-Намайг Гүр-Аранзын Төгөлдөр гэдэг. Би 2016 оны орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд нэр дэвшиж байсан. Тухайн үед дүүргийнхээ иргэдтэй уулзаж, тойргийнхоо амьдрал, орчин нөхцөлийг судалж, сайжруулах, өөрчлөн шинэчлэх боломжийг гарцыг судалсан. Тэр үеэс л энэ дүүрэг, хороод миний төрж, өссөн газар шиг л санагдах болсон. Сонгууль өнгөрсөн ч маргааш нь амьдрал үргэлжилдэгээрээ л үргэлжилнэ.
Дүүрэг, хорооны иргэдтэйгээ уулзаж явахдаа хэлсэн, амласан зүйлээ иргэдийн хурлын төлөөлөгч биш ч гэлээ өөрийн чадах чинээгээрээ, боломжоороо хийж хэрэгжүүлэхийг л хичээж явна даа.
Тэр үг нь өнөөдөр миний ажил, амьдралын зарчим шиг л болж дээ. Хүнд хэлсэнээ хийхгүй болохоор сэтгэлд нэг л тухгүй, яасан бол гэж санаа зовоод тайван сууж чаддаггүй юм аа.
- Дэлхийн бусад орнуудыг бодоход манай хот харьцангуй залуу хот. Хотоороо явж байхад өөрчлөх юмсан гэж бодогдох зүйл олон байдаг. Одоо бодоод явж байх бус залуучууд бид эрдэм мэдлэгт боловсорч, эзэмшсэн мэргэжлээ ашиглан, ухамсартайгаар нийгмийнхээ сайн сайхан, хүүхэд залуучуудын хөгжлийн төлөө ажиллах цаг болсон. Би ч тэдний нэг гэж өөрийгөө бодож байна.
Тиймээс бид хүнээ хөгжүүлж, хүн рүүгээ чиглэсэн хөгжлийн арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй. Саяхан зам тээврийн хөдөлгөөний асуудлыг “Дураараа биш дүрмээрээ” гэсэн аяныг хэрэгжүүлэхэд иргэд нааштай хүлээн авч, өөрөө төдийгүй өрөөл бусдад шаардлага тавиад явж чадаж байна. Энэ бол нийгмээрээ өөрчлөгдөхийн тулд хувь хүн, иргэн бүр оролцож байж хөгжил ирдэгийг харуулж байгаа юм.
- Нийслэл хотын төсвийн эх үүсвэр тодорхой. Дүүргүүд ч өөр өөрийн чадамжид тулгуурлан хөрөнгө оруулалтыг бүрдүүлж байдаг. Манай Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хамгийн том асуудал нь дүүргийн орлогын бааз суурийн асуудал.
Бусад дүүргүүдэд том худалдааны төвүүд, шүүх гэх мэт тухайн дүүрэг болон нийслэлд татвар хуримтлуулж байдаг бааз суурь их бий. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн дийлэнх нь гэр хороолол байдаг учир орлого бүрдүүлэлт багатай.
Жижиг аж ахуйн нэгжүүд байдаг ч хүн ам олон, нийгмийн халамжийн асуудал их учир уг дүүрэг маань орлогын бааз суурийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллана.
Мөн иргэдийн өмнө тулгарч буй асуудлууд олон байна. Зун бороон ус тогтоолж, шавар шавхай ихтэй зам их байна. Эрчим хүчний хүртээмж, гудамж, талбайн гэрэлтүүлэг, хуучирсан орон сууцнуудын дээврийн асуудал гэх мэт зайлшгүй орон нутаг, засаг захиргааны зүгээс хөрөнгө оруулалтыг шийдэж байж хийгдэх шаардлагатай шийдэл хүлээсэн асуудлууд байсаар байна.
2016-2020 оны парламентад СХД-ийн иргэдийг төлөөлөн МАН-аас УИХ-ын 6 гишүүн сонгогдон. Мөн Нийслэлийн 9 мандатад СХД-ээс сонгогдон ажиллалаа.
Дүүргийн ИТХ-д 39 төлөөлөгч нь мөн л МАН-аас нэр дэвшигчид сонгогдсон. Үүний үр дүнд СХД-т 4 жилийн хугацаанд 300 орчим тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх шинэ цэцэрлэг, сургууль, эмнэлэг гэх мэт бүтээн байгуулалтыг чамгүй хийсэн. Энэ хэрээрээ хүүхдүүд боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй авч, эцэг, эх нь хөдөлмөр эрхлэх боломжтой болж байна.
