УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.10/ үдээс хйоших нэгдсэн хуралдаан үргэлжлэж байна. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Засгийн газар биелэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 29 өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. УИХ-ын гишүүн М.Билэгт: "Одоогийн УИХ улс орны эдийн засаг хүнд үед байгуулагдсан. Харин одоо эдийн засаг тодорхой хувьд ахицтай явж байна. Энэ бол Монголчуудын сонголтын үр дүн юм. Өмнө нь бид бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх нь байтугай өр зээлийн цаг хугацаа төлөх хүнд үетэй байсан. Харин өнгөрсөн жил маш сайн бүтээн байгуулалт хийж, төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулж чадсан. Бид 1 жилийн дараа ард түмнээрээ дүнгээ тавиулах гэж байна. Бид МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ ямар түвшинд байна вэ гэдгийг байнга санах хэрэгтэй. Хүн аль ч нийгэмд ажиллаж, бүтээж байдаг. МАН мөрийн хөтөлбөртөө ажил орлоготой гэр бүлийг бий богоно гэж амалсан. Үүндээ хүрэх ёстой."
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжлэж байна. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж байна. Засгийн газар биелэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 29 өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. УИХ-ын гишүүн Л.Болд: "Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа энэ үндсэн чиглэлийг батлахдаа их хайнга хандсан. Энэ бол хамгийн чухал баримт бичиг. 2018 оны үндсэн чиглэл нь өмнөх Ж.Эрдэнэбатын Засгийн газар боловсруулсан. Надад асуух хэдэн зүйл байна. Сайд ипотекийн зээл нэмэгдсэн гэж байна. Энэ гэр хорооллын иргэдийн хэдэн хувь бэ? Улсын төсөв хамгийн чухал үндсэн баримт бичиг. Төсөвт Хан-Уул дүүргийн IV хороонд 12 дугаар цэцэрлэгийн 280 ортой өргөтгөл баталсан. Гэтэл сая Боловсролын яамнаас улсын төсвийн хуулийг хэрэгжүүлэхээс татгалзаж эс үйлдэл хийж байна. Цаг хугацаа алдаад аль ч үгүй болгож хүүхдүүд хохирч болохгүй. Улсын төсөв хүчин төгөлдөр юм бол тэрийгээ хэрэгжүүлэх ёстой биз дээ. Ямар нэг албан тушаалтан Төсвийн тухай хуулийг нулимж болдог юм уу? Олон элчин сайд нар томилогдоогүй яваад байна. Энэ асуудлыг би байнга хэлдэг. Хэзээ томилорх вэ?"
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжлэж байна. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж байна. Засгийн газар биелэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 29 өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: "Эдийн засаг, нийгэмд гарч байгаа сайн өөрчлөлтүүд байгааг бид бүгд харж байна. Гэхдээ үүний хажуугаар ард иргэдийн хүсэн хүлээж байгаа, шийдвэрлэх шаардлагатай олон асуудлууд байна. Жишээ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт байна. Олон жил асуудал байсныг мэдсэн хэдий ч оновчтой шийдлийг бид олж чадаагүй байна. Махны үнэ өндөр өслөө. Үүнийг бууруулах яг ямар ажил хийх ёстойгоо ярихгүй, дасан зохицох байдалтай байгаад байна. Монгол төрийн оршин тогтнох шалтгаан бол ард иргэдээ аюулгүй амьдрах орчныг хангах. нөгөө талдаа салбар хоорондын уялдаа холбоо. Бид бодлогоо л ярихдаа эдгээрийгээ шийдэхгүй болохоор урсгалаараа л яваад байна. Тиймээс 2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлахдаа анхаарах хэрэгтэй. Ялангуяа инфляцитай холбоотой асуудлыг шийдэх ёстой." Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжлэж байна. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж байна. Засгийн газар биелэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 29 өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: "УИХ-аас урт, дунд, богино хугацаанд бодлого боловсруулж гаргадаг. Түүний хэрэгжилтийг Засгийн газар ханган ажилладаг. Хяналт тавих, үр дүнг тооцох ажлыг УИХ-ын холбогдох байгууллага ажилладаг. Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл бол Монгол Улсын 1 жилийн төлөвлөгөө. Харин үүний хэрэгжилт ямар байсныг бид одоо тооцож байна. Тэгвэл бодлогын баримт бичгийн хэрэгжилт ямар байна вэ? Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг баримт бичгүүдийн уялдаа холбоо хэр байсан бэ? Үүнийгээ бид дүгнэж анхаарах ёстой. Уялдаа, бодлого төлөвлөлт хангалттай байсан эсэхийг хэлнэ үү? Хэн, ямар байгууллага үндсэн чиглэлийн биелэлтийг дүгнэж байна вэ?" Түүний асуултанд ажлын хэсэг болон Монгол Улсын шадар сайд, Сангийн сайд нар хариуллаа.
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжлэж байна. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж байна. Засгийн газар биелэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 29 өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. УИХ-ын гишүүн О.Содбилэг: "Сүүлийн үед Засгийн газрын зарим байгууллагын төлөөлөл УИХ-ыг хүндэтгэж ирэхгүй байна. Нэрсээ өгч ирнэ гэсэн хэрнээ ирэхгүй байгаа нь УИХ-ын хүндэтгэхгүй байна гэж ойлгогдож байна. Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарын бодлогын дүнгүүд байна. Энэ тоог яаж гаргасан бэ? Жишээ нь жижиг зээлийн хүртээмж 70% гэсэн байна. Өнгөрсөн жил ЖДҮХС-ийн зээлийн асуудал үүссэн. Зарим мөнгө очих эзэндээ очоогүй. Энд 70% биелэлтийг яаж тооцож гаргав? ЖДҮ, бизнес эрхлэгчдийг дэмжих ажил 40% биелсэн гэнэ. Энэ хаанаас гаргав? Монгол Улс мэдээлэл харилцаа, технологийн чиглэлд бэлтгэх ажил 70% биелсэн гэдэг нь ямар ажлын үр дүн бэ?" Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.