Үйл явдал2 мин унших
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаСайд Н.Энхтайван НҮБ нь манай улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг тууштай дэмжиж, ялангуяа сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, хүүхэд хамгааллын хууль эрх зүйн орчныг сайжруулах, жендерийн тэгш байдлыг хангах, эх нярайн эндэгдлийг бууруулах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсныг дурдаад Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын системийн байгууллагуудын тэргүүлэх чиглэл бүхий хамтын ажиллагааны хүрээг тодорхойлсон “НҮБ-аас 2017-2021 онд Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” бодлогын чухал баримт бичгийн хэрэгжилтийг хангахын төлөө бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн орлогч Нашида Саттар нар мөн оролцов.