УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.11/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Н.Энхболд: Монголын нийгэм соёлжиж, улс төрийн соёл сууж байна. Намууд сайн оролцож, эерэг сонгууль боллоо. Миний хувьд олон удаа сонгуульд оролцож СЕХ-нд бас ажиллаж байсан. Энэ удаа СЕХ санал, гомдол гарахгүй сайн ажиллалаа. Бас төрийн албан хаагчид сонгуулийн хороон дээр ажиллах нь зөв гэдэг нь харагдаж байна. Энд ажилласан бүх хүмүүст баяр хүргэе. Зарим хүмүүс дарангуйлал тогтоно гэж ярьж байна. Цаашдаа тийм зүйл болохгүй.Үндсэн хуулиас давсан эрхээ өмнө нь эдэлдэг зүйл байсан. Энэ зүйл өөрчлөгдсөн, энэ өөрчлөлтийг У. Хүрэлсүх өөрөө хийсэн.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.11/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Монгол төрийн тэргүүнээ сонгох сонгууль явагдаж дууслаа. Монголын сонгуулийн ардчилал алхам урагшиллаа. Парламтентийн бүгд найрамдах улсын хувьд манай Үндсэн хуульд заахдаа Монгол улсын Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог боловч бүрэн эрхийн хүлээн зөвшөөрөх хуулийг парламент гаргаж байгаа нь ард түмэн засаглах бүрэн эрхийг хангаж байна. Шинэ Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх гэж байна. Агуулга нь ард түмнээс сонгогдоод гарч ирсэн Ерөнхийлөгч харшилдах зүйл байна уу? гэдгийг ард түмнийг төлөөлөх байгууллага үүгээрээ илэрхийлж байна. Харшилдах шалтгаан алга байна. п Эрхзүйт төрийн хамгийн гол титэм бол хүний эрх, Үндсэн хууль хоёр юм. СЕХ-ноос Ковидын бүсэд байгаа хүмүүсийн эрх зөрчигдсөн гэсэн гомдол байгаа. Яагаад ийм асуудал үүссэн бэ? Бас ажиглагчаар ажилласан иргэний нийгмийн бүх хүмүүстэй баярлалаа. Сая 2000 гаруй сонгуулийн хэсэг дээр ажилласан бүх хүмүүст талархаж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.11/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Энэ жилийн сонгууль аятайхан боллоо. Сая Ерөнхийлөгчийн хуульд өөрчлөлт оруулсан. Сонгууль цэвэр сайхан болох боломж бүрдсэн үү, сонгуулийн үр дүн ямар байсан бэ? Цаашдаа энэ хуульд ямар өөрчлөлт оруулж байж, үр дүнтэй болох вэ? Автоматжуулсан байдалд шилжүүлсэнтэй холбоотойгоор цаашдаа зуны сайхан өдрүүдэд иргэд хаана байна, тэр газраа сонгууль өгөх боломжтой болгох хэрэгтэй байгаа. Ингэж байж иргэн бүр оролцож, ирц өндөр гарна. Түүний асуултанд СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хариулт өглөө.