Энэ бол Монгол Улсын хэмжээд хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт болсон. Шат шатандаа нэг намын мөрийн хөтөлбөр, бодлогоор багаараа ажиллаж чадсан учир СХД-ийн хөгжил цэцэглэлтийн 4 жил байлаа. Ирэх жилүүдэд ч хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт үргэлжилнэ.
- Аливаа зүйл цаг үе, хүрээлэн буй орчноо даган хувьсан өөрчлөгдөж байдаг. Өнөөдөр дэлхий дахин аж үйлдвэржилтийн шинэ хувьсгалыг эхлүүлж, технологийн хөгжил бүх салбарт үсрэнгүй хөгжлийг бий болгож байна. Энэ нөлөө эдийн засаг, банк, санхүүгийн салбарт ч хурдацтай явагдаж байна.
Монгол залуус дэлхийн ертөнцийн нэгэн хэсэг болохоо баталж цахим сүлжээ, онлайн орчны идэвхтэй оролцогч, хэрэглэгч, үйлдвэрлэгч болтлоо хөгжиж байна. Тиймээс нийгмийн хөгжил, төр засгийн бодлого өмнөхөөсөө хөгжин өөрчлөгдөхийг нийгэм бүхэлдээ шаардаж байна. Үүнийг ойлгож мэдэрсэн залуучууд л хийж чадна.
Сүүлийн үеийн залуучууд интернетээр бүх ажлаа амжуулах, суралцах болсон. Залуучуудын энэ хөгжлийг дэмжиж, хязгаарлагдмал дэд бүтэцтэй орчинд амьдарч байгаа залуучуудаа хөгжүүлэх боломжийг нээх орилгоор МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооноос санаачлан МАН-ын төв байрны нэг давхарт “Сошиал хаус”-ыг байгуулсан.
Энд залуучууд орж ирээд өөрсдөө кофегоо чанаад уудаг, үнэгүй интернеттэй, хурал, уулзалт хийх боломжтой орчныг бүрдүүлсэн. Өнөөдөр энэ санаачилга маань амжилттай хэрэгжээд олон залуучуудын хөгжих гарц нь болж байна. Цаашдаа энэ эрчээрээ бүх аймагт “Сошиал хаус”-ыг байгуулахаар төлөвлөсөн.
- Миний үндсэн мэргэжил санхүү, банкны удирдлага. Энэ мэргэжлээрээ 2007-2019 он хүртэл Тэнгэр даатгал ХХК, Мандал даатгал ХХК, Хуулийн форм, Үндэсний хөрөнгө оруулалтын банк гэх мэт байгууллагад мэргэжилтнээс эхлээд Тэргүүн дэд Ерөнхийлөгч хүртэлээ ажилласан.
Харин 2019 онд НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаад Залуучууд, нийгмийн, бусдын төлөө тууштай ажиллаж эхэлсэн. Бизнесийн байгууллагад ажиллаж байхдаа хамт олноо уриалан, өөрөө санаачилга гарган олон нийтийн ажил болон сайн үйлс, хандивын ажлыг олон удаа амжилттай зохион байгуулж байсан. Энэ хүсэл маань ч улс төрийн байгууллагын дэргэдэх олон нийтийн байгууллагад ажиллах хүслийг минь өдөөсөн. Одоо НАМЗХ-ны Гүйцэтгэх дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Хүн өөрийнхөө, гэр бүлийнхээ төлөө амжилттай сайн ажиллаад өндөр цалин аваад хангалуун амьдраад яваад байж болно. Гэхдээ энэ бол надаас хэтрэхгүй амьдрал шүү дээ. Энэ нь миний хувьд хангалтгүй. Залуу хүний хувьд нийгмийнхээ төлөө, бусдын сайн сайхны төлөө ажиллах ёстой.
Хүн амьдралынхаа эцэст “би хэдэн төгрөг хураасан бэ?” гэдгээрээ амьдралаа хэмждэггүй. “Би хэр сайн хүн байсан бэ? Хэн намайг эргэн сайнаар дурсах вэ? Үр хүүхэд минь, тэдний үе тэнгийнхэн ямар нийгэм, орчин амьдарч үлдэх вэ?” гэдгийг л бодож, өөрөөсөө асуух байх. Тиймээс олон нийтийн ажил, цаашлаад амьдарч буй хотынхоо хөгжил, сайн сайхны төлөө иргэдийнхээ итгэлийг дааж, хариуцлагатай ажиллахыг чухалд тооцсон.
