Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Минск хотод ЭСЯ нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Евро-Азийн худалдааны нийгэмлэгт Монгол улс орох гээд байна уу? энэ тодорхой бодлогыг би асуумаар байна. Гадаад бодлогын асуудалд дээр болгоомжтой хандах хэрэгтэй. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг шүү. БНХАУ-ыг би твиттерт дургүй гэж бодсон чинь үгүй юм байна лээ. Элчин сайд нь миний жиргээг уншсан байна лээ. Тэгэхээр хар тамхи, зүгээр тамхи хоёр асар их ялгаатай шүү. Бүгдийг нь хар тамхичид гээд зарлахаар чинь Цогтбаатар сайд байтугай би ч бухимдаад явчхаж байгаа юм. Энэ үгнээс чинь болоод хар жагсаалтад орох тухай яриад байгаа юм. Яагаад гэвэл хар тамхи хэрэглэдэг, зөөдөг, хэрэглэдэг гэж үзээд байна. Тэгэхээр хэн нэгэн гадаад улсад буруу зүйл хийсэн бол тэр нь Монгол улсын буруу биш хувь хүний л буруу шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хууль бус асуудалд холбогдсон этгээд ажиллаж байн уу? Өнөөдөр төрийн нууц гэхгүй, хэвлэлийн хурлаар нууц задалж байна гээд зарлаад байна шүү дээ. Гадаад хэргийн сайд ямар байр суурьтай байгаа талаараа тайлбар өгөөч.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Минск хотод ЭСЯ нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр салбарын сайд Д.Цогтбаатараас хэдэн хэдэн асуудлаар асуултууд асуулаа "Төслийг дэмжиж байна. Дипломат ажилчид их залуужиж байна. Хамгийн гол дипломат албан тавьдаг шаардлага бол туршлага байдаг юм байна. Олон хэл биш. Тэгэхээр элчин сайдын яамны ажилтнууд мэргэжлийн карьер хийх чиглэл рүү ямар шинэлэг зүйл хийгдэж байна вэ? Хоёрдугаарт, олон газар элчин сайд, консулыг нэмэгдүүлэхээр төсвийн хөрөнгө тарамддаг гэдэг. Өнөөдөр хэлэн элчин сайд, консулын газар ажиллаж байна. Гуравдугаарт, элчин сайдын яамны ажилчдын орлогыг нэмэх чиглэлээр ямар ажил хийгдэж байна? Орлого муу учраас элдэв нэмэлт орлого хайгаад байна шүү дээ. Өнөөдөр маш бага цалинтай байгаа. Гадаад харилцааг эдийн засагжуулах гэж их ярьдаг байсан. 21-р зуунд ээн ажлыг хэрхэн хийх вэ? ямар бодлогын ажлууд хийж байна вэ?