УИХ-ын чуулганы /2025.05.09/-ний өдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгч, асуулт асуулаа. Жилдээ 6 орчим тэрбум төгрөгийн төсөв гаргаж асуудлыг хариуцаад шийдээд явдаг байсан хувийн 2 компани Кредит скоринг компанийн жилийнх нь иргэдээс авч байгаа төлбөр 20 тэрбум хүрчихсэн байна. Тэгэхээр иргэд дээр дарамт нэмж өгөөд байна. Иргэдээс авдаг, ААН-ээс авдаг мөнгөө л нэмээд байна. Нөгөө талдаа арилжааны банкууд, ББСБ-ууд зээл өгч байгаа нэрээр баахан мөнгө хүүлж, бизнес хийж байгаа шүү дээ. Шударга ёсны асуудал энэ мэт зүйлээс эхэлж байгаа. Манай Монголбанк үүн дээр ямар бодлого барьж, хэрэглэгчийн эрхийг хамгаалахад юу хийдэг юм бэ? Цаашид Санхүүгийн ЗЗ дээрээс үйлчилгээ авч байгаа хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүрэг нь зөвхөн УИХ-д байх юмуу? эсвэл Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны дунд зээлдэгчийн эрхийг хамгаалдаг байгууллагатай болох ёстой юмуу? Г.Энхтайван ерөнхийлөгч үүнд хариулаадхаач? Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Г.Энхтайван хариуллаа.
УИХ-ын чуулганы /2025.05.09/-ний өдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа дараах байр суурийг илэрхийллээ. Энэ хуулийн төслийг дэмжиж байна, бидний хувьд ялангуяа зээлийн хүүг бууруулахад эрсдэл ихтэй, зээлдэгч нарын эрсдэлийг эрсдэл багатай бага хэмжээний зээл авдаг хүмүүст үүрүүлээд байгаа. Үүнээс гарахад нэн чухал гэж үзэж байгаа. Тийм учраас энэ хуулийн төслийг дэмжиж байна. Харин хэдэн зүйлийг Монгол банк, СЗХ нь хамтарч хийгээсэй гэж бодож байна. Нэг, иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулаасай.Муу зээлийн түүх үүсчихэд, дараа нь үүнийг арилгахад их хэцүү. Насан туршдаа шахам, тэр хүн өндөр хүүтэй зээл авдаг, эс үгүй бол зээл авч чадахгүй ингээд бизнес эрхлэхэд ч хүнд нөхцөл байдал руу ордог. Манай монголчууд зээлийн санхүүгийн сахилга бат муутай, дээрээс нь нэмээд энэ үүх түүх дээрээ анхаарахгүй байж байгаад, хувь хүн өөрөө муу зээлийн түүх үүсгэчих вий дээ. Тийм учраас санхүүгийн боловсролыг сайжруулах дээр сайн ажиллах хэрэгтэй байн. Хоёрт, энэ одоо надад зүгээр хувь хүнд өөрт анзаарагдсан. Гадаадад амьдарч байхад банк санхүүгийн байгууллагаас зээл авахаас өөр аргагүй байдал руутүлхээд байдаг. Тухайн хувь хүн өөрийн дансанд нь мөнгө байсан ч гэсэн заавал кредит карт,зээлийн карт аваад зээлийн түүх үүсгэхгүй бол дараа нь ипотекийн зээл, цалингийн зээл авахад ч түүх үүсээгүй байна гээд байдаг. Ийм зүйл гадаадад амьдарч байхадхарагдсан. Гурав, Иргэдийн тэтгэвэр хангалттай их биш байгаа энэ цаг үед, тэтгэврийн зээлээ хүмүүсээ аваад, хэрэглээд сурчихсан. Энэ мөнгөнд судалгаагүй ингэж хамаагүй гар хүрнэ гэдэг бол их хэцүү байдаг Монгол банкныхан. Иргэдийн дунд хамгийн бухимдалтай сэдэв зээлийн хүү болсон. Үүн дээр хувь гишүүн Э.Батшугар гишүүн өөрөө энэ хуулийг санаачлаад өргөн бариад явж байна. Гэтэл үүнийг Монгол банкнаас санаачлаад, Засгийн газар, Сангийн яамнаас ч юм уу өргөн бариад батлуулах бүрэн боломж байсан.