- 2017 онд удирдаж байсан байгууллагынхаа хамт олныг уриалж “Номын хандив”-ын үйл ажиллагаа өрнүүлсэн. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн хороодод өөрсдөө ном цуглуулаад тараасан. Иргэд хорооныхоо байранд ирээд төрийн үйлчилгээ авч байхдаа ном унших, хөгжих боломж олгоно гэсэн үг. Уг үйл ажиллагаанд банкны салбарынхан бүгд хамрагдаад зогсохгүй гадаадын хөрөнгө оруулалтын салбарын төлөөллүүд оролцож маш олон номыг цуглуулж чадсан.
Нийт 1000 гаруй ном цугларсан. Ингээд бодохоор хүнд туслахын тулд заавал мөнгө өгөх албагүй. Чин сэтгэлээсээ хийе, туслая л гэж шийдсэн бол өөр шигээ бодол сэтгэлтэй залуусаа удирдан манлайлаад юу ч хийж болдог. Эргээд хийсэн зүйл, талархаж буй хүмүүсийн нүдийг хараад хийснээсээ их аз жаргалыг өөрөө мэдэрдэг юм билээ.
Ер нь олон нийтийн ажил гэдэг утга учир нь тэндээ л байдаг байх. Хүмүүсээс ирж байгаа хүндлэл, хайр надад маш их аз жаргалыг авч ирсэн. Би 2016 оны 11 сарын 11-нд СХД-ын “Нийгмийн ардчилал” Монголын залуучуудын холбооны СХД-ийн тэргүүлэгч болсон.
Өнөөдөр НАМЗХ 70,000-уулаа болсон. Тэгэхээр энэ их залуусын эрч хүч, тэргүүлэн явах үүрэг хариуцлага намайг эрчилж байдаг даа.
- Би эхнэр, 2 хүүтэйгээ амьдардаг. Миний гэр бүлийн хүнийг Чинбатын Ану гэдэг. Хоёр хүү маань ЕБС-д суралцдаг. Бид залуу хүмүүс учраас үр хүүхдийнхээ ирээдүйн боловсролд их анхаардаг. Тиймээс аль аль нь хариуцлагатай ээж аав байхын тулд хүүхдүүдийнхээ сурч боловсрох боломжийг олгож, бараг хамтдаа суралцаад явж байна даа.
Ямар ч завгүй их ажилтай байсан ч би 2 хүүгийнхээ гэрийн даалгаварыг өдөр бүр шалгаад, туслаад хийлгэдэг. Энэ бол аав хүний хувьд хийх ёстой зүйл. Хүлээх үүрэг хариуцлага маань гэж боддог. Бид дандаа л хичээл хийгээд байна гэж юу байхав. Үеийн хүүхдүүдийнх нь адилаар тоглох, спортоор хичээллэх, цахим тоглоом тоглох, тэдний ертөнцийг таниж мэдэхийн тулд тэдний л хэлээр ярих хэрэгтэй учраас хичээж л байна.
Би 1985 онд Гүр-Аранзын ууган хүү болон мэндэлсэн. Би гурван дүүтэй. Аав, ээж маань Завхан аймгийн хүмүүс. Тэд маань Улаанбаатар хотд оюутан болж ирээд, суралцаж байх үедээ танилцаж гэр бүл болсон. Аав маань банк, санхүүгийн салбарын мэргэжилтэй хүн. Ардчилал, зах зээлийн нийгмийн шилжилтийн дараа хувийн бизнесээ эхлүүлж, ээж минь МИАТ компанид тухайн үеэс одоог хүртэл ажиллаж байгаа.
Миний ээжийн аав буюу өвөө маань цэргийн хүн байсан учраас ээж минь их спортлог хүн байдаг. Залуудаа олон эрчүүдтэй мөр зэрэгцэн шүхэрчин болж, Улсын баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд шүхрийн буулт хийдэг байсан. Би хүүхэд байхдаа ээжийгээ хараад их бахархадаг байсан.
