#ТойрогАхмадын эрх ашиг1 мин унших
Орхон аймгийн ахмадуудтай уулзлаа

Ахмадын настны тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг Орхон аймгийн ахмадуудтай уулзлаа.
Өнөөдрийн уулзалтад аймгийн Ахмадын хорооноос долоон санал дэвшүүлэн бичгээр өглөө. Үүнд:
- Аж ахуйн нэгж байгууллагууд Ахмадын сантай байж түүндээ хуримтлал үүсгэж байхаар Ахмад настны тухай хуульд заасан байдаг. Үүний хэрэгжилт хангалтгүй байна
- Хэвтрийн өвчтэй ахмадуудын асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэдний өргөн хэрэглэдэг эмийг хямдруулах
- Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжих. Үүний тулд аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй ахмадуудын бараа, бүтээгдэхүүнийг борлуулдаг сүлжээг бий болгох
- Мэргэжлээс шалтгаалах өвчин, хүнд хортой нөхцлөөр тэтгэвэрт гарсан иргэдийг Ахмад настны тухай хуульд заасан хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулах зэрэг санал хүргэсэн байна.


УИХ-ын гишүүн Д.Батлут тус ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж буй. Тэрээр Орхон аймгийнхаа ахмадуудтай өнөөдөр /2022.03.02/ ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, ХНХЯ-ны ТНБД Ч.Өнөрбаяр тэргүүтэй албаны хүмүүстэй оролцлоо.


Ахмадын эрх ашиг
Сэтгүүлч Solongo
