УИХ-ын чуулганы /2026.04.09/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн хоршооны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.Иргэдэд санхүүгийн үйлчилгээ авах хэрэгцээ шаардлага өдөр тутам гарч байгаа. Банк, ББСБ, ХЗХ, Ломбард, хувь иргэдээс авч байна. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо хүрч ажиллаж байгаа нь эргэлзээтэй. Орон тоо, орон нутагт салбартай эсэхээс эхлээд. Хэрэглээний зээлийн хүүгийн таазыг хуулиар тогтоож өгч болдог. Гэтэл тэр заалтыг ҮХЦ-д өгчихөөд гацааж байгаа. Үүний цаана ямар эрх ашиг яваад байна вэ? СЗХ энэ хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр юу хийж байна?Ломбард болон зах худалдааны төвүүд дээр цүнхтэй мөнгө барьчихаад лангуу түрээслэгчдэд маш өндөр хүүтэй зээл өгч, зээлийн шарк ажиллуулж, боолчилж байна.Хадгаламж зээлийн хоршоо нь ашгийн төлөө бус хуулийн этгээд. Иймд илүү үйл ажиллагааг нь тэлж нэмэлт үйлчилгээнүүд худалдаж авах жишиг рүү орж байгаа нь хэр зохистой вэ? Бидэнд энэ талаарх гашуун түүхүүд бий. Хуулийн төслийг огт эсэргүүцээгүй. Гэхдээ эдгээр асуудлуудыг хэр бодитоор үнэлж байгаа вэ?Дэлхийн загвар хуулиас иш татсан байгаа юм. Тайландад аялал жуулчлал, хоолны экспортын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг газруудаа дэмждэг. Гэтэл манайд хэрэглээнд л яваад байгаа юм. Энэ нь бас л зээл. Энэ тийм өнөө, маргаашгүй батлах шаардлагатай асуудал мөн үү?
УИХ-ын чуулганы /2026.04.09/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн хоршооны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Уянга асуулт асууж, сууриа илэрхийллээ.Хадгаламж зээлийн хоршоотой холбоотой хуулийн төслийг дэмжиж байгаа. Хадгаламж зээлийн хоршооны иргэдийнхээ эрх ашгийг хамгаалъя гээд 3 гол зүйлийг шийдэх гэж байна.1. Санхүүгийн хоршоодын цэвэр орлогоос байгуулдаг нөөц санг бий болгоё гэжээ.2. Хоршоодынхоо мэргэжил арга зүйн асуудал тулгарвал дэмжье гээд тогтворжуулалтын сантай болж байна.3. Хадгаламжийн даатгалын асуудлыг оруулж иржээ.Процессийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч хэмээн асуулт асууя.Нөөц сан болон тогтворжуулалтын санд мөнгө байрших юм байна. Менежментийг нь хэрхэн хийх вэ?Бүтээгдэхүүн зээл болон бусад хэлбэрээр гарахгүй юм байна. Ямар нэгэн байдлаар тухайн хоршоондоо дарамт үүсгэх үү? Хэчнээн хэмжээний мөнгө хуримтлагдах вэ? Ямар тооцоолол, үндэслэл гаргасан бэ?Хадгаламжийн даатгалын хувьд 20 сая хүртэлх дүнгээр хамруулах тухай заасан. Энэ үнийн дүнг ямар үндэслэлээр гаргаж ирсэн бэ? Хадгаламжийн даатгалын байгууллага ямар байр суурьтай байгаа вэ? Банкуудын дүнг жишиг байдлаар авсан уу?Мөн санхүүгийн хоршоог хамгийн багадаа 20 хүнтэй байна гэжээ. Хувь нийлүүлэх хөрөнгийн тал дээр ямар нэгэн шаардлага бий юу?Түүний асуултад хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хариуллаа.
УИХ-ын чуулганы /2026.04.09/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн хоршооны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин байр сууриа илэрхийллээ.Уг хуульд тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг зохицуулж буй заалтууд байгаа. Нэр томьёоны хувьд санхүүгийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, ХЗХ-ны зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гээд 2 өөрөөр бичсэнийгээ засаарай. Мөн зөвшөөрөл авахад шаардлагагүй зүйлүүдийг буцаагаад зөвшөөрөл олгох харилцаанд ач холбогдол багатай зүйлүүдийг шаардмааргүй байна. Тухайлбал, санхүүгийн хоршооны 3-аас доошгүй жилийн бизнес төлөвлөгөөний туршлага, төлөвлөгөө шаарддагийг болиулах нь зөв. Хэрвээ энэ хууль хэлэлцэн дэмжигдвэл тус заалтуудад өөрчлөлт оруулаарай.