УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.10.04) нэгдсэн хуралдаанаар Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан А.Ганбат үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн А.Ундраа: "Батлан хамгаалах салбарын төсөв бүрдэхгүй байгаа тухай асуудлыг бид байнгын хорооны хурал дээр ярьсан. НҮБ болон гаднаас тусламжаар орж ирдэг төсвийн асуудал бүрдэхгүй, гадаад хүчин зүйлээс хамаарч байгаа асуудал байна. Та энхийг сахиулах хүчинд ажиллаж байсан. манай улс энхийг сахиулах үйлсэд оролцож байгаа оролцоо асар чухал байна. монгол цэргийн нэр хүндийг олон улсад өргөсөн. 2 жил сувилагчийн рот энхийг сахиулах үйлсэд явсан. Инженерийн рот явах тухай яригдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ? Анхаарч ажиллаарай. Төсвийн бүрдэлтийн асуудал түр зуурынх байх. Гэхдээ та энэ тал дээр ямар алсын хараатай байгаа вэ? Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх нээлттэй байх ёстой гэж үздэг. Мөн цэрэг эх оронч үзлийг ард түмний дунд бэхжүүлэх асуудлыг дэмжиж байна. Дээр үед цэрэгжилтийн хичээл гэж ордог байсан. Багаас нь цэрэг эх орны төлөвшлийг олгож, боловсролын системдээ уялдаж ажиллах нь зөв. Гэхдээ мөрдэс зүүсэн цэргийн өндөр албан тушаалтан ТББ-аар дамжин, зарим нь сошиал дээр эх орон дуудаж байна. Одоо босцгооё гэх мэт хагарал, таагүй хандлага байна. Та тодорхой хариулт өгнө үү?"
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.10.04) нэгдсэн хуралдаанаар Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан А.Ганбат үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Дайн дажингүй, энхийн тайван цагт цэргийн албан хаагч яагаад нас бараад байна вэ? мэдээлэл их гарч байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Монгол Улс нэгдмэл, тусгаар тогтносон, бүрэн эрхт улс. төрийн эрхийг хууль бусаар авахыг завдах... Завдах гэдгийг хуулийн эсрэг зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж ойлгодог. Гэтэл сүүлийн үед ХМХ-ээр "Цэргийн нэгдсэн холбоо" гэдэг хамгийн улс төржих ёсгүй мөрдөстэй хүмүүс улс төрийн холбоонд нэгдэх ёстой байдаг юм уу? Энгийн иргэд байж болно. Гэтэл засаг дарга нар нэгдсэн холбооны дарга гэж гүйцэтгэх албан тушаалтай хүн. Засаг дарга нь аймаг хотын цэргийн анги нэгтгэлийн цэрэг татах ажлыг гардаг гүйцэтгэдэг. Гэтэл тэд холбооны тэргүүн, буутай зэвсэгтэй залуусыг цуглуулж цэргийн зохион байгуулалтын үйл ажиллагаа хийж байгаа нь хуулийн дагуу юу? Иргэний дайн бэлдээд байгаа юм уу? Ерөнхийлөгчийн дор фронт байгуулсан байна. Генералууд тэр дунд нь сууж байна. Энэ хууль ёсных уу? хэрвээ болох бол би аль нэг талд нь орж үр хүүхдээ ч хамгаалья. Иргэний дайн болвол яах вэ? Ерөнхийлөгч нь бүх цэргийн командлагч хэрнээ иргэний хөдөлгөөнүүдтэй нийлээд араас нь турхираад байна гэж би харж байна. Үгүй бол иймэрхүү зүйлийг таслан зогсоох хэрэгтэй. Төрийн ордонд хүртэл цэргийнхнийг авчраад л. Айлгаад байгаа юм уу? Ийм замбараагүй байдлыг та юу гэж харж байна вэ?"
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.10.04) нэгдсэн хуралдаанаар Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох эсэх асудулыг хэлэлцлээ. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан А.Ганбат үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд: "Монгол Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагч. ЗХЖШ-ын даргыг халах, солихдоо өөрөө шийддэг. Ингэхдээ УИХ-тай зөвшилцдөг. Д.Ганзориг нь цэргийн удирдлагын дээд байгууллага, цэргийн ангид ажиллаж байсан. Мэргэжил, туршлага зэргээрээ шаардлагуудыг хангасан хүн. Тиймээс Батлан хамгаалахын сайдын хувьд дэмжиж байгаа. Хуулиараа 2 удирдлагатай ажилладаг хүн. ЗХЖШ дарга нь БХ-ын сайд болон ЗХ-ний Ерөнхий командлагчийн удирдлага дор ажилладаг. ТББ-уудтай холбоотой асуудал бий. Албаа хашиж байгаа албан хаагч ТББ-ын үйл ажиллагаанд биечлэн шууд оролцож болохгүй гэдэг шаардлага сайдын хувьд тавьдаг. Байгууллагуудын хүсэлтээр, цэцэрг эх оронч хүмүүжлийг олон нийт, залуу үеийн дунд зохион байгуулахад хуулийн хүрээнд ТББ-д тусламж үзүүлж болно гэж үзэж байгаа. Үндсэн хуулиараа батлан хамгаалах салбар бол иргэний удирдлагатай салбар. БХЯ-ны хийх гол ажлын нэг нь цэрэг иргэний харилцааг бэхжүүлэн, иргэний хяналтыг сайжруулах, алба хаагчийн нийгмийн хамгаалал, хүний эрхийн хамгаалалд онцгой анхаарах чиглэлд ажиллах ёстой. Тиймээс ЗХЖШ-тай хамтран хяналтын тогтолцоонд давхардал их байсныг шинэ тушаал баталсан. Цэргийн мэргэжлийн байгууллага мэргэжлийн ичглэлээр үйл ажиллагаа явуулна. Яам нь иргэн-цэргийн харилцаа, санхүүгийн хяналт цэргийг хариуцан ажиллах чиглэлийг тодорхой болгосон."
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.10.04) нэгдсэн хуралдаанаар Д.Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан А.Ганбат үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Л.Болд: "2 жилийн өмнө энэ өдөр УИХ-ын чуулганаас цэргийн алба хаагч байсан хүн Ерөнхий сайд болж байсан. Өнөөдөр ч шилдэг албан хаагч Д.ганзориг ЗХЖШ-ын дарга болохоор УИХ-аас дэмжлэгэ авахаар элэлцэж байна. ЗХЖШ нь Засгийн газрын агентлаг. Бусад агентлагаасаа онцлог нь Ерөнхийлөгчийн шууд дуирдлага дор явдаг, УИХ-аас дэмжлэг авдаг. БХ-ын сайд байнгын хорооны хурал дээр байр сууриа илэрхийлсэн. Мөн УИХ-д ч илэрхийлэх ёстой. Хуулийн өөрчлөлт дунд энэ оролцоог бүдгэрүүлсэн тал бий юм билээ. Энэ их хуралд хамгийн олон БХ-ын сайд нар бөайна. Тиймээс зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын хууль ихээхэн дэмжлэг авах боломжтой гэж үзэж байна. Цэргийн албан хаагчийн нийгмийн хамгаалал, бүх эрхээ хязгаарлуулж төрийн төлөө ажилладаг эдгээр хүмүүсийн нийгмийн халамж, хамгаалал хамгийн чухал асуудал юм шүү. Хамгийн гол нь цэргийн албан хаагчийн эрүүл мэнд, амь нас хохирч байгаа явдал. Цэрэг, иргэний харилцаа нь зэвсэгт хүчний оршин тогтонох гол бааз. 10-аад жилийн өмнө Тусгай салаа гэж кино хүртэл хийж байсан. Угтаа бол цэргийн алба нь иргэн таны төлөө юм шүү гэдгийг ойлгуулах нь чухал юм. Зэвсэгт хүчин өөрөө социализмын үед, хүйтэн дайны нэг хэсэг, яваандаа нам засгаа хамгаалдаг улс төржсөн, миллитаржсан. Ардчиллын үед өмнөхөө үгүйсгэхтэй хамт зэвсэгт хүчин, монгол цэргээ үгүйсгэсэн хандлага явсан. Үүнээс үл ойлголцол их үүссэн. Энэ асуудлыг залруулах хэрэгтэй."