УИХ-ын чуулганы /2025.11.05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт тавив.УИХ-ын гишүүн Ц.Туваан:Уг хэлэлцээрийг дэмжиж байна аа. Жаахан цаг хугацаа алдчихсан. ЗГ хоорондын хэлэлцээрүүдээ улс төржсөнөөрөө алдаа гаргаж хойшлуулдаг ийм хор хохиролтой зүйл хийчихээд байгаа юм. Энэ бол олон иргэдийн нийгмийн даатгалын тэтгэврийн асуудал. Үүнтэй адил бензин дээр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх хэлэлцээрийг нь баталчихаад онгоцны түлш ярьж байхад Чингис хаан буудлаа алдах гэж байна гэж ярьсаар зогсоочихсон. Үүний сүүдэр сая бензины асуудал дээр туслаа.Манай улсын гадаадад ажиллаж буй иргэдийн ихэнх нь ажилладаг Солонгос улстай энэ хэлэлцээрийг маш ам амжилттай хийгээд хэрэгжээд явж байгаа. Цаашид монгол хүн ажиллаж байгаа бүх улсуудад энэ хэлэлцээрийг хийх нь зөв. Учир нь ахмад насандаа ирж тэтгэвэртэй болох үед нь шаардагдах маш чухал асуудал учир яаралтай шийдэх хэрэгтэй. Бид өмнө нь 64 буюу 64-өөс дээш гишүүнтэйгээр Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжих ёстой байгаад уначихсан. Монгол Улсын хамаг л сор болсон залуучууд гадаад улсад хатуухан хэлэхэд боолын хөдөлмөр эрхэлж байгаа. Тэнд хүний эрхийн зөрчил, ажлын байрны дарамт гээд янз бүрийн дарамт шахалтуудын дор монгол залуучууд ажиллаж байна. Тэгэхээр төсөв хэлэлцэгдэж байгаа энэ үед нийгмийн даатгалын асуудал хэлэлцэгдэж байгаа энэ үед цалин, тэтгэврийн асуудал хэлэлцэгдэж байгаа энэ үед энэ залуучуудаа Монгол орондоо ажиллаж амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх талд дээр бүгдээрээ илүүтэй анхаарч ажиллах шаардлагатай байна гэдгийг хэлье!
УИХ-ын чуулганы /2025.11.05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.УИХ-ын гишүүн Д.Бум-Очир: Өнгөрсөн чуулганы үеэр Хилийн чанад дахь Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах лобби буюу дэмжих бүлэг байгуулагдсан талаар та бүхэнд мэдээлэл хүргэж байсан. Миний бие энэхүү дэмжих бүлгийг ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой маш их санал хүсэлт ирдгийг энэ ташрамд дурдмаар байна Лобби бүлгийнхээ гишүүд түүнчлэн хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдээ төлөөлөөд энэхүү хэлэлцээр орж ирж байгаад талархаж байгааг уламжлан дамжуулмаар байна. 1982 онд ЗХУ одоогийн ОХУ-тай 2006 онд Солонгостой, 2011 онд Унгар улстай, 2018 онд Польш улсад 2018,Турк улстай 2019 онд, Чех улстай ийнхүү хэлэлцээрийг байгуулж байжээ. Өнөөдөр Казахстан улстай буюу 7 дахь улстай энэхүү хэлэлцээрийг байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ бол Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тухай асуудал учраас та бүхнийг дэмжиж өгөхийг хүсэж байгаа юм. Америкт байгаа монгол иргэдээс маш их хүсэлт ирдэг. Америкийн Засгийн газартай энэ гэрээний асуудал миний ойлгож байгаагаар Монгол Улсын ЗГ-аас нэлээд хэдэн жилийн өмнө хүсэлтээ явуулсан байгаа гэж би ойлгосон. Энэ ажил хэр байгаа юм бол. Хэр хурдан шийдэгдэж чадах вэ. Тухайн оронд цалин нь өндөр төлж байсан шимтгэл нь өндөр байгаа тохиолдолд тэрийг яаж тооцдог аргачлал байдаг вэ.
УИХ-ын чуулганы /2025.11.05/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт тавив.УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:Манай улсын хувьд нүүдэлчин соёлтой ахан дүүсийн барилдлага тогтоосон нь казак түмэн. Казак түмний хөгжлийн асуудал УИХ-аар орж ирж байгаа нь их чухал. 1990-ээд оны эхэн үед Монгол Улс ардчилал чөлөөт нийгмийн тогтолцоо руу шилжихтэй зэрэгцээд олон казак иргэд Казакстан улс руу нүүдэллэж зарим нь буцаж ирсэн байдаг. Манай улсад 2 улсын кейс бий. Нэг нь Казахстан нөгөө нь Өмнөд Солонгос. Тэр утгаараа Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэгдээд орж ирж байгаа энэ асуудлыг УИХ соёрхон батлах нь зүйтэй. Ажлын хэсгээс асуухад манай улсын иргэд Турк, АНУ бусад улсуудад ажиллаж амьдарч байгаа. Тиймээс Казахстан улстай соёрхон батлагдах энэ гэрээтэй ижил төрлийн цаашлаад хэдэн улстай гэрээ хэлэлцээр хийхээр байна вэ? Монгол Улсын иргэдийн НДШ-ийг шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцуулах судалгаа байгаа вэ гэдэг асуултыг асуумаар байна.Түүний асуултад ГБХНХ-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Мөнхзул хариуллаа.