Үндсэн хууль
Өргөн барьсан: 2020/05/01
Өргөн барьсан: 2016/12/16
Өргөн барьсан: 2011/12/03
УИХ-ын чуулганы /2026.06.18/-ны өдрийн хуралдаанаар Хүнсний тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Галбадрах асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.1. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг мөн хэмээн заасан байдаг. Анх удаа ийн хуульчилж байгааг талархан хүлээн авч байна. Энэ бол том ахиц. Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан гэж байна. Үүний 101 дүгээр хуудасны дүгнэлт зөвлөмж гэсэн хэсэгт хуулийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ 32,5%-тай байна гэжээ. Маш бага үзүүлэлт. Өнөөдрийн энэ өөрчлөлтөөр дээрх үзүүлэлт хэрхэн сайжрах вэ? Тооцоо, судалгаа бий юу?2. Хууль батлагдсанаар хүнсний импортод ямар өөрчлөлт орох вэ? Үнэ өсөх үү, эсвэл буурах уу? Үйлдвэрийн болоод импортын бараа бүтээгдэхүүний ялгаа арилахаа болчихсон байна гэж та хэлсэн. Бид импортын хараат байдалд орж буюу хүнснийхээ 49 хувийг импортоор оруулж ирж байна. Энэ хамаарлыг хууль гарснаар бууруулж чадах уу?3. Нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагын 9-д цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэлд хамгийн үнэтэй хэрнээ хамгийн чанаргүй түүхий эд бүтээгдэхүүнээр нийлүүлж байгаа нь хүнсний хангамжийн нэг хэсэг болсон хүүхдийн хүнсний ханган нийлүүлэлтийн асуудал нь хүнсний болон боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дунд зохицуулалтгүй орхигдсонтой холбоотой гэсэн. Тэгвэл уг зохицуулалтыг хэрхэн хийснийг тайлбарлаж өгөхийг хүсье! Сургуулийн гал тогоонд ажиллах хүмүүсийн орон тоо хангалтгүй, сургууль өөрөө хариуцъя гэхээр дарамт их ирдэг. Бусдад түрээслэхээр түрээсэндээ мөнгө нь орчихоод хоолны тэжээллэг чанар сайжрах асуудал орхигддог. Үдийн хоолны мөнгө 2500 төгрөг. Улсын төсөвт хүүхэд үдийн цайны мөнгийг нэмэгдүүлэх зорилт бий юу? Халдвар, өвчлөл буурах тооцоолол байна уу? Хеликобактер их. Боловсролын салбарын хүн учраас үдийн цай, хоолтой холбоотой шинэчлэлүүдийг ариун цэвэр, аюулгүй байдал талаас нь тодруулмаар байна.
УИХ-ын чуулганы /2025.10.02/-ны өдрийн хуралдаанаар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Д.Ганмаа:ХАА-н хууль, Хүнсний хууль гэх мэтчилэн хуулиудыг нэг хүн авторлаад орж ирж байгаад баяртай байна. Эрүүл мэндийн салбарт маш том урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулах, бидэнд тохиолдоод байгаа том том асуудлуудыг багасгах ул суурьтай хууль батлагдах гээд ярилцаад сууж байна. Нэгдүгээрт, хүнсний баяжуулалтын хууль гэж маш чухал хууль нэлээн асуудлууд болж байж 2017 онд батлагдсан. Хэрэгжилт нь бага байгаад байгаа. Тэгэхдээ энэ хүнсний баяжуулалтын хуультай энэ хууль маань хэрхэн уялдаж байгаа билээ? Хоёрдугаарт, Хүнстэй холбоотой олон нийтийг хамарсан хордлого, дэлхийд харанга дэлдээд байгаа бактерийн дасал гэх зэрэгт эрүүл мэндийн үнэлгээ эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ энэ хуульд орсон уу? Гуравдугаарт, шим тэжээлтэй холбоотой. Шим тэжээл гэдэгт бид калори яриад л эсвэл турж таргалах тухай асуудал яриад байдаг. Үнэндээ энэ чинь маш нарийн шинжлэх ухааны үндэслэлтэй. Маш олон бичил шим тэжээлүүд байгаа. Энэ асуудлыг бид нар нарийвчлаад мэдээллийн сан дээр тулгуурлаж оруулж байгаа юу? Ингэхдээ хамгийн гол нь мөнгө санхүү төгрөгийг нь хуультайгаа хамтарч оруулж ирж байгаа юу? Нэмээд хүнстэй холбоотой хуулиудын хэрэгжилт маш бага байна. Энэ хууль батлагдсанаараа хэрэгжилт нь сайжирна, тэдэн хувийн хэрэгжилттэй болно гэсэн баталгаа