Б.Баттөмөр 2020.05.13 | Vip76.mn

Б.Баттөмөр: Монгол Улсын хөгжлийн потенциал асар өндөр

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.13\ хуралдаанаар  “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай”  тогтоолын төслийг батлав. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, хөгждлийн бодлого төлөвлөлтийг баталсан өнөөдөр “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай”  тогтоолын төслийг батлах гэж байна. Эдгээр үйл явдалууд хоорондоо холбоотой нэг нэгэндээ тулгуурлаж хөгжинө. 

Монгол Улсын хөгжлийн потенциал асар өндөр. Үүнийг хаана ч хүлээн зөвшөөрнө. Харамсаощлтай нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд бодлогын үйл ажиллагааны маш их алдаа гаргасан. Энэ нь хөгжлийн зардлыг маш ихээр нэмэгдүүлж байна. Цаашид эдгээр баримт бичгүүдийг барьж ажиллахад Монгол улсын хөгжлийн загвараа эргэж харах хэрэгтэй. 30 жил явж ирсэн загвар үнэхээр муу байна. 

Монгол улсын эдийн засгийн 94 хувь нь банкин дээр суурилж байна. Банкны бус салбар хөрөнгийн зах нь хөгждөггүй. 30 жил боллоо. Хөрөнгийн бирж гээд байгууллага байдаг ажилтай ажилгүй байдаг. Банкны шинэчлэлийн асуудалд анхаарах хэрэгтэй. Чөлөөт эдийн засгийн замаар явж байгаа бол тэр замаараа л явах хэрэгтэай. Чадахгүй байгаа болохоор саарал хар жагсаалтад орж байна.