Үйл явдал2 мин унших
Үндэсний аж ахуйн нэгжүүд “Байгууллагын цэцэрлэг” санаачилгыг дэмжихээ илэрхийллээ

Цэцэрлэг, Сургууль
Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн алба“Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай“ Засгийн газрын тогтоолын дагуу байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих нь цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

Тэгвэл энэ удаад Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гишүүн үндэсний томоохон 20 гаруй аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзалт хийлээ. Уулзалтад АПУ ХК, Мобиком, Монос групп, Төрийн банк, Таван богд ХХК, Улсын клиникийн төв эмнэлэг, Делта Зонстракшн ХХК, Энержи Ресурс ХХК, МАК, Ленд ТН ББСБ, Хөгжил Трейд ХХК, Хайпер Маркет ХХК, Адмон ХХК –ний удирдлагууд оролцож, “Байгууллагын цэцэрлэг” санаачлагад нэгдэн ажиллахаар боллоо.
