УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.01\ нэгдсэн хуралдаанаар Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Нэгт, Газрын үнэлгээнд өөрчлөлт орох юм уу. Та нар 10 мужлалыг 20 болголоо гэж байна. Энэ ямархуу байдалтай томьёологдон хийгдэж байна. Газар ч тэр, хүн ам ч тэр засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид хуваагдаж байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн батлахдаа бид сумыг засаг захиргааны үндсэн нэгж байх юм гэж үзэн, эдийг засаг болон үйлчилгээнийх нь хувьд чадавхжуулах бодлого бариад газрын төлбөрийг сумын төсөвт ордог байхаар зохицуулалтыг хийчихсэн. Газрын төлбөрийн орлого нь яах аргагүй орон нутгийн орлого. Тийм учир газрын төлбөрийн хуулиар маш олон хөнгөлөлт ороод иржээ. Энэ хөнгөлөлтүүдийг төвлөрсөн төсвөөс орон нутгийн төсөвт өгөх юм уу. Таван жил зуун хувь чөлөөлөөд, таван жил тавин хувь чөлөөлөөд явна гэж байна. Энэ чинь орон нутгийн эдийн засгийн чадамжийг тодорхой хугацаанд идэвхжүүлж чадахгүй барьчих юм биш үү. Үүн дээр хариулт өгнө үү. Хоёрт, Зам, шугам сүлжээний хийгээд ашигт малтмалын газрын төлбөрийн интерваль дэндүү хол уу. 0.2-4 хувь, 1500-15.000 хувь ч гэх шиг. Үүнийг хэрхэн ойлгож ийм дүнтэй интервалыг хийв? Гуравт. Ашигт малтмалын ашиглах бүхий газар гэж яриад байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нь ногдуулдаг хэлбэрээр ямар ч эрэгэлзээгүйгээр хуульдаа оруулах боломж бий юу? Ашигт малтмалын төрлөөс хамаарсан төлбөрийн хувь, хэмжээ, интерваль байж болох уу? Орон нутаг эрэх мэдлээ хэрэгжүүлэх гэхээр ашигт малтмалын газар гэсэн ганц зүйлээр яригдаж байна. Түүнээс нүүрснийх нь үү, алтных нь гэсэн асуудал байхгүй болж байна. Үүнийг хэрхэн харж байна вэ? Уг нь өмнөх төлбөрийн хуульд хамгийн ойр хот тосгоны газрын төлбөрөөс тэглэнэ гэдэг байсан. Одоо тийм юм байхгүй. мужлал нь алслагдчихаар зэрэг газрын суурь үнэлгээний үнэ багасах ёстой. Үүнээс нь бодолт нь хийхээр газрын төлбөр зарим газарт бууралт үүсэх юм биш үү. Түүний асуултад Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хариулт өглөө.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.01\ нэгдсэн хуралдаанаар Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Газар бол улс орны үндэс. Ард иргэдийн ахуй амьдралын суурь. Тиймээс газрын тухай хуульд Улсын Их Хурал ухаалаг, бодитой, тал талаас нь хэлэлцэх ёстой. Ялангуяа газрын тухай багц хууль ард иргэдэд ээлтэй байгаасай. Нэг жишээ хэлье. Хан-Уул дүүргийн 11-р хорооны 1,2,3, 4, 5-дугаар хэсгийн 600 иргэний асуудал байна. Эдгээр хүмүүс тэнд 62 жил амьдарч буй. Өнөөдрийг хүртэл тэнд томоохон компаниудын асуудал шийдэгдсэн. Харин ард иргэдийн асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Энэ хүмүүс газраа өмчилж аваагүй. 5 жилээр газар ашиглалтын гэрээг сунгадаг. Үүнээс болж энэ хүмүүс газраа эдийн засгийн эргэлтэд оруулж чаддаггүй. Хууль эрх зүйн зөрчил байгаа учраас шийдэж чадахгүй байна гэдэг асуудлыг эл хуулиар Зайсанд 62 жил амьдарч байгаа 600 хүмүүсийн асуудлыг ээлтэй, өөрсдийх нь хүсэн хүлээсэн байдлаар шийдэх ёстой. Энэ иргэд холбогдох газруудад олон жил хүсэлтээ өгсөн. Тодруулбал 11-р хорооны засаг дарга Ариунтуяа, иргэн Нямсүрэн, Норовцэрэн, Лхагвасүрэн, Баярбат, Гансүх, Отгонхүү, Туяа, Нямтөгс, Балжинням мөн хамгийн сүүлд Шар овогтой Уламсайхан гэх 1957 онд төрсөн цагаасаа хойш тэнд амьдарсан иргэний асуудал шийдэгдээгүй. Эдгээр хүмүүс хамгийн нэгдүгээрт хууль гараад хэрэгжих хүртэл газрынхаа гэрчилгээг 5 жилээр дахин сунгаж өгөөч. Газрын төлбөр гэр хороололд амьдардаг хүмүүст өндөр байгаа учраас нэг удаа төлбөрийн асуудлыг чөлөөлж өгөөч. Түүнчлэн хуулийн хүрээнд газар дээрээ гэрчилгээ авах, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нээж өгөөч гэсэн хүсэлт тавьж байгаа юм.