Үйл явдал4 мин унших
Шүүхийн тухай багц хуулиудын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өөрийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай (шинэчилсэн найруулга), Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай (шинэчилсэн найруулга), Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төслүүдийг /2020-04-23/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг үзэл санаа, зорилгынх нь дагуу хэрэгжүүлэх, шүүх эрх мэдлийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг бүрэн шийдвэрлэх үр нөлөө бүхий хууль, эрх зүйн орчныг шүүхийн багц хуулийн шинэчлэлээр бүрдүүлэх зорилго дэвшүүлж, мөрдөгдөж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг нэгтгэн, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төсөлд:
-анхан болон давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулахад харгалзан үзэх шалгуур, журмыг тодорхой болгох;
-Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгчийг сонгох, эгүүлэн татах, Шүүгчийн ёс зүйн дүрмийг хэлэлцэх, батлах зэрэг үйл ажиллагаанд шүүгч бүр оролцож санал өгөх эрхийг баталгаажуулах;
-хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд зориуд саад учруулсан төрийн албан тушаалтныг ангилал, зэрэглэл, томилогдсон болон сонгогдсон байдлаас нь үл хамааран огцруулах буюу чөлөөлөх арга хэмжээ авах;
-шүүгчийн мэргэжлийн болон ёс зүй, сахилгын хариуцлагын ялгаа, заагийг тогтоох, ёс зүйн болон сахилгын хариуцлагаас гадна үлддэг шүүгчийн мэргэжлийн алдаа, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хариуцлага тооцох, ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшинг нь үнэлэх буюу дүгнэх чиг үүргийг давхцуулахгүйгээр тусгаарлах;
-шүүхийн хэрэг хуваарилах нарийвчилсан журмыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан нийтлэг журамд үндэслэн тогтоох, Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөх;

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаСэтгүүлч soko
Хуваалцах

