Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагай харвав
2018.07.11

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагай харвав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолыг үзэж, МҮОНРТВ-ээр ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн Монгол Улсын ерөнхийлөгч болон УИХ-ын даргын хамтаар сурын талбайд зочилж, шагайн асарт саатан есөн тохой зайнаас шагай харвав. Монгол Улсын Ерөнхий сайд наадамчин олонтойгоо гар барин мэндчилж, сур, шагайн харваан тамирчиддаа амжилт ерөөв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