• logo
  • search
    user
Санаачлагч
Сүлд
Монгол Улсын Ерөнхийлөгч

Өргөн барьсан

У.Хүрэлсүх

Өргөн барьсан огноо

2021.07.01

Бусад

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг зөвшилцөх тухай

Бие даасан хууль (Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвшилцөх санал)
Өргөн барьсан: 2021.07.01

Байр суурь

Б.Энх-Амгалан: Хоёр талын харилцааг урт хугацаанд, ижил түвшинд бүх талаар нь өргөжүүлж ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.02/ нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Монгол Улсаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хэмээх нэр хүндтэй, хариуцлагатай ажилд томилогдох гэж байгаа, сонгогдсон нэр дэвшигч нарт амжилт хүсэж, баяр хүргэе. Би бүгдийг нь дэмжиж байна. Монгол Улсынхаа нэр төрийг дандаа өндөрт өргөж явах хэрэгтэй. Өөрийнхөө нэр төрийг бол бүр сайн бодож байх ёстой. Одоо бол эцэг, эхээс өгсөн нэрээр чинь биш Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд гэсэн нэрээр дуудах болно. Тийм учраас энэ нэр хүндийг өндөрт өргөж, эх орноо сайн сурталчилж ажилламаар байна. Монгол Улсын нэр хүндийг тухайн оронд өндөрт өргөх ажил дээр онцгой анхаараарай. Гадаад харилцааг амьд байлгаарай. Битгий унтаа байж, очоод шингээд, алга болж болохгүй. Эндээс томилогдохдоо баахан амлалт аваад явдаг очоод юу хийж байгаа нь тодорхойгүй байдаг. Ийм бүү байгаарай. Хөдөлгөөнтэй, санаачлагатай, бүх талын харилцаагаа урт хугацааны тогтвортой, найдвартай, эрх тэгш, ижил шийдвэрийн харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар өөрийн бүх авъяас билэг, мэдлэг оюун, хүч чадлаа дайчилж ажиллаарай гэж хүсэж байна. Би яагаад ижил түвшиний гэж яриад байна гэхээр, харилцан явахаар нөгөөдүүлдээ сайн болох гээд ижил түвшиний харилцаа алдагдаад байгаа юм шиг байдаг учраас үүн дээр сайн анхаараарай. Гадаадад хоригдсон Монгол иргэдээ байнга эргэж тойрч байгаарай. Эрх нь зөрчигдсөн байгаа хүмүүсээ дандаа анхаарлынхаа төвд байлгаарай. Тэнд ажиллаж, тэдний иргэнтэй суусан, бизнес эрхэлж байгаа бүх иргэдээ нэгтгэж, Элчин сайдын яам дээрээ цуглуулдаг, уулзалт хийдэг, амьд харилцаа үүсгэдэг, тэд нараараа дамжуулж сурталчилгаа хийдэг амьд харилцааг бий болгоорой. Элчин сайд гэхээр бүх юмаа хаачихаад иргэдтэйгээ харилцах харилцаа нь байдаггүй. Бусад Элчин сайдын яамд Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд бол нэг иргэн, ААН-ийнхээ төлөө, нэг бүтээгдэхүүн бий болгохын төлөө онцгой сайн явдаг юм билээ. Үүнийг л онцгой сайн анхаарах хэрэгтэй. Тэгж байж олон талын харилцаа хөгжих болно.

