СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 5 ДУГААР ХОРООНД “НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ХК ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Энэхүү төсөл нь 2013 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус төслийг хэрэгжүүлэхээр ‘’Жи ДИ’’ ХХК шалгарсан боловч үйл ажиллагаагаа явуулж чадаагүйн улмаас иргэдийг хохироож 10 гаруй жил болсон.
Иймд Нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргаж тухайн төслийг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д шилжүүлсэн.
Иргэдийн хохирлыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-аас барагдуулж Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байршилтай 126 айлын шинэ орон сууцанд оруулсан юм.
Бид энэ 9.7 га байршилд 1500-1700 айлын орон сууцыг төлөвлөсөн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн өнгө төрхийг тодорхойлсон шинэлэг төсөл байх юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn