Үйл явдал5 мин унших
Н.Энхтайван: Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гадаад харилцааны салбарыг хөгжүүлэх 10 зорилт дэвшүүлсэн

Эх сурвалж:
Montsame.mnОдоохон...
Үйл явдал5 мин унших

Эх сурвалж:
Montsame.mnТүүнчлэн, дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэлийг бууруулах, хилийн чанадад байгаа иргэдээ татан авах, гадаад худалдааг нэмэх, хөрөнгө оруулалт татах зорилт тавьжээ. Мөн гадаад харилцааны эрх зүйн орчинг шинэчлэх, ГХЯ-ны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилт тавьжээ. Энэ хүрээнд Дипломат албаны тухай хуулийг шинэчлэх, Гадаад харилцааны нэгдмэл бодлогын тухай, Гадаад худалдааны хуультай болох, Гадаад орнуудад байгаа ДТГ-уудын байршил, орон тоог шинэчлэхээр төлөвлөсөн байна.
Мөн ГХЯ-ны удирдлагууд Монгол Улсад байгаа 26 дипломат төлөөлөгчийн тэргүүн нарыг хүлээн авч уулзан тухайн оронд амьдарч буй монголчуудын эрх ашгийг хамгаалах хүсэлт тавьсан байна. Мөн 52 оронд дээрхтэй ижил утгатай ноот бичиг илгээж, гадаадад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн 47 газарт иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тусгай нислэгийн бүртгэлийг нийтэд ил тод болгох үүрэг даалгавар өгсөн байна.
Дашрамд дурдахад, гадаадаас эх орондоо ирэхээр 3000 гаруй хүн хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс 200 нь нэн яаралтай ирэх хүсэлт гаргаад байгаа аж.
Цар тахлын энэ үед эдийн засгаа дэмжих, хөрөнгө оруулалт татах ажлыг өрнүүлж буй юм. Тухайлбал, экспорт, импортыг хэвийн үргэлжлүүлэх, тэр дундаа ОХУ, БНХАУ-тай гадаад худалдаагаа хэвийн үргэлжлүүлэхэд анхаарч буй юм. Үүний нэг илрэл нь БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй Ногоон гарц түр журам аж.
Монгол Улсын нэр хүндийг өргөх, харилцааг эрчимжүүлэх зорилтын хүрээнд хэд хэдэн айлчлал зохион байгуулсан юм. Тухайлбал, есдүгээр сарын 15-16-нд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсоор айлчилсан. Энэ хүрээнд улс төрийн харилцааг бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн байна.
Тухайлбал, Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрт өөрчлөлт оруулах ноот бичиг солилцсон байна. Одоогоор Монгол Улс руу төмөр замаар БНХАУ нэвтрэх нэг л гарц байгаа бөгөөд үүнийг 3 болгохоор тохирсон байна. Мөн БНХАУ-аас 700 сая юаны буцалтгүй тусламж авахаар болсон бөгөөд үүнийг хэрхэн ашиглах асуудлыг Сангийн яам шийдвэрлэх аж. Түүнчлэн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, 1008 айлын орон сууц барих, Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийг эхлүүлж, баруун аймгуудаас БНХАУ руу мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг нээсэн байна.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван есдүгээр сарын 21-22-нд ОХУ-д албан ёсоор айлчилсан. Энэ үеэр Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн харилцааны тухай Монгол, ОХУ-ын гэрээний батлах жуух бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр хоёр орны харилцаа хамгийн дээд түвшинд хүрсэн байна.
Мөн Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотеги энэ сарын 9-10-нд Монгол Улсад айлчилсан бөгөөд энэ үеэр нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр Японоос 230 сая ам.долларын зээл авахаар ноот бичигт гарын үсэг зурсан байна. 2022 онд Япон улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох бөгөөд ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөг ирэх онд боловсруулахаар болжээ. Аливаа улстай дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэхэд эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байдаг тул үүнд ихээхэн анхаарал хандуулж буйгаа салбарын сайд хэлсэн юм.
Хэвлэлийн хурлын төгсгөлд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, “Гадаад харилцааны салбарт тэр дундаа ДТГ-т ажиллаж байгаа хүмүүс бол Монгол Улсыг олон улсад таниулах “нүүр царай”. Тиймээс ДТГ-ын ажилтнууд гэмт хэрэгт холбогдох ёсгүй. Энэ хүрээнд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Дипломат албанд сахилга хариуцлагыг дээшлүүлж, хууль бус үйлдлийг таслан зогсооно гэж заасан.
Энэ хүрээнд гадаад харилцааны нэр хүндийг өсгөх, гадаад худалдааны эрх зүйн орчинг боловсронгуй болгож, экспортыг нэмнэ. Түүнчлэн гадны хөрөнгө оруулалтын хэмжээг нэмж, хилийн чанадад байгаа иргэдээ татан авах ажлыг үргэлжлүүлэх, Мөн Улаанбаатарын усан хангамжийг сайжруулах 350 сая ам.долларын төсөл, Унгарын зээлээр хэрэгжүүлэх Биокомбинатыг шинэчлэх төслийг хэрэгжүүлнэ” хэмээв.
Мөн нийт ажилтны 81 хувь 2 болон түүнээс дээш гадаад хэл эзэмшсэн байна. Монгол Улс 1992 оронтой дипломат харилцаатай бөгөөд олон улсын 78 байгууллагатай хамтын ажиллагаатай юм. 192 оронтой 1318, 78 байгууллагатай 294 гэрээ, хэлэлцээр байгуулжээ.