2021.07.02

Ж.Ганбаатар: Гадаад харилцааг эдийн засагжуулах чиглэлд хэрхэн ажиллах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.02/ нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Ерөнхийлөгчийн анхны томилгоонд хүндэтгэлтэй хандаж 90 хувийг нь дэмжиж байна. Жишээлбэл: Ө.Энхтүвшин дарга, Б.Баярсайхан багш, Г.Мөнхбаяр дарга гээд дэмжиж байна. Дэмжихгүй хүмүүс байна. Алтангэрэл гэдэг хүн дээр Ц.Мөнх-Оргил гишүүний хэлж байгаа Монголын амьдралаа мэдэхгүй байж, Монголын ЖДҮ эрхлэгч нарыг Монголд хөрөнгө татах талаах, Монголын бараа бүтээгдэхүүнийг экспортлох талаар тэр хүн яаж ярих вэ? Ц.Мөнх-Оргил гишүүний хэлж байгааг сонсохоор энд ирээд 4-5 жил ажилласан байх ёстой юм байна. Н.Анхбаяр даргаас асуухад энэ зарчимдаа нийцэж байна уу? Я.Содбаатар дарга нийцэж байгаа гэж байна. Гадаад харилцааг эдийн засагжуулах гэдгийг хүмүүс бүгдээрээ л ярьдаг. Гадаад харилцаа, эдийн засаг чинь сайхан болсон улс алга байна. Одоо та бүхэн өөрсдөө хар. 30 гаруй жил явлаа гадаад харилцаа ашигтай гараад Монгол Улсын бараа бүтээгдэхүүн экспортлогдоод, Монгол Улсад хөрөнгө оруулалт нь амжилттай явсан улс алга. Хоёр хөрш чинь ч байхгүй байна. Үүнийг сайхан, мундаг гэх үү? Швейцарийн Холбооны Улсад суух гэж байгаа Элчин сайд Р.Алтангэрэлийг, ХБНГУ-д суух гэж байгаа Б.Мандахбилэг, Арабын Нэгдсэн Эмират улсад суух гэж байгаа Ш.Одонбаатар нараас Гадаад харилцааг эдийн засагжуулна гэдгийг юу гэж ойлгож байна вэ? Эдийн Засгийн Байнгын хороонд өнгөрсөн хугацаануудад Польш, Австрали, Казакстан улсуудаас ЖДҮ-ийг эрхлэгч нарын талаар явуулж байгаа бодлогын талаар тайлан ирсэн. Бусад улсуудаас ирээгүй. Одоо томилогдож байгаа Элчин сайдын яамдуудад хандаж хэлэхэд: Эдийн Засгийн Байнгын хороо бол томилгоонд чинь оролцдоггүй, юм ярихгүй. Харин тухайн улстайгаа эдийн засгийн ямар харилцаа үүсгэв, ЖДҮ-ийг яаж дэмжив, ямар бараа бүтээгдэхүүнүүд экспортлох болов гэдэг талаараа ядаж жилд хоёр удаа тайлан ирүүлж байхыг хүсье. Та бүхэн 2-3 жилд нэг удаа ирээд тайлан хийх байх. Тэр үедээ Эдийн Засгийн байнгын хороо дээр энэ асуудлуудыг ярьж баймаар байна. Энэ бол гадаад улсад очоод өөрийнхөө улсыг хүлээн зөвшөөрүүлэх асуудал гэж байхгүй харин эдийн засгийн асуудал байгаа юм. ЖДҮ эрхлэгч гэхээр би хувийн компани яриад суухгүй гэдэг Элчин Сайд байдаг шүү. Өөрөө өөрөөсөө ичээрэй. ЖДҮ эрхэлдэг гэхээрээ савхи савхин эдлэл, архи дарс гэдэг асуудал байхгүй. Монгол Улс тодорхой хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болсон. Монголдоо ирээд үүнийгээ хараад, амьдралдаа уусах ёстой. Монгол хүмүүс юм хийж чадаж байгаа. Тэрийг нь гадаад улсуудад танилцуулж, гадаадын үзэсгэлэн худалдаануудад оролцуулж өгмөөр байгаа юм. Түүнээс биш мөнгө төгрөг гуйгаад л тэдэн төгрөг олоод өгье гэдэг ААН-ийн хөгжил арай өөр болсон шүү Элчин сайдуудаа. Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулна гэдэг талаар НҮБ-аас зөвлөмж байдаг. Элчин сайдуудад гаргасан улс орнууд руугаа яаж эдийн засгийг татах вэ гэсэн тавин хуудас зөвлөмж байгаа. Элчин сайдууд мэдэж байгаа байх гэж найдаж байна. Түүний асуултад Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэл, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэг, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатар нар хариуллаа.

