УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.17\ нэгдсэн хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: "Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо сайхан тэмдэглэнэ гэж найдаж байсан. Баяр баярын дундлаас хуультай ганц баяр нь наадам юм. Гэтэл Засгийн газраас орон нутгийн наадмуудыг хориглосонд иргэд бухимдаж байна. Баяр наадмын хуультай байхад Засгийн газар бус УИХ-аар хэлэлцэн шийдэх ёстой гэж бодож байна. Энэ ямар учиртай вэ? Морин уралдаан хамгийн олон аюултай байна. 100 жилийн ойгоороо олон олон аймгийн хурдан морьд ирнэ. Хүүхдүүдийн цус нулимстай ой болох вий гэсэн эмээлт байна. Тиймээс аймгуудын наадамыг хойшлуулаад байдал гайгүй болох үед хийх боложгүй юм уу?" Түүний асуултанд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.17\ нэгдсэн хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг: "Тогтоолын төслийг дэмжиж байна. Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийг 150,000 ширхэг хэвлэхээр тусгасан байна. Энэ тоог юун дээр үндэслэн гаргасан бэ? Өнгөрсөн 100 жилийн хугацаанд улс орны бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцсон олон мянган ахмадууд бий тэднийг уг медалиар шагнах ёстой гэж үзэж байна. Засгийн газар медалийн загварыг баталсан байх. Өөрчлөлт орж болох эсэхийг мэдэхгүй юм. Миний бодлоор зүүлт хэсэгт соёмбо оруулах нь зохимжгүй байна. Тэр хэсэгт 100 жилийн ойг оруулах ч юм уу боломж байгаагүй юу? Доод хэсгийн цулгүй шар өнгө нэлийсэн харагдаад байна. Үүнийг өөрчлөх боломжтой юу?" Түүний асуултанд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хариуллаа.