УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.05\ нэгдсэн хуралдаанаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Орхоны хөндий бол Монголчуудын төдийгүй Төв Азийн нүүдэлчин соёл иргэншлийн асар их өв, дурсгалыг хадгалсан гал голомт бүхий бүс нутаг. Дэлхийн өвд дөрвөн шаталбарыг давж соёлын өвд бүртгэгдсэн. Тухайлбал, 2004 онд Юнескогоос дэлхийн соёлын өвийн бүс нутаг хэмээн тодорхойлчихсон байдаг. Шинээр босгох гэж байгаа хотынхоо хил хязгаарын заагыг хэрхэн тодорхойлсон вэ? Түүнчэн 180 мянган га талбайд байгаа соёлын өвүүд талхлагдах эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс хадгалах хамгаалах тал дээр ямар ажлууд давхар явагдах вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.05\ нэгдсэн хуралдаанаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Төслийг дэмжиж байна. Энэ ажил 2023 онд эхлэх үү, төсөвт өртөг нь суусан уу, 2024, 2025... онуудад хэрхэн төсөвт тусгагдах уу? Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж ирэх хэрэгтэй байна. Улсын зэрэглэлд 2 хотын асуудал яригддаг. Энэ шинэ хот ямар статуст орох вэ. УИХ-ын тогтоолын төсөл их гардаг, ажил болдоггүй. Тухайлбал Хэрлэнтоонот төсөл байна. Төрийн албаны залгамж халаа байхгүй учраас ажил хэрэгжихгүй байна. Гаргасан тогтоолоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүх соёлын газраа түшиглэн хот байгуулах хэрэгтэй. Аялал, жуулчлал хөгжинө. Хамгийн гол нь энэ тогтоолоо хэрэгжүүлэх ёстой. Гол нь газрын асуудлаа хэрхэн шийдэх гэж байна. Нутгийн иргэд газар авсан, өвөлжөө, хаваржаа барьчихсан тохиолдол байна уу? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.05\ нэгдсэн хуралдаанаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 1220 онд Чингис хааны зарлигаар Хархорум хотыг анх байгуулж үүнээс хойш эзэнт гүрний төв Орхоны хөндийд байсан эртний төрт улсуудын нийслэлүүдийн өлгий нутаг болох Орхоны хөндийд шинэ хот байгуулах цаг нь болсон гэж үзэж буй. Орхоны хөндийд шинэ хот байгуулах асуудлыг сүүлийн 20 гаруй жил ярьсан. 2000 оноос бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал УИХ-аар батлагдсан. Тэр үед зэрэгцүүлээд Орхоны хөндий, Хархорин хот хавьцаа шинээр хот байгуулах асуудал маш олон түвшинд эрдэмтэн, судлаач, мэргэжлийн байгууллагууд, БХБЯ гээд ажлын хэсгүүд ажиллаж, судалгааны ажлууд олон жил үргэлжилж хийсэн байна лээ. 800 жилийн өмнөх хотыг сэргээж, шинээр байгуулах цаг болсон. Юнескогийн соёлын өвийн бүсийн заагаас гадуур, өнгөрсөн зун УИХ-ын дарга, байнгын хорооны дарга, зарим гишүүд газар дээр нь ажиллаж, ажлын хэсгийн судалгааны ажлуудтай танилцсан. Тээвэр ложистик, аялал жуулчлалын Хангайн бүсийн тулгуур төв болохоор хот байгуулах зохимжтой газар байсан. Энэ асуудалд БХБЯ маш сайн ажилласан. Мэргэжлийн байгууллагууд бүх судалгааны ажил хийсэн. Одоо үүн дээр УИХ-аас тогтоол баталж, Засгийн газраас тодорхой үүрэг чиглэл өгнө. Ингэхэд ажлын хэсэг цаг хугацааны хувьд хэдэн үе шаттай, ажил хийхээр ерөнхий төлөвлөлттэй байна вэ? Хот байгуулах ерөнхий ТЭЗҮ ямар хугацаанд бэлэн болох вэ. Үүнийг боловсруулах төсөв, санхүүгийн асуудал шийдэгдсэн гэж би ойлгосон. Хот байгуулах ажлууд ямар үе шаттай, хэр хугацаанд босох вэ? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.05\ нэгдсэн хуралдаанаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Бид нар Нисэхийн хөндийд хот барих гээд нэлээн хэдэн га газрыг Засгийн газрын тусгай хэрэгцээнд авч байсан. Гэтэл 2-3 жилийн дараа сумын засаг даргатай нь ярьж байгаад хүмүүс газар авчихсан. Одоо хүртэл шүүхээр энэ асуудлын талаар маргаантай, газраа шийдэж чадаагүй байна. Хуулийнхаа дагуу яамныхан яаж харж байна. Баг бүрдээд техник, эдийн засгийн судалгаа хийгээд явж байна. Энэ зөв. Ингэснээр үндэслэлтэй хэдэн га-д хот байгуулах нь тодорхой болно. Үүнтэй уялдсан ажлын хэсэг гарах байх. Ажлын хэсгийн үйл ажиллагаан дотор хэдэн га газарт хот байгуулна гэсэн анхан шатны үзүүлэлт байна уу? Үүнтэй уялдаад хэчнээн га талбайг улсын тусгай хэрэгцээнд авах вэ. Тусгай хэрэгцээнд авч буй хууль, эрх зүй чинь болж байгаа юу? Нисэхийн хөндийтэй адилхан газраа алдаад, 1-2 жилийн дараа шүүхээр явах асуудал үүсэх вий. Энэ яг юунаас болоод үүссэн бэ. Хуультай холбоотой юу эсвэл орон нутгийн удирдлагууд нь хуулиа зөрчөөд байна уу. Юу болсон талаар тайлбар хийнэ үү. Ус дэд бүтэц, хөрсний шинжилгээтэй холбоотой асуудлууд ямар хэмжээнд байгаа вэ. Хот байгуулахад зарим газар өндөрлөг, нам байх асуудлууд байдаг. Судалгаа хийгээд гарсан эхний дүгнэлт ямар байна вэ? Эдийн засгийн үндэслэлээр буюу төрийн захиргааны байгууллага, зам, дэд бүтэц зэргийг бий болгоход хэр хэмжээний хөрөнгө оруулалт орох вэ. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.05\ нэгдсэн хуралдаанаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ц.Туваан: Орхоны хөндийд хот байгуулах тухай тогтоолын төсөл Шинэ Хархорин хотын тухай ярьж байна уу, эсвэл шинэ Нийслэл хотын тухай ярьж байна уу. Монгол Улсын хүн амын 50 хувь нь суурьшиж байгаа гэсэн танилцуулга явж байна. Монголчуудын зөвлөлдөх санал асуулгад орох асуудал энд байна. Судалгаа яаж хийсэн бэ? Хүнсний хангамжийн асуудалд анхаарал хандуулан Төв аймгийн иргэд ажиллаж байгаа, санал асуусан уу? Зүүн гурван аймаг гэх мэт бусад аймгийн төлөөллөөс санал асуусан уу. Хэдэн хүнтэй, ямар хот байгуулахаар төлөвлөж байна. Хөрөнгө оруулалт хэдий хэр хэмжээний өртөг орох вэ, тооцоолол, төлөвлөгөөгөө яаж гаргасан бэ. Майдар болон бусад хотын асуудал хэрхэн явж байна. Хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаа яриад хөрөнгө гаргахад олдохгүй байгаа. Энэ тогтоолын төслийг ямар төлөвлөгөө, судалгаан дээр үндэслэн гаргасан бэ.