УИХ-ын чуулганы /2025.05.09/-ний өдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Сэддорж дараах байр суурийг илэрхийллээ. Зээлийн мэдээллийн сангийн хуулийг өөрчлөх хууль оруулж ирсэн. Э.Батшугар гишүүний хуулийг дэмжиж байгаа. Бидний гол зорилго бол ялангуяа, Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн байнга ярьдаг, зээлийн хүүг бууруулахад юу хийх ёстой вэ гэдэг дээр олон ажлуудыг ярьж, ажлын хэсгүүд эхнээсээ гарч байна. Зээлийн хүүг бууруулах УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хянах ажлын хэсгийг Л.Соронзонболд гишүүнээр ахлуулж гаргасан. Зээлийн хүүг бууруулах гэдэг дээр бид итгэлтэй байгаа. Энэ мэдээллийг онооны системд шилжүүлснээр олон хүндрэлтэй асуудлууд шийдэгдэнэ гэсэн ийм хүлээлтүүд байгаа. Танд олон удаа хэлж байсан хар, цагаан жагсаалтаа салгаад хар жагсаалтаа тусад урт хугацаагаараа 5 жилээрээ хар цагаан жагсаалт гэдэг юм уу, тэр жагсаалтаа арай бага хугацаагаар болгож болохгүй юу? Үүн дээр Монгол банкнаас дараагийн хууль хэзээ орж ирэх вэ? Э.Батшугар гишүүн энэ дээр ямар бодолтой байна? Монгол банк бас ямар бодолтой байна? Энэ хуулийг өөрчлөх шаардлага байгаа, дараагийн өөрчлөлт хэзээ орж ирэх вэ? Монгол банкнаас тэтгэврийн зээлийн хязгаарлалтыг 3 сарын 7-нд хийсэн , сая гишүүд хэлж байна Үүнийг яг 6 сарын хэдэнд өөрчлөх вэ? Иргэд сонгогчдоос маш их асуулт гомдол ирж байгаа. Үүн дээр тодорхой хариулт авъя. Мөн малчдын тэтгэврийн зээлийг 60:40 байсныг 70:30 болгож багасгасан. Тэтгэвэр авдаг иргэд нэлээн бухимдалтай байна.Үүнийг хуучнаар нь болгож болох уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.09/-ны хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Э.Батшугар Ц.Идэрбат гишүүний асуултад хариулав. Зээлийн хүү буурна аа. Үндсэндээ 3 шалтгаан байгаа. Нэгдүгээрт, Банкнуудын эрсдэл буурна. Эрсдэлээ тодорхойлдог болно. Тэгэхээр сайн зээлдэгч нар болон өндөр оноотой зээлдэгч нараа илүү урамшуулдаг, сайн нөхцөлөөр зээл олгодог болно. Дээрээс нь нэмээд ялангуяа малчдын, ахмадуудын зээл байгаа. Тэр нь тогтмол төлдөг зээлийн оноо нь өсөөд үүнийгээ дагаад эрсдэл нь буураад тэр нь шууд хүүгээр илэрхийлэх юм. Хоёрдугаарт, банкнуудын урсгал зардал буурна. Бодит амьдрал дээр таньдаг эдийн засагч байна уу гэдэг. Нэг утгаараа шууд оноогоо үзүүлээд тухайн зээлдэгчийг тэр чигээр нь илэрхийлчхэж байгаа болохоор шууд л санхүүгийн үйлчилгээгээ өгөх тийм суурь нөхцөл үүсчхэж байгаа юм. Мөн үүнтэй холбоотойгоор том хэдэн банкнууд харилцагчийнхаа мэдээллийг хуваалцдаггүй.Тэгэхээр том банкны л нөхцөлөөр санхүүгийн үйлчилгээ аваад байгаа юм. Харин энэ онооны системтэй болсноор дуртай санхүүгийн байгууллагууд очоод оноогоо үзүүлээд санхүүгийн үйлчилгээгээ, зээлээ авах бололцоо нь үүснэ. Тиймээс санхүүгийн байгууллагууд хоорондоо хүүгээрээ мөн таатай нөхцөлөөрөө өрсөлдөх нөхцөл байдлыг үүсгэж байна гэж ойлгож болох юм. Цаашлаад яривал барьцаа хөрөнгийн шаардлага ч гэсэн буурна. Яагаад гэвэл оноо нь өөрөө санхүүгийн биет бус хөрөнгө болчхож байгаа юм. Тиймээс шаардлагууд буураад санхүүгийн хүртээмж нэмэгдэх суурь нөхцөл үүсэж байгаа. Идэрбат гишүүн тэтгэврийн зээлийг ярьж байна. Тэтгэврийн зээл ч гэсэн мөн адилхан манай ахмадууд сар болгон л тэтгэврийн зээлээ төлдөг. Банкнууд автоматаар суутгачихдаг шүү дээ. Энэ чинь эргэн төлөлт гэсэн үг. Тэгэхээр оноо нь нэмэгдээд цаашлаад үүнийгээ дагаад суурь хүү нь буурах нөхцөлтэй.
