2016.07.08
Зөв үйл ажиллагааг чинь дэмжиж ажиллана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “ Амжилт хүсч байна. Зөв үйл ажиллагааг чинь дэмжиж ажиллана. Буруу зүйлд хуулийн дагуу хатуу байх болно. Энэ Засгийн газар ард түмний дэмжлэг авсан Засгийн газар байгаасай гэж хүсч байна. Ард түмний дэмжлэг авахын тулд бий болсон нөхцөл байдлыг сайн судалж үзээд, яг үнэнийг л ард түмэнд хэлэх хэрэгтэй.
Бодоогүй, санаанд оромгүй, хүнд хэцүү шийдвэр гаргах үе ч тохиолдож магадгүй шүү. Тиймээс бий болсон нөхцөл байдлыг ард түмэнд заавал хэлэх хэрэгтэй” гэлээ.