
2025.03.18
"Монгол цэргийн өдөр"-ийн баярын мэнд хүргэе!
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай цахим хуудсаараа дамжуулан баярын мэндчилгээ уламжилсныг хүргэж байна.
Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирсэн үе үеийн эх орончиддоо, батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрс, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ, "Монгол цэргийн өдөр"-ийн баярын мэнд хүргэе!
Монгол цэргийн сүр хүч, цог золбоо үеийн үед мандан бадарч, эх орныхоо тусгаар тогтнолыг бат найдвартай хамгаалж явах болтугай! Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилт хүсье!
Хүндэтгэсэн:
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