учраас ажлын хэсгийн санал дээр бол Засгийн газраас эдгээр хуулийн төслүүдээ оруулж танилцуулаач гэдэг үүрэг чиглэлийг өгч байгаа. Нөгөө талдаа болохоор энэ эх үүсвэрийн зардлыг бууруулах чиглэлээр ажлын хэсгээс тодорхой зээлийн хүүг бууруулах багц хуулийн төслүүдийн саналыг бол оруулахаар ажиллаж байна.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцлаа. Энэ үеэр гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Бүс нутгийн хувьд манай улсын санхүүгийн үзүүлэлт муугүй явж байна. Энэ жил эдийн засгийн өсөлт, инфляцийг 6 хувиар тооцсон байна. Оны эцэс гэхэд вальютын нөөц, ханшийг хэд байна гэж тооцож байна вэ? Төвбанкны гол үүрэг бол төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, инфляцийг доогуур байлгах институц. Мөнгөний бодлогын хүүг өсгөх шиг амар зүйл үгүй. Өрхийн хэрэглээнд нөлөөлж байгаа нөөц болон боомтод гацсан бүтээгдэхүүний асуудалтай холбогдуулан Засгийн газартай хамтран ямар ажил хийж байгаа вэ? Манай хөдөө аж ахуйн түүхий эд бордооны фосфорит тасалдсан байгаа гэнэ. Фосфорит нь бордоо төдийгүй, тэсэлгээний гол түүхий эд болдог. Цаашлаад хаврын тариалалтад хүндрэл үүснэ гэсэн үг. Тэсэлгээний бодис тасалдсанаар эрчим хүчний доголдолж, экспорт гацах эрсдэл үүснэ. Энэ дээр ямар арга хэмжээ авах боломж байгаа вэ? Агаарын тээврээр гаргах боломжтой экспортын бүтээгдэхүүн дээр судалгаа хийж байна уу? Зөвхөн төмөр зам болон авто тээврийн боомтоос үүдэн экспортын орлого хумигдаж болохгүй. Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2022.01.11/ хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцлаа. Танилцуулгын үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 10 их наядын хөтөлбөр, Цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг даван туулах Монголбанкны бодлогыг сайшааж байна. 2020 оны наймдугаар сард Зээлийн хүүг бууруулах стратеги батлагдахад төгрөг 12 хувь байсан бол 2022 онд хадгаламжийн хүү 5.4 хувь болж буурсан. Үүний цаана иргэд боломжийг алдаж байгаа. Харин зээлийн хүү 2020 оны наймдугаар сард 16.5 хувь байсан бол өнөөдөр 14.5 хувь болжээ. Хадгаламжтай харьцуулахад зээлийн хүү хангалттай буураагүй байна. Үүнийг анхаарна биз дээ. Экспортыг дэмжих чиглэлээр Монголбанк ямар бодлогыг түлхүү хэрэгжүүлж байна вэ? Манай улстай адилхан улс орнуудын бодлогын хүү ямар байгаа вэ? Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2022.01.11/ хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцлаа. Танилцуулгын үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Зээлийн хүүг бууруулах бодлогын хэрэгжилтийн тухай яриа болж байна. Эцэстээ зээлийн хүү чинь бизнесийн өртөг, амьдралын санхүүгийн зардал хэр байгаа тухай яриа болж хувирах байх. Өнгөрсөн хугацаанд зээлийн хүү тодорхой хэмжээгээр буурсан. Ингэснээр хадгаламжийн хүү буурч, хадгаламжийн хүү буурснаар санхүүгийн зах зээл рүү тодорхой урсгал явсан сайн талууд бий. Нөгөө талаасаа асуудал дагуулсан тоонууд их харагддаг. Өнгөрсөн 2020 онд банкны салбар сектерээрээ 290 тэрбумын ашигтай ажиллаж байсан бол 2021 оны эхний 11 сарын байдлаар 490 тэрбумын ашигтай ажиллажээ гэсэн тоо байна. Эдийн засаг нь 2020 онбд -5, одоо нэмэхтэй гарах юмуу, агшилттай байх юмуу, бизнесүүд нь хүндэрчихсэн, тээвэр ложистикийн зардлууд айхтар өссөн, бодит эдийн засгийн салбар нь ийм уналттай байхад банкны салбар нь үндсэндээ 100 хувиар өсчихсөн байгаа тоо чинь та нарын зээлийн хүү бууруулах стратеги доторх хүсч байсан үр дүнгүүдийн нэг мөн юмуу? Бодит эдийн засаг хүнд байхад, банкны сектер 100 хувийн өсөлттэй, 500 тэрбумын ашигтай гэдэгт тайлбар өгөөч. Хоёрдугаарт, оны төгсгөлөөр инфляци 10 хувьтай болчихлоо. Тээвэр ложистикийн гацаа саад нь хэвээрээ л байгаа. Он гараад бизнесийн идэвхжил болж, олон зүйл болно. Инфляци давж гарах нь байна. Инфляци өсөхөөр зээлийн хүүтэйгээ, зээлийн хүү бууруулж сарын 1 хувь болгоно гэсэн зүйлүүдэд чинь тээвэр ложистикийн саад яаж нөлөөлөх юм бэ? Ирээдүйд энэ бодлого чинь яаж нөлөөлөх юм бэ? Өнгөрсөнд тодорхой хэмжээгээр буурсан нь үнэн. Гэхдээ банкны сектерийн ашиг өндөр гарсан чинь бодит байдалтайгаа авцалдахгүй байгаа юм бишүү?