2021.07.02

Ц.Сэргэлэн: Хамтын ажиллагааг өнөөдрийн түвшингээс илүү өндөр түвшинд хүргэн ажиллах нь чухал

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.02/ нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж юу болох талаар та бүхэн сайн мэдэж байгаа. Энэ бол Монголын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нэг чухал зүйл нь энэ гадаад бодлого гэдэг нь тодорхой. Энэ утгаараа та бүхэн Монгол улсын тугаар тогтнол, бүрэн эрхт байдал гэх мэт үндэсний аюулгүй байдлын язгуур ашиг сонирхлыг хангах гадаад нөхцөл бололцоог баталгаажуулах эрхэм хүндэт үүргийг гардан авч байна. Манай улс дэлхийн улс орднуудтай харилцаа, хамтын ажиллагаа хэдий хэр өндөр хэмжээнд хөгжинө төдий чинээ Монгол улсын аюулгүй байдал хангагдана. Тийм ч учраас өөрсдийн томилогдсон орондоо манай улстай цаашдаа хамтран ажиллах хамтын ажиллагааг өнөөдрийн түвшингөөс илүү өндөр төвшинд хүргэн ажиллах нь чухал. Нэр дэвшиж байгаа хүмүүсийн анкеттай танилцахад мэргэжлийн хүмүүс орж ирсэн гэж харж байна. Суугаа орныхоо парламентын бүлэг Монгол улсын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой анхаараарай. Энэ бол чухал асуудал. Цар тахал гэх гамшигт аюулт үзэгдэлд яах ёстой талаар олон улсын гэрээ хэлэлцээрт суугаагүй байдаг. Тэгэхээр бидний өмнө ийм гамшигт үзэгдэл тохиолдвол яах талаар гэрээ болон эрхзүйн актаа шинэчлэх тал дээр анхаарч ажиллахыг хүсэж байна.

2021.07.02

Б.Бат-Эрдэнэ: Гадаад харилцааны яамыг арай өөр түвшинд ажиллаж байгаа гэж харж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.02/ нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн тамгын газраас сайн шалгуур тавьж хүмүүсээ оруулж ирсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч нийгэмдээ шударга ёсыг тогтоох, эх орондоо байгалийн баялагтаа ард түмэн нь эзэн, нийгэмд шударга ёсыг тогтоох олон ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд гадаадад элчин сайдаар суух хүмүүсийг сайн шалгуур тавьж оруулж иржээ. 1990 оноос хойш 2000 он гараад эрчимтэй уруудсан. Төрийн бүх шатанд төрийн нэр хүнд уруудсан. Энэ дотор дипломатуудын нэр хүнд ямар хэмжээнд унаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ бол дээрээсээ улбаатай. Үе үеийн УИХ, улс төрчид, намуудын хариуцлагагүй байдлаас болоод энд ажиллаж байгаа хүмүүс хамгийн наад захын ёс зүй, хариуцлагын асуудалд ямар хэмжээнд хандаж байна уу? Цаашилбал эрх ашгийн эрэмбэ алдагдана. Дандаа хувийн эрх ашгийг өмнөө тавина. Төрийн албыг төрлийн алба болгоно. Авилга, албан тушаалтай холбоотой янз бүрийн асуудалд орно. Бизнесийн том том бүлгүүдийн төлөөл сууж байна. Эрх ашгаа л хамгаалдаг. Гадаад харилцааны яаманд бэлтгэгдэж байгаа хүмүүс дандаа эрх мэдэлтэй хүмүүс болсон. Ямар нэгэн асуудал гарахад өөрөөсөө түлхээд сууж байдаг. Энэ мэт зүйл дээр гадаад харилцааны яам арай өөр түвшинд ажиллаж байгаа байх гэж харж байна. Энэ нэр дэвшиж байгаа хүмүүс бололцооны хариулт өгч байсан. Түүний асуултанд гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариулав.

