УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгоход хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага санал, санаачлага гаргаад бусад байгууллагаас санал авч, Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулж оруулж ирэх ёстой. Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх ялангуяа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хууль бараг орж ирээгүй байна. 2020 онд 220 хууль оруулж ирэхээс 96 хуульд өөрчлөлт оруулсан. Төлөвлөсөн хувьдаа яагаад хүрэхгүй байна. Хуулийн хэрэгжилтэд нэгтгэж хяналт тавьдаг газар байна уу? Эдийн засгийн эрүүл бүтэц гэж авч үзвэл Монголын эдийн засгийн 90 гаруй хувь банкан дээр төвлөрч байна. Санхүүгийн зах зээлийг зөв бүтцэд оруулах, хүнд үйлдвэрийн эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр хэрхэн анхаарах вэ? УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Сүүлийн 30 жил манай улс бодлоготой ч юм шиг, бодлогогүй ч юм шиг явж ирсэн. Үүнийг шийдэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, хөгжлийн бодлоготой болж байгаа. Хөрөнгийн зах зээлтэй холбоотой Тогтоолын төсөлд хууль орж ирж байгаа. Ингэснээр хөрөнгийн зах зээл хөгжинө гэж харж байна. Шүгэл үлээгчийн тухай хууль бас орж ирнэ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг яаралтай батлах шаардлага байна. УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа Дэлхийн бусад улс орнуудын сайн жишиг болон эрдэмтэн судлаач нарын судалгаан дээр үндэслэж ажилласан. Засгийн газраас энэ хуулийн төслийг Их хуралд оруулж ирвэл зөв зүйтэй гэсэн саналтай байна. 2020 оны 9 сард Улсын хэмжээний төрийн албаны ёс зүйн зөвлөлийн нэгдсэн семинар зохион байгуулсан. Энд ёс зүйн талаар яригдсан. Сүүлийн үед өрнөж байгаа асуудал ч гэсэн төрийн албаны ёс зүйтэй холбоотой. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Төрийн алба дээрээсээ доод шатандаа ёс зүйг баримталж ажиллах ёстой. Энэ тал дээр ажил хийгдэж байгаа. Төрийн албан хаагч ард түмний дарга биш тэдэнд үйлчлэх ёстой. Хариуцлагын тогтолцоо алдагдаж байгаа. 2021 онд Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг УИХ дээр оруулж ирэхээр ажиллаж байгаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.15\ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Үндсэн хуулийг УИХ-ын гишүүд битгий хэл хэн ч тайлбар хийхгүй. Ард түмэн санаа бодлоо хэлнэ. Тэрийг нэг тайлбарыг нөгөө тайлбараар тайлбарлаж болохгүй. Хуулийн заалтын 6.2-р заалт дээр гишүүдтэй санал нэг байгаа. Ц.Даваасүрэн гишүүний хэлж байгаа дээр анхаараарай. Олон улсын гурван хэвлэл мэдээлэл дээр Монгол Улсын газрын доор байгаа алтыг 6.72 тэрбум ам.долларын барьцаанд тавина гэдэг асуудлыг ярьсан байгаа. Энэ бол нийтийн өмч гэдэг асуудлаас болсон байх бүрэн магадлалтай. Энэ талаар бүх гишүүд рүү би бичиг явуулсан байгаа. 6.2-р заалтаар ард түмнээс санал асуулга авъя гэсэн зарим нь хариу ирүүлсэн, зарим нь хариу ирүүлээгүй. Энэ талаар ард түмэндээ хандаж тайлан тавина. УИХ, Засгийн газрын Ерөнхий сайдын хуулийн хэлтэс байж болохгүй. Ерөнхий сайдыг ард түмэн сонгоогүй. УИХ-ын гишүүдийг сонгосон. Бид сонгогчдоо хүндэтгэж хүндэтгэлтэй хандах ёстой. Худалдаа аж үйлдвэрийн танхим мэргэжлийг хөгжүүлэх байгууллага. ҮЭ-ийн эрхийн тухай хууль, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшлийн санхүүжилтийн санаачлага, өрсөлдөөний тухай хууль гээд ер нь ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчидтэй холбоотой долоон хууль орж ирсэн. Миний санаачлаад та бүхэнд Засгийн газраараа суурь хууль учраас хамтдаа оруулж хэлэлцье гэж санаачилсан бизнес эрхлэгчдийн эрхийн тухай хууль. Түүний асуултанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа. С.