• logo
  • search
    user
Санаачлагч
Сүлд
Монгол Улсын Засгийн Газар

Өргөн барьсан

Mendsaikhan.Z

Батлагдсан огноо

2020.12.04

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай

Бие даасан хууль (Цар тахлын үед зарим бүтээгдэхүүнийг чөлөөлөх)
Өргөн барьсан: 2020.11.20

Байр суурь

Ц.Туваан: Аль орноос ямар үнэ, хэмжээтэй өвс оруулж ирэхээр судалж байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;-ийг хэлэлцлээ. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан асуулт асуулаа: Бодлогын хувьд цогцоор нь энэ асуудалд хандахгүй бол гал унтраах байдалтай хандаад байхаар дахин дахин ийм асуудал орж ирээд байна. Тэгэхээр цогц бодлого гэдэг зүйлийг оруулж ирэх хэрэгтэй. Нэг талаасаа байгаль дэлхий хавчиж байна. Нөгөө талаас малын тоо толгой маш их өндөр боллоо. Энэ асуудлыг ярихгүйгээр байгаа жаахан бэлчээр дээрээ малын тоо хэтэрч байгаа нь хүндрэл болно. Малчдынхаа бэлдэж өгсөн мах түүхий эдийг боловсруулж үнэ цэнэ оруулдаг чиглэл рүү бодлогоо боловсруулж ажиллах хэрэгтэй. Энэ жил маш олон гишүүд очиж танилцсан аталаа Дарханы арьс ширний цогцолбор дээр улсын төсөв дээр юу ч тавихгүй өнгөрөөж байх жишээтэй. Өмнө нь зээл олгож байгаад малын тэжээл оруулж ирж байсан. Үүний үр дүн юу болсон бэ? Тухайн үед мониторинг хийж, тайлан гаргасан уу? Улсын нөөцийн газар байгаа юу? Яам эднийхтэй холбоотой мэдээлэл авч байна уу? Гааль, НӨАТ-аас чөлөөлөөд оруулж ирэх гээд байгаа бараанууд хэр зэрэг нөөцтэй байгаа вэ? Манайх бол өвсийг экспортонд хадаад гаргаж байсан улс. Аль орноос өвс авах гэж судалж байна вэ? Ямар үнэ, хэмжээтэй орж ирэх вэ? Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа. Яам өвс тэжээл авдаг аж ахуйн асуудалд оролцохгүй. Харин аж ахуйн нэгжүүд үүнийг оруулж ирээд малчидад хүргэх тал дээр дэмжиж байгаа. Энэ нь гааль, НӨАТ-аас нь өвс, тэжээлийг чөлөөлөөд өгье. Нөгөө талдаа оруулж ирэх гэж байгаа аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийг Хөгжлийн банк дээр гаргаж өгье. Бид нар бодлогын хувьд бололцоонуудыг гаргаж өгнө.

2020.12.03

Н.Ганибал: Малчдаа өвс, тэжээлээ авах мөнгөтэй болгох шаардлага байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.03/ нэгдсэн хуралдаанаар Нэмэгсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн өөрчлөлтөөр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/ нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Н.Ганибал: "Хуулийн төслийг дэмжиж байна. Бид асуудлыг олон нийтэд ойлгуулах шаардлагатай. МАА-тай холбоотой шийдвэр бол эрчимжсэн МАА дээр л үр дүнгээ өгнө. Түүнээс биш бэлчээрийн МАА дээр үр дүнгүй. Бэлчээрийн МАА дээр болохгүй байгаа асуудал их байгааг орон нутгаас сонгогдсон гишүүд хэлж байна. Энэ бол бодит үнэн. Малчид орж ирж байгаа өвч тэжээлийг худалдаж авах мөнгөгүй байна. Яагаад гэхээр өнөөдөр зуд зурхан, ковидын нөхцөл байдал малчид мал махаа зарах боломжийг хаачихсан. Сумын онцгой комиссууд харилцан адилгүй арга хэмжээ авч байна. Хүнсний эргэлт, тээвэр буурсан. Тиймээс үүнийг харгалзан үзэх шаардлагатай. Тиймээс малчид руугаа хандсан бодлогыг яаралтай гаргамаар байна. Татвараас хөнгөлөөд, чөлөөлөөд оруулж ирж байгаа бүтээгдэхүүнийг чинь худалдан авах малчид чинь эдийн засгийн чадваргүй байгаа учраас махны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр малчдаас махыг худалдан авч мөнгөжүүлэх бодлого хэрэгтэй байгаа шүү."