2021.07.02

Т.Аубакир: Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэлийг хүлээж, эдийн засгийн ололтыг нэвтрүүлж ажиллах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.02/ нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Т.Аубакир: Нэр дэвшигчдийг дэмжиж байгаа. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн хувьд Элчин сайдуудыг цэгцлээд, татахыг нь татаад, томилохыг нь томилоод явъя гэдэг бол Ерөнхийлөгчийн зүгээс Гадаад Харилцаанд ямар их ач холбогдол өгч байгааг харуулж байгаа явдал юм. Энгийн үгээр тайлбарлавал Монгол Улсын төр засаг, ард иргэдээс хүлээж байгаа хүлээлт. Ард иргэд маань гадаад улсад томилогдоод явж байгаа Элчин сайдууд эдийн засаг, гадаад харилцааны хувьд ямар олз омогтой ирэх бол гэсэн хүлээлттэй байдаг. Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаанд ахиц гаргахуйц түвшинд та бүхэн ажиллах ёстой. Ерөнхийлөгчийн хүлээлгэж байгаа итгэл, УИХ, Засгийн газар, ард түмний хүлээлгэж байгаа итгэлийг сэтгэлээр хариулах ёстой. Та бүхэндээ амжилт хүсье.

2021.07.02

Ж.Сүхбаатар: Гадаадад сурч буй оюутнуудыг анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.02/ нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Улс төр дипломат бодлогын гол явуулдаг хэрэгсэл нь бол Элчин сайд нар байгаа. Түлхүүр албан тушаал дээр байгаа хүмүүс. Элчин сайдууд бол улс төрийн гадаад бодлого боловсруулж байгаа хүмүүс. Өнөөдөр ч гэсэн УИХ, Засгийн Газар, Ерөнхийлөгч гэсэн гурван талын оролцоотой томилгооны процесс явагдаж байна. Монголын төрийн дээд байгууллагууд бүгд хамтарч Элчин сайд нарыг томилох ажиллагааг явуулдаг. Эцсийн дүндээ парламент бол дэмжих, дэмжихгүй шийдвэрийг гаргаж байгаа гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Үүн дотор хүндэлмээр хүмүүс байна. Ө.Энхтүвшин дарга бол ОХУ гээд маш том гүрэнд төрийн бүх түвшиний ажлыг хашаад үзсэн хүн учраас энэ ажлыг хамгийн оновчтой сонголт гэж бодож байна. Энд Италид суухаар болж байгаа Ц.Нарантунгалаг, Австралид Д.Даваасүрэн, Энэтхэгт Д.Ганболд гээд мэргэжлийн, боломжийн хүмүүс явж байна. Ц.Мөнх-Оргил гишүүний хэлж байгааг дэмжиж байна. Хар тамхины асуудал дээр хатуу байх ёстой. Дуулайн шуугайн гаргуулахгүй байх ёстой. Гадаадад байгаа зарим орнуудын маш чухал асуудал нь оюутнуудын асуудал байна. Ковид-19-ын үед анхаарал татсан. Зарим нь сайн, зарим нь тааруухан, зарим нь баарцаглаж ажилласан байх. Жишээлбэл Хууль Зүйн Дэд сайд С.Баатаржавт анхааруулж хэлэхэд Унгарт одоо байгаа З.Батбаяр бол Унгар хэлтэй, соёл ард түмний, дээд түвшний хүмүүстэй холбоотой, оюутнуудтай маш ойр ажилладаг. Одоо тэдний хувьд санаа зовж байх шиг байна. Та энэ тал дээр анхаараарай. Оюутнууд бол Элчин сайдын яамаа харж, харуулддаг, эх орон, аав, ээжийг нь төлөөлж ойр байх ёстой. Өмнөх Элчин сайдын сайн зүйлийг үргэлжлүүлэх хэрэгтэй.

2021.07.02