УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Т.Аубакир: "Байнгын хорооны зүгээс хугацааг богиносгож байгааг дэмжихгүй байна. Аливаа бодлого тууштай байх ёстой. 1990-ээд он гэхэд Монгол Улс 100 мянга хүрэхгүй га-д тариа тарьдаг байсан. 2008 онд Атрын 3 аяны ачаар 400 хүртэл мянган тонн Улаанбуудай хурааж авч байгаа. Энэ бол дэмжлэг байсны үр дүн. Хар бордоог тодорхой хэмжээнд анхаарах нь зөв. Гэхдээ дотооддоо үйлдвэрлэж чадахгүй байгаа шатахуун, тоног төхөөрөмжөө хөнгөлөлттэй оруулж ирээд 4-5 жил тогтвортой дэмжиж явж байж бид хүнсний асуудлаа бүрэн хангах тухай ярих боломжтой. Түүнээс биш дэмжиж байснаа одоо болно гээд хайнга хандаж болохгүй ээ. Тиймээс 2025 он хүртэл гэж хугацааг тогтоох нь зүйтэй."
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: "Хуулийг дэмжиж байна. Логик чанартай асуулт байна. Дэмжлэг урт удаан хугацаанд явсан. Би УИХ-ын гишүүн болсноос хойш энэ салбарыг дэмжиж байгаа. Энэ бол ХАА, газар тариалангийн салбарын хөгжихгүй байгаа гол шалтгаан юу вэ? Яагаад өрсөлдөх чадваргүй байна вэ? Жишээлбэл Сүү ХК дээр очоод сонсож байхад гол бэрхшээл нь сүү олдохгүй байна гэдэг. Малчид малаа, ялангуяа үхрээ сааж өгөх дэд бүтэц, тээврээс болж байна уу? Салбарын сайд ямар дүгнэлт хийж байгаа вэ? Чөлөөлөөд байдаг, буцаагаад тэр хүмүүсээс ямар шаардлага тавих вэ?" Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд: "Хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. Жил бүр л энэ салбарт татварын хөнгөлөлтийг дэмждэг, баталдаг. Гэтэл үр дүн их удаан байна. Бид цаашид анхаарах зүйлс байна. Хүнсний үйлдвэрлэгч болно. Хоёр талын том зах зээлийг хангана гэж зориод байдаг. Гэхдээ маш бодлоготой ажиллах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар бид дотоодоо хэрхэн хангах тухайгаа ярьж байна. Цаашид энэ салбар бие даагаад хөгжих боломжийг бий болгох хэрэгтэй. Жилдээ нэг хөнгөлдөг, татварыг бууруулдаг байдлаа болиод ХАА-н бүтээгдэхүүний гадаадад гаргаж байгаа бүтээгдэхүүнийг татаас олгодог тогтолцоо руу явбал ямар вэ? Бусад ХАА-н салбараа дэмждэг улс орнууд ийм арга замаар дэмжиж явдаг. Тиймээс урт хугацааны татаасаар дэмждэг бодлогыг явуулах саналтай байна. Салбарын яам ямар байр суурьтай байна вэ?" ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Н.Ганибал: "Хуулийг дэмжиж байна. Бид цаг үеийн асуудлууд дээр яаралтай шийдвэрийг гаргах шаардлагатай байна. Хаврын тариалалтаа гүйцэд хийж чадахгүй бол намар гурил, улаанбуудай, малын тэжээлгүй болно. Тиймээс салбарын яам яаралтай зохион байгуулах шаардлага тулгарсан. газар тариалангийн бүс нутгуудад хөл хорио тогтоосон байгаа нь тариалалтад сөрөг нөлөөтэй байна. Тиймээс УОК, АОК нягт хамтран ажиллаж шийдвэрүүдийг гаргах чиглэлд анхаарч ажиллаарай."
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Туваан: Ковидын хүнд нөхцөлд аж ахуй байгууллагын нөхцөл хүнд байна. Тэр дундаа ХАА-н салбар тэр дундаа газар тариалангийн салбар хүнд байгаа. Эдийн засаг хүнд байгаа ийм цаг үед энэ асуудлыг хөндөж байгаад дэмжиж байна.харин энэ ажлаа хурдан шуурхай хийж, биелэлтэд дээр анхаарч ажиллаарай. 10 Их Наядын хүрээнд олгож байгаа зээл дээр анхаараарай. Сүүлийн үед Төв аймгийн иргэдээ Сүүний урамшуулал орж ирэхгүй байна гэсэн санал хэлж байна. Энэ асуудалд анхаарч ажиллаарай.