УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.23/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Туваан: Мөнгөний бодлого хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэг рүү орж байна. Энэ дээр хэлэх санал, тодруулж асуух нэг зүйл байна. Хөдөө орон нутагаар явахаар иргэд маш бухимдалтай байна, юунд бухимдалтай байна гэхээр малаа нядлаад борлуулъя гэхээр авдаг хүн байхгүй болчихож, мөнгө байхгүй, ямар нэгэн байдлаар тариаланчид тариа, будаагаа, ногоочид ногоогоо, хадланчид хадлан тэжээлээ борлуулъя гэхээр дан бартер ярьж байна энэ эдийн засгий чинь гол явуулж байдаг мөнгөний урсгал чинь байхгүй, мөнгө гэдэг зүйл нүхэндээ ороод алга болчихож тэгэхээр монгол банкныхан байгаа дээр бодлогын хүүгээ өндөрсгөөд, зээл зарцаагаад мөнгө хөдлөхгүй байгаа энэ хүмүүс чинь бүтээсэн зүйлээ борлуулж, хэрэгцээгээ хангах мөнгөө хаанаас олж авах юм бэ? Тэгэхээр юу гэж асууж байна вэ гэхээр энэ бодлогын хүүгээ хэзээ, яаж бууруулах юм бэ? Ковид байхгүй монгол улсад өнөөдөртөө дайн тулаан алга, хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэд чинь мөнгөгүйтлээ шийдэхийн тулд зээлээр амьдарч байна ялангуяа зүүн аймгуудад бид хэд чинь зээр, зээл хоёроор амьдарч байна гэж ярьж байна. Зээл дандаа өндөр хүүтэй, нэг үе зээлийн хүүг хөөцөлдөөд бууруулж байсан одоо бол зээлийн хүү буцаад өндөр болчихсон олдохоо больчихсон, банкнаас зээл гаргахаа больчихсон банк бусуудын зээл бараг ачааллаа даахгүй байгаа байх дээрээс нь апплейкшны зээл гэдэг зүйлд орчихсон. Тэгэхээр монгол банкинд мөнгөний бодлого барьж байгаа апплейкшны зээлэнд хэдэн төгрөг эргэлдэж байна та хэдэд тоо байна уу? Ипотекийг засгийн газар авахгүй гэдэгт би дэмжиж байгаа, нэг яам аваад тэрийг ажиллуулж чадахгүй монгол банк туршлагатай аваад явж байх нь зөв. Мөнгө чинь 600 тэрбум төгрөг гээд ипотекийн зээлийн хүүгийн орлогоос орж ирж байгаа мөнгө шүү дээ. Энийгээ нэг айлд 150сая төгрөгөөр зээллээ гэж бодъё л доо тэгэхэд ерөөсөө 4 мянганхан хүний хэрэгцээ энэ ипотекийн зээл чинь арын хаалганы авлига, хээл хахуулийн хэрэгсэл болчоод байгаа шүү, эрэлт байгаа учраас олдохгүй энэ дээр ямар нэгэн бодлого байгаа юм уу? эсхүл чихээ таглаад энэ 600г хувааж өгөх юм уу? Хэмжээ үнэхээр хангалтгүй байна тэгэхээр энэ дээр ямар бодлоготой байгаа юм бэ? Улсын төв банк байна даа нэг бодлого явуулаад нэмэгдүүлж болохгүй юм уу? үнэхээр хэрэгцээ байна. Түүний асуултад, ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.23/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Мөнгөний бодлогын тухай асуудлыг хэлэлцэж байна, би 4 жилийн хугацаанд нэг л асуулт асуудаг. Монгол Улс бол уул уурхайн олон арван тэрбум төгрөгний бүтээгдэхүүн экспортлодог тухай мэдээг авч ийм олон сая, тэрбум долларын эскпорт хийсэн тухай ярьдаг гэтэл улсын банк санхүүгийн байгууллагаар энэ оюутолгой бусад томоохон уул уурхайн компаниуд гадаадад гаргаж байгаа алт, зэс бусад бүтээгдэхүүний үнэ ханш монголын банкаар орж ирдэггүй, оруулж ирэхийг хүсдэггүй юм уу, оруулж ирэх боломж байдаггүй юм уу гэдэг талаар тодорхой хариулт өгдөггүй юм. Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагаар оруулж ирэх гэхээр монголын банкинд итгэдэггүй гэдэг тэгэхээр гадаадын банк оруулж ирэх талаар ярьдаг, гадаадын банк оруулж ирэхээр монгол улсын банк санхүүгийн байгууллагыг хувьдаа эзэмшдэг, улс төрд нөлөө бүхий хэдхэн арилжааны банкны барьцаанд монголын төр орсон байдаг тэд нар юу гэдэг вэ гэхээр үндэсний аюулгүй байдалд хор нөлөөтэй байна, гадны банкыг оруулж ирэхээр монгол улсын үндэсний аюулгүй байдалд аюул занал учрах гээд байна гэдэг ганцхан хариулттай тэрийг нь төрийн эрх барих дээд байгууллага ярьж шийддэггүй тэгээд банкны хүү буурдаггүй, монголын валютын эх үүсвэр болсон уул уурхайн бүтээгдэхүүнийг банк, санхүүгийн