Ганбаатар, Ц.Даваасүрэн гишүүдийн хэлж байгаа УИХ бол төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллага. УИХ-д өөрийн гэсэн онцгой бүрэн эрх байдаг шүү гэдэгтэй санал нэг байна. Энэ ч хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл дээр Засгийн газар чиглэл өгөөд энэ хуулиудыг та нар оруулж ирээрэй, энийг болон үүнээс гадна хуулиудыг УИХ-ын гишүүд оруулах эрхтэй шүү гэдэг байдлаар явж байгаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.15\ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Энэ тогтоолын төслийг Засгийн газар 2020-2024 онд өргөн барих хууль, тогтоомжууд гэж ойлгож байгаа. Тэгэхээр эндээс харахад нийтдээ 149, энэ дотроос тоог нь харахад анхдагч хууль 43, нэмэлт өөрчлөлт 42 гэх зэргээр байна. Хамгийн гол нь энэ 149 дотор багц хуулиуд хэд байгаа вэ? Яагаад багц гэдгийг онцлох гээд байна гэхээр. Аль ч хууль бусад хуулиас холбоо хамааралгүй хууль гэж нэг ч байхгүй байх. 149 хууль дотор Засгийн газар өөрөө багц хууль оруулж ирэх нөөц, бололцоо, хүн хүч, хууль эрх зүйн талаасаа байгаа байх. Энэ талаар Засгийн газар ямар бодлого баримталж байна вэ? Түүний асуултанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд урт хугацааны бодлого бол 30 жил "Алсын Хараа-2050" байна гэсэн. Дунд хугацааны бодлого 7 чиглэлийн хөтөлбөр байна гэж заасан. Энэ 7 багц хүрээндээ Засгийн газартаа 2022 онд оруулж чиглэл өгч байгаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021,01,15/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт,асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хууль тогтоомжийг 2020 он хүртэл хүртэл боловсронгуй болгох төлөвлөгөөг 2017 онд баталж байсан. 2017-2020 онд 97 хуульд өөрчлөлт оруулж 50 хувьд хүрээгүй байна. Хууль судалдаг, хянадаг байгууллага манайд байна уу? 620 орчим хууль байгаа гэж ойлгож байгаа. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох төлөвлөгөөг 4 жил гэж заасан. Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ хууль санаачлах үүрэгтэй. Энэ 3 байгууллагыг уялдааг яаж сайжруулах вэ? Хүнд үйлдвэрийн хууль 2023 он хүртэл гарахгүй байх уу? Шүгэл үлээгчийг хамгаалах хууль гэж байна. Нэр нь зөв үү? Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд 149 хууль, УИХ-ын 12 тогтоол дээр ажиллах юм байна. Эндээс хархад бодлогын хууль ороогүй харагдаж байна. Энэ зөв үү? Монгол улсын эдийн засгийг дээшлүүлэх, иргэдийг ажил,орлоготой болгох тал дээр анхаарах хэрэгтэй. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: УИХ-ын батлах хууль гүйцэтгэл бага байна. Эндээс хархад төлөвлөдөг, гүйцэтгэл муу.Бодлогоо тодорхойлдог, харин хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах цаг болсон. 2004-2008 онд 138 хууль зааснаас 96, 2008-2012 онд 125 хуулиас 96 батлагдсан. Хүнд үйлдвэрийн хууль 2021 онд орж ирнэ.Эдийн засгийн зорилтот хөтөлбөр орхигдсон байсан. Оруулж ирсэн.