1993 онд Нийслэлийн ЕБ-ын 96-р дунд сургуульд элсэн суралцсан. Багаасаа тоонд дуртай байлаа. Сургуулийнхаа тооны олимпиадад 2-р байранд ороод түүнээсээ урамшаад дүүрэг, хот, нэрэмжит олимпиадуудад тогтмол ордог байсан. Бусад сургуулийн мундаг хүүхдүүдтэй өрсөлдөнө гээд айж байсан ч дүүргийн болоод улсын олимпиадад нэгдүгээр байранд орж байсан.
1994 онд болсон Улаанбаатар хотын математикийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон Цагийн хүрд нэвтрүүлэгт уригдаж байлаа. Тухайн үедээ зурагтаар гараад өөрөөрөө их бахархаж байж билээ.
Би 8 дугаар ангиа төгсөх үедээ сурагч солилцооны хөтөлбөрөөр АНУ-д очсон. Тухайн үед интернет одоогийнх шиг хөгжөөгүй байсан болохоор зурагтаар харсан бүхнээрээ АНУ-ыг төсөөлөөд, алдартай сагсчид, одуудтай нь гудамжинд нь л таарах юм шиг мөрөөдөж явлаа шүү дээ. Харин яг очиход бүх зүйл эсрэгээр байсан.
Хотын төвөөсөө зайтай, тариалангийн талбайтай их жижигхэн тосгонд, америк айлд 1 жил амьдарч суралцсан даа. Би англи хэл мэдэхгүй, тэд монгол хэл мэдэхгүй нэг жил хамт амьдрахдаа англи хэлний мэдлэгээ дээшлүүлж чадсан.
Амьдарч байсан газрын маань хүмүүс Монголын тухай, Чингис хааны тухай их асууна. Би ч нутаг орноо, үүх түүхээ чадахаараа л ярьж өгнө. Тэнд байгаа ганц Монгол хүн нь би учраас элчин сайд шиг л өөрийгөө төсөөлж үгээ цэгнэж ярина, биеэ авч явна.
Аав, ээж намайг явахад сайн сураад ирээрэй гээд дансанд минь цөөн хэдэн доллар хийгээд явуулж байсан. Ээж ааваасаа санаа зовоод мөнгөндөө гар хүрэлгүй хадгалаад л байсан. Гэтэл аав, ээж 2 маань намайг хүссэнээрээ хэрэглэ гэж өгсөн юм билээ. Би тэр 2-ыгоо зөвшөөрөл өгсөн цагт л авч хэрэглэнэ гэж бодоод хадгалдаг байсан.
Хүний нутагт, танихгүй хүмүүсийн дунд 16 настай хүү бие дааж амьдарч, сурна гэдэг хэцүү ч хэлээ сайжруулаад, ангийнхаа хүүхдүүдтэй хурдан нөхөрлөж, бас сагс сайн тоглодог байсан учраас сургуулийнхаа сагсны багт ороод амархан нийгэмшиж чадсан даа. Ингээд л миний эрдэм мэдлэгт шамдах, аавынхаа мэргэжлийг өвлөх эхлэл тавигдаж, дэлхийн боловсролыг эзэмших зам минь нээгдсэн юм.
Миний араас 3 дүү маань ч суралцахаар гадаад орныг зорьж дор бүрнээ өөр өөрийн амьдралаа аваад явах эрдэм мэдлэгтэй болсонд ахын хувьд дүү нартаа үлгэрлэж чаджээ гэж боддог.
Ер нь дүү нар минь аливаа асуудал тулгарахад надтай зөвлөж, ярилцдаг. Би ч түүнд нь түүртдэггүй.
Түүний адилаар гэр бүлийнхээ гишүүдийн асуудлыг шийдэж чадахгүй байж олон нийт, дүүрэг, нийслэлийнхээ иргэдийн өмнө туларч байгаа асуудлыг шийднэ гэж бодоод ч хэрэггүй шүү дээ. Тиймдээ ч хэр баргийн зүйлд хүлээцтэй хандаж асуудлын шийдлийг олох дуртай.
Өнөөдөр би Нийслэл Улаанбаатар хот, Монгол улс, залуучуудынхаа төлөө зогсдог, тэднийг идэвхжүүлдэг хүн нь байхыг хүсэж байна. Залуучууддаа манлайлагч нь болж, өөрөө хийж, хэрэгжүүлж, үлгэрлэж, зааж зөвлөж, зөв зүйлд уриалан дуудах болно.
-Баярлалаа