2024.08.30
АХБ-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИС ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫГ ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
Азийн хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Скотт Моррис, Зүүн Азийн газрын захирал Мухаммед Эсан Хан нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Азийн хөгжлийн банк, Монгол Улс хоорондын 2025-2028 оны шинэ түншлэлийн стратегийг боловсруулахтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого,хөгжлийн тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцлоо.
Дэд ерөнхийлөгч Скотт Моррис Азийн хөгжлийн банк хувийн хэвшил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд онцгой анхаарч ажиллаж байгааг онцлоод, энэ урт хугацааны зорилттой манай улсын засгийн газрын бодлого,үйл ажиллагааны хөтөлбөр уялдаж байгааг онцоллоо.
Цаашид Монгол улсын хөгжлийн тэргүүлэх салбарууд болох эрчим хүч, дэд бүтэц, хувийн хэвшилд түлхүү хөрөнгө оруулалт хийж, дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn