Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Даатгал бол санхүүгийн зах зээлийн маш том оролцогч байдаг. Даатгалын тухай хуулийг өргөн барина гээд 6 жил боллоо. Ямар шалтгааны улмаас, яагаад орж ирэхгүй байна вэ? Үнэт цаасны тухай хууль бас өргөн барихгүй удаж байна. Уг нь мэргэжлийн байгууллагынхан тооцоо, судалгаан дээр үндэслээд хууль өргөн барьсан бол илүү ач холбогдолтой. Иргэд, олон нийтийн оролцоог хангахад ямар асуудал тулгарч байна вэ? Санхүүгийн зах зээл рүү орох мөнгө койн руу ороод дуусчихсан юм биш үү гэж харж байна. IPO хийж байгаа компаниуд дээр хяналт шалгалт хэр зэрэг тавьж байгаа вэ? Санхүүгийн зохицуулах хорооны дарга Баярсайхан таны бодлоор хөрөнгийн биржээ эхэлж хувьчлах ёстой юу? Түүний асуултад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хариуллаа.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Дэлгэрэнгүй сайн танилцуулга болсон байна. Цаашдын зорилт дээр асуух зүйл байна. Засгийн газар, УИХ-ын бодлого, ирж байгаа нэг жилийн хугацаанд хийх ажлуудтай уялдах учиртай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн өмчийн компаниуд дээр лебаралчлал явуулна гэдгийг зарласан. Зарим компанийг татан буулгаж, хувьчилж, олон нийтийн оролцоог сайжруулж, хяналтыг нэмэгдүүлэх бодлого багтсан. Гол менежментэд санхүүгийн зохицуулах хороо чухал үүрэг гүйцэтгэнэ. Төрийн өмчийн компанийн хуулийн төслүүд өргөн баригдана. Хөрөнгийн зах зээлд гарсан 1.4 их наядын бонд байгаагийн 600 тэрбум нь Эрдэнэс тавантолгойн бонд байна. Үүний зэрэгцээ томоохон банкууд хувьцаагаа гаргах гэж байгаа. Нэг агшинд төрийн өмчийн компаниуд, банкууп хувьцаагаа гаргахад багтаамж нь хэр байх вэ? Түүний асуултад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хйилээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Улс орнуудад мөнгө хэвлэх, алтны сорьц тогтоолгодог ажлыг төр хариуцах ёстой. Гэтэл манай улсад алтны сорьц тогтоолгож байгаа 2 компаниар Монголбанк явуулаад байна. Тэгээд хуульд оруулах гэж зүтгүүлдэг, хувийн хэвшил энэ ажлыг хийх юм байна. Энэ үнэтэй ажил шүү. Удахгүй мөнгө хэвлэх эрхийн хувь хүмүүст өгчихсөн сууж байх вий дээ. Алт цэвэршүүлэх үйлдвэрээ улс шийдээд, баталгаажуулах ажлын улс хийх хэрэгтэй. Алт бол оочир дараалал үүсэхээр ачаалалтай зүйл биш. Энэ хоёр лаборатори хэн гэдэг хүний ямар газар вэ, Улстөрчдийн нэгнийх нь байж магадгүй. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.04.13/ боллоо. Хурлаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Энэ хуулийн 5.1.3-т заасан Үндсэн сангийн байнгын бус хэсгээс үнэт метал, үнэт чулуу худалдах, худалдан авах шийдвэр гэж байна. Тэгэхээр худалдан авалт хийх бүртээ тус тусад нь оруулж ирж, их хурлаар шийдүүлж байх юм уу? Цаашид ямар хэв маягаар их хурал руу саналаа оруулж ирэх вэ? Түүний асуултад Монголбанкны Нөөцийн удирдлагын санхүүгийн зах зээлийн газрын захирал н.Энхжин хариуллаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.04.13/ боллоо. Хурлаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Монголбанкны бүрэн эрх дээр 7.1.4-т Эрдэнэсийн сангийн үнийг тогтоох гэж тусгажээ. Монголбанкны Ерөнхийлөгч өөрөө үнэ тогтоох нь зөв үү? Тус хуулийн 9.3-т Эрдэнэс худалдан авахад санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлтэй байна гэжээ. Эсхүл энэ зөвлөл нь үнийг тогтоох уу? 7.1.7 дахь заалтад Монголбанкны бүрэн эрхт Эрдэнэсийн санг эрхлэхтэй холбоотой журам батлах, холбогдох шийдвэр гаргах гэж байна. Холбогдох шийдвэр гаргах гэдгийг хасах хүсэлтэй байна. Хуульд ерөнхий агуулгаараа байж болохгүй. Хэрэв зайлшгүй оруулах шаардлагатай гэж үзвэл дэлгэрэнгүй тусгах хэрэгтэй. Түүний асуултад Монголбанкны Нөөцийн удирдлагын санхүүгийн зах зээлийн газрын захирал н.Энхжин хариуллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан Б.Энхбаяр гишүүн нэмж тодрууллаа.