УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
2019.12.12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы намрын ээлжит чуулганы өнөөдрийн\2019.12.12\ нэгдсэн хуралдаан 10цаг 54 минутанд  41 гишүүний  ирцтэйгээр эхэллээ.Хэлэлцэх асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

  1. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл

  2. Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл
  3. Монгол Улсын 2020 оны төсөв, Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг

  4. Инновацын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  5. Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай”

  6. Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай
  7. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

  8. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай
  9. Далай ашиглах тухай

Гишүүд хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.