УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.04) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: "Төсвийн гүйцэтгэл бодит үр дүн сайн байгаа. Хэд хэдэн зүйлийг цаашид анхаарах хэрэгтэй байна. Гадаад өр. МУ-ын нийт гадаад өр 27,9 тэрбум доллар, Засгийн газар 7 тэрбум доллар болсон. Монголбанкны өр 8 тэрбум доллар байна. Тиймээс үүнийг улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх хэрэгтэй байна гэж үзэж байна. Өрийн менежмент сайн хийх хэрэгтэй. Монгол Улс худалдааны бодлого алга. Гол нь дотоод зах зээл хөгжихгүй, үйлдвэрүүд бий болохгүй байна. Хийж чадахаа дотооддоо хийж, ажлын байр бий болгох хэрэгтэй байна. Ажилгүйдлийн түвшин буурахгүй байна. Дээд мэргэжилтэй, дипломтой ажилгүйчүүд их байна. Энэ чиглэлд бодлогын хэмжээний ажил хийх хэрэгтэй байна. Эдийн засгаа төрөлжүүлэх тухай их ярьсан ч өнөөг хүртэл хийж чадахгүй байна. Эдийн засгийн идэвхжилт нийслэлдээ төвлөрөөд байна. Үүнийг орон нутагруу чиглүүлмээр байна. Орлогын тэгш бус байдал. "Орлогын тэгш бус байдал дэлхийг сөнөөнө" гэж хэлсэн үг ч бий. монголд үүнийг тооцох хэрэгтэй. 26 хөрөнгөтэй хүний хөрөнгө 3,5 тэрбум хүний орлоготой тэнцэж байна гэж үздэг. Тиймээс бид орлогын тэгш байдлыг бий болгох, бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй байна. Бид өдөр бүр л хямралтай тулгарч байнга. Тиймээс үүний эсрэг менежмент сайн хийх хэрэгтэй байна. Зах зээлийн эдийн засгийн нэг чухал хэсэг бол орон сууцны зах зээл 21 зуунд модон жорлонд бие засч, 40 бетоноор ус зөөж, банзан хаа нь хоцрогдлын нэг жишээ. Бага өртөгтэй орон сууцжуулах ажлыг ирэх онд хэрэгжүүлэх ёстой. Улсын төсвийн гол хэсэг нь орлогын дахин хувиарлалт. Орлого ихтэйгээс их авч, багаас нь бага авах шатлал хэрэгтэй. Ялангуяа байгалийн баялгаар орлого бүрдүүлж байгаа хэсгийг тооцох хэрэгтэй." Түүний асуултанд УИХ-ын гишүүн З.Нарантуяа
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаанаар /2019.10.02/ “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. . Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Малыг экспортлох ямар бодлого барьж байна вэ? " Эдийн засгийг олон тулгууртай болгох асуудлыг олон жил хэлэлцэж байна. Энэ бодлого арай гэж нэг хэрэгжих боломж гарч байна. Энэ үед ХАА, МАА бүтээгдэхүүнээ экспортлоход ямар бодлого байна вэ?. Миний бодоход үржлийн бус мал сүргийг экспортлох бодлого гарах хэрэгтэй байна. Гэтэл хүмүүсийн ашиг сонирхлын зөрчлөөс болчихлоо шүү дээ. Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгө үйлдвэрийн сайд Ч.Улаан энэ асуудлаар байр сууриа хэллээ.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.02) хуралдаанаар “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 10 сарын 13-нд АНУ-д Монгол улсын саарал жагсаалтад оруулах эсэхийг хэлэлцэх юм байна лээ. Энэ тал дээр Сангийн сайд ямар байр суурьтай байна вэ? Хоёрдугаарт Замын-Үүдийн чөлөөт бүстэй холбогдож төвлөрсөн уурын зуух баригдаад олон жил болж байна. Ирэх жил хилийн том боомт ашиглалтад орохоор энэ уурын зуух хүссэн хүсээгүй ажиллана. Тэгэхээр үүний төсвийн улсын төсөвт суулгаж өгөхгүй бол орон нутаг даахааргүй юм байна лээ. Гуравдах асуудал бол Сайншанд Замын- Үүдээс залсан Өргөний 18км зам хэзээ ашиглалтад орох вэ? Ерөнхий сайд Дорноговьд ажиллахдаа үүрэг өгч, Засгийн газрын шийдвэр гарсан шүү дээ. Үүнийг анхаараач. Дөрөвдүгээр, Энэ түрээсийн орон сууцыг заавал төр барьж байх ёстой юмуу. Хувь руу шилжүүлсэн зөв биш шүү. Мөн түрээсийн орон сууцыг хөдөө орон нутагт сайн хувиарлаж өгөхгүй бол шилжилт хөдөлгөөн чинь саарахгүй байна шүү дээ.
