2025.03.25

Б.Мөнхсоёл: Хүний хөгжил, утаа, түгжрэлийг бууруулах гол ажлуудаа хийж чадаагүй нь харагдаж байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн Засгийн байнгын хорооны хамтарсан хурлаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2024 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн. 

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах, утаа, түгжрэлийг бууруулах чиглэлд бодитой алхам хийж чадаагүй нь үнэлгээний тайлангаас харагдаж байгааг тодотгож, тодруулсан асуултад хариулах эзэн байхгүйд шүүмжлэлтэй хандаж байлаа.