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.01\ нэгдсэн хуралдаанаар Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Энэ хууль бол Монгол улсын эдийн засгийн өсөлт, хүн амын нийгмийн харилцааны гол хуулиудын нэг. Эмнэлэг сургууль цэцэрлэг зэрэг нийтийн зориулалттай байгууламж, тэдгээрийн хөрөнгө оруулалтын төсвийг оруулж байгаа ч Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн нэг ч газар байхгүй. Өнгөрсөн жилүүдэд эрх мэдэлтэн, хэн нэгний буруу шийдвэрүүдээс болоод Улаанбаатарын бүх газар цөөнхийн гарт очсон. Энэ байдлыг арилгах ёстой. Нийгэм эдийн засгийн бүх баялаг тэгш бус хуваарилагдсан байдал гүнзгийрч байна. Тиймээс газрын төлбөр, газар өмчлөлийн хуулийг эргэн харах шаардлагатай. Газрын төлбөрийг Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх, ашиглах эрхтэй холбогдуулан тодорхой хэмжээгээр өөрчлөх шаардлагатай. Тухайлбал иргэний хувийн өмчийн хэрэгцээний газруудын төлбөрийг нэмэхгүйгээр, улсын хэмжээнд газар эзэмшигч, ашиглагч компаниудын төлбөрийг нэмэх боломж бий юу? 2021 оны дүнгээр нийт 486 мянган газар эзэмшигч компань, 2232 ашиглагч байна. Эдгээрийн газар эзэмшиж буй төлбөрийг нэмэх шаардлагатай. Ингэснээр нийгмийн шударга ёс, тэгш байдлыг дэмжинэ. Монгол улсын эдийн засагт газрын үр шимээс хөрөнгө, төсөв орж ирнэ. Тиймээс хуулийн төсөлдөө газрын төлбөрийг шударга, хүртээмжтэй байлгах, нийгмийн шударга ёсны үүднээс нэмэх, зохицуулах тухай ямар заалт орж байгаа вэ? Газрын төлбөр тогтоох асуудлыг орон нутагт өгч байна вэ. Монгол улс бол нэгдмэл улс. Улсын нэгдмэл байдлыг хэмжих аюулгүй байдлын гол асуудал бол яах аргагүй газар. Газар өмчлөлийн болон төлбөрийн хуулиудад орон нутагт эрх мэдлийг ямар үндэслэлээр өгч байна вэ? Үндсэн хуулийн 6.4-т төр газартай холбогдсон үүрэг хүлээлгэж тухайн газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн байдлаар ашиглавал хурааж авна гэж заасан. Газрын төлбөр, газар өмчлөлийн хуулиудаар газар өмчлөгч болон ашиглагч, иргэд, аж ахуйн нэгжид ямар үүрэг хариуцлага ноогдуулж байгаа вэ? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.01\ нэгдсэн хуралдаанаар Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Газрын тухай хууль бол үндсэн хуулийн дараа орох Монгол улсын иргэн бүр өмч, хөрөнгөтэй байх асуудлыг шийдвэрлэх том хууль. 2008 онд Монгол улс иргэнд газар өмчлүүлэх тухай хуультай болсноороо 0-18 хүртэлх насны бүх иргэн газартай болсон. Цахимаар газар эзэмших эрх, гэрчилгээгээ гардан авсан байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэчнээн иргэн дээрх хуулийн дагуу газар эзэмшиж байна вэ? Энэ хууль батлагдснаар газар эзэмшиж буй иргэдийн эрхэд өөрчлөлт орох уу. Газар авсан иргэд маань төлбөрөө хэрхэн яаж төлж, төлбөрийн асуудал хэрхэн шийдэгдсэн вэ. Хэрвээ иргэн газраа ямар нэгэн байдлаар эзэмшээгүй байвал улсад хураагдах уу? Газар эзэмшсэн байдлаар 2021 онд өссөн дүнгээрээ 838 тэрбум, 856 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Тэгвэл энэ хууль батлагдснаар улсын төсөвт бүрдүүлэх газрын төлбөр нэмэгдэх үү? Өнгөрсөн жил Монгол улс газрын нэгдсэн санг бүрдүүлж чадсан гэж тооцож байгаа. Нэгдсэн сангийн бүрдүүлэлт ямар хэмжээнд байна вэ? Хөдөө орон нутагт отор, бэлчээрийн асуудал цаашлаад Улаанбаатар хотод хүртэл орц гарцны асуудлаар иргэн бүрт газар хоорондын маргаан үүсдэг нөхцөл их байна. Энэ асуудлыг газрын нөөцийн сан бүрдүүлж чадсанаараа шийдвэрлэж чадсан уу? Газрын тухай хуульд хариуцлагын талаар дурдаагүй, шүүхээр шийдвэрлэнэ гэсэн зүйл заалт байна. Хэрвээ газрын төлбөрөө ямар нэгэн байдлаар төлөөгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.