УИХ-ын чуулганы /2025.05.09/-ний өдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуулийг дэмжих 2 ч шалтгаан бий. Нэгдүгээрт, 200 мянга гаруй хүн хар жагсаалтад орчихсон, гар утасны төлбөр төлөөгүй зэрэг янз янзын шалтгаанаар орчихсон байгааг болиулж, санхүүгийн оноог өгч олон улсын хэв маяг руугаа орох учраас дэмжиж байгаа. Хоёрдугаарт, энэ хууль батлагдсаны дараах том ач холбогдол бол зээлийн хүү буурна. Зээлийн хүүд байгаа эрдслийн хүчин зүйлүүд багасна гэдэг зүйл бий. Тэгэхээр би 3 асуулт асууя. 1. Хар жагсаалт энэ хууль батлагдсанаар шийдэгдэнэ. Зээлийн хүү буурна гэдэг өндөр ач холбогдолтой энэ зүйл дээр Монголбанк ч тэр хууль санаачлагчдын хувьд яаж хүлээж авч байгаа вэ? Энэ бололцоог хурдан бий болгох ямар алхмууд хийхээр төлөвлөж байгаа вэ? 2. Монгол Улсын хэмжээнд тэтгэвэр, тэтгэмж авч байгаа 500-600 мянган хүний асуудлууд байна. Энэ хүмүүс өөрт оногдсон тэтгэврээрээ ЭЗ-ийн эргэлтэд оруулаад зээл хуй аваад өрхийнхөө болон өөрийнхөө орлогыг нэмэгдүүлээд явдаг олон хүн тэтгэврийн зээлийн асуудалд эмзэг хандаж байна. Холбогдох яамнаас нь 3-р сарын 7-оос хэрэгжсэн журмаа жаахан зөөлрүүлээч гэдэг хүсэлтийг Монголбанкинд ирүүлсэн. Тус банкны ерөнхийлөгч Энхтайван ажилд маш шуурхай хандаж байгаад би баяртай байгаа. Тэтгэврийн зээлийн нөхцөлийг 6-р сарын 27-оос хэлэлцэнэ гэж байна. Миний хувьд хугацааг нь жаахан наашлуулж, хуучнаар нь болгоод тэтгэвэр тэтгэмжээ эргэлтэд оруулаад, хэдэн төгрөгөө өсгөөд ингээд явах боломжийг аль болох хурдан бүрдүүлж өгөөч ээ гэж хүсье! Тэтгэвэрт гарсан хүний сэтгэл зүй өөр байдаг. Тэтгэврээ аваад суухаас илүүтэй, өөрт байгаа эх үүсвэрээ эргэлтэд оруулж орлого олоод явах нь өөрт нь ч хэрэгтэй, бүх зүйлд нь хэрэгтэй байдаг. Сэтгэл зүйн хувьд ч бас их өөр байдаг. Тэгэхээр Монголбанк заавал 6 сарыг хүлээлгүй энэ асуудлыг шийдэж өгөөч. Цэрэг цагдаагийнхан маш залуугаараа тэтгэвэрт гардаг шүү дээ. 40 гараад л тэтгэвэрт гардаг. Заавал тэтгэвэр харахгүйгээр эргэлтэд оруулъя гэдэг нь улс оронд ч хэрэгтэй байх. 3.УИХ-ын дарга зээлийн хүү бууруулах онцгой ач холбогдол өгч байгаа. УИХ-д Зүүн бүсээс сонгогдсон Л.Соронзонболдоор ахлуулсан Зээлийн хүү бууруулах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Тэгэхээр зээлийн хүү бууруулах энэ асуудлыг эхлүүлэхдээ энэ хуультайгаа уялдуулаад хамгийн эрсдэл багатай гэдэг энэ тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаас ажлаа эхлүүлэх бүрэн дүүрэн бололцоо байгаа гэдгийг УИХ-д байгаа ЭЗ, банкны салбарынхан хэлээд байгаа. Энэ тал дээр Монголбанк болон хууль санаачлагчдын хувьд ямар бололтой байдаг вэ? Бололцоо байгаа гэдгээ бидэнд тайлбарлаж өгөөч ээ. Түүний асуултад УИХ-ын гишүүн Э.Батшугар, Монголбанкны төлөөлөл хариуллаа.