нь юу байна аа? Дөрөвдүгээрт, Төрийн худалдан авалттай холбоотой асуулт байна. Төрөөс маш их мөнгө зарцуулж сургууль, цэцэрлэг, хүчний байгууллагууд худалдан авалтуудыг хийдэг. Эдгээр дээр үнэхээр шим тэжээлтэй хэрэгтэй ялангуяа хүүхэд багачуудын тархины хөгжил, биеийн хөгжил, зайлшгүй шаардлагатай шим тэжээлийг өгч болдог, эрүүл сайн зохистой хоол хүнсийг илүү хямдралтай, илүү хүртээмжтэй, илүү боломжтой болгох тал дээр энэ хууль дээр хууль санаачлагч яаж идэвх санаачилга гаргаж ажилласан бэ? Эдгээр асуудлуудаас болоод дараа дараагийн нэлээн олон асуудлууд хөндөгдөнө. За баярлалаа. За хууль санаачлагч УИХ-ын гишүүн Мандухай хариулъя.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.09.16/ хуралдаанаар Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.УИХ-ын гишүүн З.Мэндсайхан: Нэгдүгээрт, хуульд өөрчлөлт оруулах шаардлага ямар байна вэ гэхээр хүнс үйлдвэрлэл гээд яривал чанарын удирдлагын тогтолцоог бий болгох гээд байна. Үйлдвэрлэлийн аргаар боловсруулагдсан мах хүн амд нийлүүлэгдэнэ гэдэг ч юмуу энэ асуудлыг зохицуулах гээд байгаа гэж харж байна. Зөв үү?Хоёрдугаарт, яг энэ тогтолцоо хэрэгжсэнээр зөвшөөрлийн тоо хэмжээ нэмэгдчихээр жирийн иргэн хоол хүнс үйлдвэрлэл рүү орж ирэхэд саад тотгор бий болгоод өгчих вий. Энэ асуудалд тодорхой хариулт өгөөч.Хүнс эрүүл байвал, хүн эрүүл байна. Энэ асуудлыг шим тэжээл талаасаа ойлгох нь нэг өөр, хүнс үйлдвэрлэгч талаасаа та бүхэн хэрхэн харж байна вэ? Тэдний саад бэрхшээлийг нэмэгдүүлээд зөвшөөрөл, лиценз болоод явчих вий.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.09.16/ хуралдаанаар Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.УИХ-ын гишүүн П.Батчимэг:Хууль санаачлагчдын зүгээр өдгөө хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд бидэнд ирсэн. 2012 онд батлагдсанаас хойш хэрэгжилтийг нь анх удаа л тайлагнаж гаргаж ирж байна. Тайланд тусгаснаар хэрэгжилтийг 32-33 хувьтай гэж дүгнэжээ. Монгол Улсын иргэд бид хоол идээд байна уу, хор идээд байна уу гэдгээ болох цаг болсон. Өнгөрсөн хаврын чуулган дээр хүнсний тусгай шинжилгээ хийдэг лабораторитой болъё гэж ярьж байсан. Өнөөдөр хууль ороод ирлээ. Тиймээс гишүүд үүнд маш нухацтай хандаасай гэж хүсэж байна. Тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийж байгаа үнэлгээ холбогдох төрийн захиргааны төв байгууллага, ХХААХҮ-ийн яам 5 жил тутамд хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийгээд явж байх ёстой. Мөн Монгол Улсад хүнсний аюулгүй байдал хангагдахгүй байх нөхцөл, шалтгааныг хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 200 мянган ААН зохицтой дадлынн стандартыг нэвтрүүлээгүй, улсын хэмжээнд 2 байдаг стандартыг нэвтрүүлснийг баталгаажуулдаг итгэмжлэгдсэн байгууллагатай холбоотой гээд дүгнэчихсэн байгаа юм. Зохицтой дадлын стандарт нэвтрүүлснийг заавал баталгаажуулдаг үүрэгт зохицуулалт ороод ирлээ. Тэгэхээр тайланд тусгагдсан эрх бүхий байгууллагаас хяналт, удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн байдлыг үнэлж гэрчилгээ олгосон нийт 33 ААН байгаагаас 17 нь Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO22000 стандарт, 16 ААН нь аюулгүй байдлыг хянан шинжлэх тогтолцоог нэвтрүүлсэн байна. Тэгэхээр эдгээр ААН өнөөдрийг хүртэл үйл ажиллагаандаа зохицтой дадлыг нэвтрүүлээгүй гэж дүгнэж байна уу?Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн нэрийг Хүнсний баталгаат байдлыг хангах тухай гэж өөрчлөх өөрчлөлт оруулж ирснээрээ ямар бодитой үр дүнд хүрэх вэ? Хүнсний аюулгүй байдал хэрхэн хангагдах вэ?