2020.12.03

Х.Болорчулуун: Хүнд байдлаас гарах гарц бол ногоон тэжээл тариалах юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.03/ нэгдсэн хуралдаанаар Нэмэгсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн өөрчлөлтөөр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/ нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: "Бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, малын тэжээл, өвс, хүнсний улаанбуудай, тослог ургамалыг НӨАТ-аас чөлөөлнө. Энэ бүхнийг дотооддоо хангаж чадахгүй байна л гэсэн үг. Бүх төрлийн хүнсний будааг хангаж чадахгүйг ойлгоно. Улаанбуудай бол цаасан дээр хөөстэй тоотой явж ирсэн шүү. Жил бүр 20-50% дутагдаж байсан. Нэг тонн улаанбуудай гаднаас 900 мянгаас 1 сая төгрөг рүү дөхөж орж ирэх гэж байна. Үүнийг дагаад гурилын үнэ өсөх байх. Энэ бодлогын алдаа гэхээс илүү байгаль орчинтой холбоотой. Газар тариаланг савандаа хийсэн хойноо л тоо хэлж, ургац авлаа л гэж ярихгүй бол болдоггүй салбар гэдгийг яам нь анхаарч ажиллаарай. Өвлийн сар эхэлсэн. Ес эхлэхэд 20 хоног дутуу байхад малын тэжээлийн асуудал ярьж байна. Нэгэнт муудсан мал юу ч өгөөд тэнхэл авдаггүй. Бид цагтаа ОХУ-д жил бүр өвч, тэжээл экспортлодог байсан. Одоо өөрсдөө авна гээд сууж байна. Энэ бол гутамшиг. Олон аймгууд ямар ч хадлан авах боломжгүй болоод зүүн аймгууд рүү дайрч байна. Хүнд байдлаас гарах гарц бол ногоон тэжээл тариалах юм. Үүнийг бүр тариаланчдад албан даалгавар өгмөөр байгаа юм. Хүнд үед үүнийг нь төр хөнгөлөлттэй үнээр авдаг. Малчиддаа олгох хуультай. Үүн дээр салбарын яам анхаараарай." Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.

2020.12.03

Ж.Бат-Эрдэнэ: Нэг удаагийн арга хэмжээ бус тогтвортой цогц бодлого энэ салбарт хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.03/ нэгдсэн хуралдаанаар Нэмэгсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн өөрчлөлтөөр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/ нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: "Цаг байдал хүндэрсэн нөхцөлд нэг удаагийн арга хэмжээ аваад л байгаа. Энийг тогтмол авдаг. Эдийн засгийн суурь болгоод аваад явах хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, орон нутагт цас зуд хүндэрч байна. Дорноговь, Дундговь аймаг сүүлийн хэдэн жил ган зуд болоод иргэд нь нүүгээд эхэлсэн. Үүний араас Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгууд орж, иргэд тарж нүүгээд дууслаа. Энэ нөхцөл байдал улам хүндэрч байна. Тиймээс цогц арга хэмжээ авах шаардлагатай байна. Байдал дордоод хүндэрхээр нэг удаагийн арга хэмжээ авдаг баймааргүй байна. Гааль, НӨАТ-ыг чөлөөллөө гээд яах вэ? нийлүүлэлт байхгүй учраас үнэ нь өсөөд байна. Энэ үнийг бид барьж чадахгүй. Үнэ өсөхийн эсрэг тогтмол арга хэмжээ нь үргэлжилдэг. Тариалалт дэмжих, үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд УИХ-ын дарга, эсвэл холбогдох байнгын хороодын дарга нар Засгийн газартайгаа нийлээд цогц арга хэмжээ авмаар байна. 2020 оны төсөвтэйгээ холбож, бичиг баримтаа боловсруулаад явмаар байна. Бид тэжээлийн ургамал бэлтгэлээ ч малчид маань авах чадвар алга. Тэгвэл малчдаа эдийн засгийн хувьд яаж чадавхжуулахаа бодох хэрэгтэй байна шүү." Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.

2020.12.03

Т.Аубакир: Хил дээр гацсан хүнсний тээврийг нэвтрүүлэх зохицуулалт хийгээрэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.12.03/ нэгдсэн хуралдаанаар Нэмэгсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн өөрчлөлтөөр Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/ нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Т.Аубакир: "2021 он гараад ОХУ экспортоо хаах тухай мэдээлэл байна. Тиймээс бид одоо мунгинаж суулгүй, гааль болон НӨАТ-аас чөлөөлөөд явах нь зүйтэй гэж хэлмээр байна. Баян-Өлгий аймгийн Улаанбайшингийн боомтын цаана хүнсний бүтээгдэхүүнд ирээд бөөгнөрсөн байна. Өнгөрсөн сарын 23-д хил нээхтэй холбоотойгоор бизнес эрхлэгчид ОХУ-аас хүнс татаад бөөгнөрөл үүсээд байна. 10 сарын 23-аас хойш 2000 тн шатахуун орж ирсэн ч хүнсний бүтээгдэхүүн орж ирээгүй байна. Өвөл болоод хүнсний болон малын тэжээлийн үнэ нэмэгдсэн байна. Тиймээс хил дээр гацсан хүнсний зүйлсээ оруулж ирээд дотоодын хомсдолоос шалтгаалсан үнийг зохицуулах боломж бий болох юм. Үүнийг анхаараарай." Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.

2020.12.03

Б.Энх-Амгалан: Импортоор орж ирэх бүтээгдэхүүний халдваргүйжүүлэлт, ариутгалд хэрхэн анхаарч байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;-ийг хэлэлцлээ. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх хуулийг дэмжиж байна. Энэ жил хэд хэдэн аймгуудад зуншлага муу байсан. Үүнээс болоод мал тарга тэвээрийг авч чадаагүй. Хүйтрээд ирэхээр туурайн зуд үүсэх нөхцөл байдал үүсч Дорнод, Сэлэнгээс өвс татаж байна. Газар дээрээ өвсний үнэ нэмэгдээд байдаг. Тэгэхээр хөрш зэргэлдээ орнуудаас өвс тэжээл бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Ялангуяа хорголжин тэжээл бэлтгэх хэрэгтэй. Үүнийг Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй. Цар тахлын үед хилээр яаж оруулж ирэх вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Цаг үеэ оруулж ирсэн асуудал оруулж байгааг дэмжиж байна.

2020.12.03