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.10.01/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: "Тайлангуудаас харахад эдийн засгийн өсөлт гарч, төсвийн сахилга хариуцлага нэмэгдсэн нь харагдаж байна. төсвийн байгууллагууд улсын төсвийг үр ашигтай зарцуулах тал дээр анхаарах ёстой бөгөөд үүний цаана зөв төлөвлөлт байна уу үгүй юу гэдгийг бүтцээр нь харах шаардлагатай байна. УИХ-ын гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалтын ажлыг оруулдаг ч нөгөө талдаа мэргэжлийн байгууллагын салбарын төлөвлөлттэй төсвөө уялдуулж явах шаардлагатай. Би салбарын сайдаар ажиллаж байхад 3 ээлжийг 2 ээлж болгон, хүүхэд бүрийг цэцэрлэгт гэдэг хөтөлбөрүүд цагаа олсон. 2020 оноос бидп хуучин сургуулиудыг засварлах ажлыг эхлүүлж, 0-18 насны хүүхдийн өсөлт нэмэгдэж байгаатай холбоотой, эмнэлэг, тоглоом, ширээ сандалын хүртээмжийг салбарын бодлоготой уялдуулан явбал төсвийн зарцуулалт үр ашигтай болно. Эдийн засгийн өсөлтийн бүтцийг тодорхой болгоно уу? Аль салбарын өсөлт нөлөөлсөн бэ? Татварын баазыг өргөтгөх чиглэлд юу хийсэн бэ? Эдийн засгийн өсөлтөө иргэний амьдралд хэрхэн буулгах вэ? Тэтгэвэр цалин нэмэгдэхээс гадна орлогоо нэмэгдүүлэх боломжийг хэрхэн бүрдүүлсэн бэ?" Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.10.01/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: "Төсвийн гүйцэтгэлээс бид дүгнэлт хийх хэрэгтэй. Аудитын байгууллагаас гаргасан тайлан байна. Энд дурдагдсан хариуцлаггүй төрийн албан хаагч, байгууллага зэрэгт анхаарах хэрэгтэй. Мөн төлөвлөлтийн асуудлыг анхаарах хэрэгтэй байна. Удахгүй 2020 оны улсын нэгдсэн төсөв хэлэлцэх гэж байна. 2018 оны төсөв тодорхой ашигтай байлаа. Сангийн сайд төсвийн хариуцлагыг сайжруулах чиглэлд ажиллана гэж хэлж байсан. Үүний үр дүн ч харагдсан. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дээр онцгой анхаарах хэрэгтэй байна. Тендэрийг орон нутагт шилжүүлсэн нь ер нь зөв үү? Орон нутгийн гүйцэтгэл хэр байна вэ? Хуучин ТӨБЗ-ын газар хийж байсан тоог энд тодорхой хэлж өгнө үү? Орон нутагт зарим газар тендэр ч зарлагдаагүй байна. үүнд боловсон хүчний алдаа их байна. Төрийн албан хаагчийн буруугаас болж ажил хойшлох тохиолдол байна. Ядуурал 1 пунктээр буурсан нь сайхан ч эдийн засгаа зөв чиглэлд залсан уу гэдэг эргэлзээ үүсгэж байна. Сангийн яам хөгжлийн бодлого барьж байгаа байгууллагын хувьд ядуурлыг бууруулах чиглэлд ямар зорилт бариад хэдэн хувьд нь хүрч байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Ядуурал буурах нь ажлын байрыг нэмэгдүүлэхтэй шууд холбоотой гэдгийг бодох хэрэгтэй. Мөн хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ёстой."