байгууллагаар дамжиж оруулах асуудлыг арилжааны банкны лоббигоор оруулж ирдэггүй гэж ойлгож байгаа энэ асуудлыг яах юм бэ? Ажлын хэсэг, Монгол банк энэ дээр тодорхой хариулт өгмөөр байна. Үнэхээр бид төгрөгийн ханшаа баръя, валютын эх үүсвэрээ нэмэгдүүлье монголын банк, санхүүгээр дамжуулж гадаадад гаргадаг уул уурхайн бүтээгдэхүүнийхээ мөнгийг авъя гэж бодож байвал энд монголын төр шийдвэр гаргах ёстой. Бид өнөөдөр хэдхэн арилжааны банкны барьцаанд орчихсон тэд нар нь мөнгө хүүлээд ард түмнийг мөлжиж л байдаг монголын банк, санхүүгийн байгууллага эрүүл бус байж л байдаг олон арван сая тооны алт, зэс зарлаа гэдэг тэр мөнгө нь орж ирдэггүй энэ дээр төрийн эрх барих дээд байгууллага, мөнгөний бодлого явуулдаг монгол банк яагаад энэ дээр шийдвэр гаргадаггүй юм бэ? Түүний асуултад, ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам нар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.23/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбогдуулаад нэлээн олон хуулиудад нэмэлт өөрчлөлт орсон тэрэн дотроо эрүүл мэндийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гээд хууль зүйн байнгын хорооны уржигдарын хурал дээр нэлээн олон, 120-д хуулиас 38 хууль дээр манай байнгын хороо дариу ажилаад нэмэлт өөрчлөлт оруулахыг хийж өгсөн. Манай байнгын хороон дээр 38 хууль хэлэлцсэн, үлдсэн 80 аад хууль нь өөр байнгын хороон дээр хэлэлцээд явж байгаа их хурлын дарга энэ дээр нэлээн анхаарал хандуулж, бусад байнгын хорооны ажлыг түргэн явуулж энэ асуудлыг хэлэлцэж эхлэхгүй бол амьдрал цахим технологийн асуудлыг хүлээхгүй байна. Иргэд олон материалуудаа цахим хэлбэрээр өөрийн хүсэл, гомдол, өргөдөл, нотлох баримтыг гаргаад өгөх гэхээр тэр байгууллагууд чинь газар дээрээ хүлээж авахгүй байна тэгэхээр бидний шийдвэр гаргалтын удаашралтыг хүлээхгүй ээ, хамгийн бодит жишээ сая төрийн тэргүүн дээр гарч байна fake news энэ дээр жишээлбэл fake news цаана ямар ч монгол иргэн дээр fake news хийчих эрсдэл байгаад байна. Тэгтэл энэ дээр төрийн албан дээр очоод ямар нэгэн асуудлаар асуудал тавих гэхээр нөгөө байгууллагууд нь бодит биет материал эсхүл цаасаар материал авчир гэх нь байна шүү дээ, тэгтэл энэ бол зөвхөн цахим хэлбэрээр байна өөр хэлбэрээр өгөх боломжгүй тул иргэдийн эрх ашиг хохирох энэ хэлбэрээр үргэлжлээд байна гэдэгт анхаармаар байна. Ялангуяа саяны гарсан зүйл дээр нэг зүйлийг анхааруулмаар байна 2020 онд хийсэн судалгаанаас харахад dig fake гэдэг бол үнэхээр том асуудал байна энэ dig fake-ээр хамгийн гол хэрэглэж байгаа хамгийн том систем бол generative adversaria networks гээд fake news хийхдээ алдаа бодит байдалтайгаа нэг минутын дотор хэдэн мянган удаа давтаж байгаад яг оригнал зүйл рүүгээ гаргаж ирдэг бөгөөд ялгахын аргагүй болгож гаргаж ирдэг системийг GAN буюу generative adversaria networks гээд байгаа энийгээ хэрэглэж иргэдийн эсрэг янз бүрийн үйлдэл хийж болзошгүй байна төрийн тэргүүн дээр бүр том эрсдэл үүсч байгаа, төрийн тэргүүн дээр гарч байгаа эрсдэлийг манайхан бодож үзээсэй гэж бодож байна. Жишээлбэл АНУ-ын ерөнхийлөгч Б.Обамагийн эсрэг нэлээн хэдэн жилийн өмнө fake news гарсан тэр fake news дээр цагаан ордон халдлагад өртлөө, Обама ерөнхийлөгч хөнгөн шархадсан гэдэг мэдээ гарахад 06 минутын дараа тусгай албатан энэ мэдээг тогтворжуулахад АНУ-ын зах зээл дээр SMB500 компаниудын хувьцааны үнэ доргиод компаний үнэлгээн дээр өөрчлөл гарахад 136 тэрбум долларын алдагдал гарсан байсан монгол улсын эдийн засгийг 7,8 дахин давсан алдагдал 06 минутын дотор гарч байна тэгэхээр ийм том эрсдэл ард нь байж байгаа шүү, ийм зүйлд эрсдэл байгаад байхад манайхан хууль тогтоох процесс аль болох хурдан явж энийгээ анхаармаар байна. Манай байнгын хороо бол цаг алдахгүй, орж ирсэн бүх асуудлыг маш яаралтай шийдэж өгөөд явж байгаа шүү.
