2020.12.30
Ж.Сүхбаатар: Шүүхийн системийн шинэтгэл сулрах ёсгүй
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.30/ хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Завсарлага аваад байхаар дараа дараачийн ажлууд үүсч байгаа. Он гарахаар Цагаан ойртчихлоо гээд цаашаагаа баяруудтай холбоод байгаад би санаа зовж байна. Ер нь сулрах вий. Шүүхийн тухай хууль дээр ойлгоцолд хүрээд наана цаанатай байдалд хүрээд явж байгаа. УИХ-ын гишүүний хувьд санаа зовж байна. Энэ хуулийн эрч нь суларсаар байгаад лобби ороод тавьсан зорилгынхоо 50 хувьд хүрэх үү үгүй юу. Үндсэн зорилго зарчмаа барьж байж юм зөв явдаг. Хугацаа хойшилж байгаад би санаа зовж байна.