Байр суурь3 мин унших
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдлаа

Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 47 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцэв. Энэ талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцууллаа.
.jpg)
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны аравдугаар сарын 21-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны иргэн Э.Түмэнбаяр, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэн Б.Билгүүн нарын гаргасан мэдээллийн дагуу Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд, энэ хуулийн холбогдох заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “...хувийн аж ахуй эрхлэх эрхтэй...” гэсэн хэсгийг зөрчөөгүй байна гэж шийдвэрлэснийг тэрбээр танилцуулав.
Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил нар Хууль зүйн байнгын хорооны даргаас асуулт асууж, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 11 дүгээр дүгнэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв.
.jpg)
Мөн Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж гишүүдийн асуултад нэмэлт тайлбар өгсөн юм. Тухайлбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө улсын хэмжээнд 800 орчим компани аж ахуйн нэгж хуулийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхэлдэг байсан.
Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх нь үйл ажиллагааны цар хүрээ нь хүний заяагдмал эрхэд халдах хүртэл хэмжээнд явагддаг онцлогтой. Өнөөдрийн байдлаар өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг 127 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Дээрх хуулийн хүрээнд өмгөөлөгч дангаараа ажиллах, нөхөрлөл байгуулах эрх нь нээлттэй байгаа хэмээн тайлбар хийсэн юм.
Сэтгүүлч bayartsengel

.jpg)
.jpg)
.jpg)