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2022.01.11/-ийн хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцаж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Монголбанкнаас зээлийн хүүг бууруулья гэсэн зөв ажлууд хийгдэж байгаа. Гол нь ард иргэддээ хүрдэг, зээл хэрэгтэй байгаа ЖДҮ эрхлэгчдэдээ хүрдэг суваг нь банк байдаг. Тэгтэл банк зээлийнхээ эрсдлийг тооцоход банкных нь чадавх хүрдэггүй юмуу, эсвэл зах зээлд байгаа зээлдэгчдийн мэдээлэл дутуу байдаг юмуу? Энэ чиглэлд Монголбанк зээлдэгчдийн мэдээллийг ил болгох, зээлийн эрсдэл дээр ажилладаг ажилчдын тоог нэмдэг ч юмуу? Ажилчдын харьцаа ямар байдаг юм бэ? Арилжааны банкны треллер, эрсдэл хариуцсан ажилчдын харьцаа гэж байна уу? Энэ тал дээр жаахан дутмаг байдаг юм болов уу гэж би боддог. Монголбанкнаас ямар арга хэмжээ авдаг вэ? Хоёрдугаарт, экспортыг дэмжсэн ямар тодорхой ажлууд хийгдсэн бэ? Экспортын бүтээгдэхүүн гаргаж байгаа компаниудаа дэмжсэн ямар ажил хийсэн бэ? Гуравдугаарт, Ард иргэд ядуу байна. Орлогынх нь 70-80 хувь нь хүнсэнд явдаг байхад хүнсний инфляци өндөр байна гэдэг бол өндөр эрсдэлтэй. Өнөөдөр 80 хувь байгаа нь инфляци өсөхөөр 85-90-95 гээд өсөөд явна. Тэгэхээр энэ талаас нь анхаарч ажиллах хэрэгтэй. Монголбанк инфляци өсөөд бодит эрсдэл ирэхээр арга хэмжээг шуурхай авах байх, өөрсдөд нь хэрэгсэл нь байгаа болохоор. Төв банкны хууль бие даасан, хараат байдлыг нь хангаж чаддаг уу? Нэмэлт өөрчлөлт хэрэгтэй бол бидэнд хэлж, бие даасан байдлыг нь хангаж өгөхөд Их хурал ажиллах ёстой. Эдийн засгаа сэргээж тэлэхэд хамгийн гол нь мөнгө хэрэгтэй байгаа. Мөнгө нь хэрэгтэй хүмүүстээ очиход анхаарах хэрэгтэй байна. Экпортод чиглэсэн, олон хүнийг ажлын байртай болгож байгаа төсөл хөтөлбөрүүд рүү явагдаж байгаа асуудал нь дундаа бөглөрөөд байгаа бол Монголбанк давж харьцаж болдоггүй юмуу? Бондыг нь худалдаж авдаг ч юмуу? Европын төв банкнаас явуулсан бодлого байдаг шүү дээ. 2008 оны хямралын дараа гаргасан арга хэмжээтэй төстэй арга хэмжээг Монголбанкнаас авч болдоггүй юмуу? Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.