УИХ-ын чуулганы /2023,11,16/-ны өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Би их хуралд сонгогдож ажилласан 2004 оноос хойш энэ монгол улсын үйлдвэржилтийн түвшинг дээшлүүлэхтэй холбоотой санал санаачлагуудыг гаргасаар ирсэн ийм хүн. Тухайлбал ӨМӨЗО, Ордос нутгаар явж байгаад энэ нүүрсийг бүрэн боловсруулах, нүүрсний үйлдвэрүүд дээр танилцаад энэ талын асуудлууд дээр асуудал дэвшүүлсэн тэгээд энийг ажил хэрэг болгоогүй дараа нь 2014 онд Латин Америкийн хэд хэдэн орнуудаар, тухайлбал ХАА тэр дундаа МАА-н өндөр хөгжсөн ийм улс орнуудаар яваад үлдсэн харсанаа монгол улсын төрийн бодлогод, монголын минь ард түмэнд, аж ахуйн бизнес эрхлэгчдэд хэрэгтэй, тустай байж болох ийм саналуудыг аян замын тэмдэглэл бичээд төвийн хэвлэл мэдээллээр хүргээд төрийн бодлогуудад суулгахаар санал санаачлаг гаргаад ажилсан. Өнөөдрийг хүртэл монгол улсын үйлдвэржилтийн бодлого иймэрхүү түвшинд явж байгааг монгол банкны зүгээр юу гэж дүгнэдэг вэ? Ямар үнэлэлт өгдөг вэ? Түүний асуултад, Монгол Банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
УИХ-ын чуулганы /2023,11,16/-ны өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Юмны үнийн инфляцийн түвшинг барихад Монгол Банкны зүгээс бодлогын хүүгээ гадаад дахь хүчин зүйлүүд нилээн сайнгүй байна гээд 13 хувиар батлаад энэ нь бизнест нэлээн сөрөг үр дагавартай байгаа дараагийн шалтгаан инфляцитай холбоотой асуудлуудыг судлаад үзэхээр манайхны дотооддоо үйлдвэрлэдэг гурил, махны үнийн инфляцид нөлөөлж байгаа үзүүлэлт нь энэ хоёр оротоо тоо, нэг оронтоо тоо руу ороод, гараад байгаа энэ инфляцид маш их нөлөөлж байгаа. Тиймээс Монгол Банкны зүгээс дотооддоо нөлөөлөөд байгаа инфляцийн түвшинг барихад дотооддоо үйлдвэрлэдэг гурил, махны нийлүүлэлт зохицуулалт хийхэд эсвэл зохиомолоор үнийн хөөрөгдөл үүсгээд байна уу, үгүй юу гэдэг дээр шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар энэ засгийн газартай хамтарч ажиллах арга зам байгаа юу? Ирэх 2024 онд инфляцийг барихын тулд Монгол Банк үндсэн үйл ажиллагаанаасаа гадна засгийн газартай хамт, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай ажиллах төлөвлөгөө байгаа юу? Ипотекийн зээлийн асуудал, хэдхэн хоногийн өмнө төсөв батлахдаа ялангуяа орон нутагт ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гээд заачихсан.Би өөрийнхөө сонгогдсон аймгаа судлахад аймгийн төв дээр арилжааны 4 банкнаас сардаа арваад зээл гарч байна, тэгвэл одоо ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гээд заагаад өгөхөөр ипотекийн зээл маань орон нутагт илүү гарч чадах уу? Өнөөдөр улсын хэмжээнд хэдийг өгөөд байна, ирэх жилд хэдийг өгнө гэж төлөвлөж байна үүнээс хэдийг нь орон нутагт өгнө гээд төлөвлөж байна вэ? Тодорхой тоо сонсъё. 1 хувийн зээлийн хураамжийг авах нь зөв үү, буруу юу? гэж өнгөрсөн жил асууж байсан, тодорхой хариулт авч чадаагүй тэгэхдээ өнөөдөр шүүхийн процессыг харахад 1 хувийн зээлийн хураамжийг авах нь буруу юм аа гэсэн шийдвэр гарсан гэж сошиалаар дүүрэн явж байна. Яг үүнтэй адилхан банкны тухай хуулин дээр бас урт хугацаанд авч байгаа зээлийн хүүг нь түрүүлж аваад байна гэдэг гомдол иргэдийн дунд маш их байгаад байна. Энийг асууж өгөөрэй гэсэн. 2 жил төлчөөд байхад яг үндсэн зээлээсээ хэдхэнийг төлсөн байна тэгтэл банкны хуулин дээрээ энэ нь хориотой гэсэн ийм зүйлийг ард иргэд маш их яриад байна. Түүний асуултад, Монгол Банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.