УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.16/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: "Сэлбэг тоног төхөөрөмж гэж орж ирсэн байна. Үүний дээр онгоцны шатахуун хамаардаг уу? Тийзний үнэ өндөр байгаа шалтгаан нь шатахуунтай холбоотойт гэж тайлбар хэлдэг. Энэ үнэн үү? Олон нийт ч үүн дээр хариулт хүлээж байна. 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д айлчлахдаа БОИНГ онгоц авах гэрээ хийж, анхны Боинг авах мэдээ цацагдсан. Түүнээс хойш олон суудалтай хамгийн сүүлийн үеийн загварыг ашиглах боллоо гэж байсан. Үүний төлбөр хийгдсэн үү? Энэ онгоц зорчигч тээвэрлэсэн үү? Төлбөрийн тооцоо дууссан уу? Боингын онгоц осолдсоноос шалтгаалж энэ компанийн онгоцыг олон улсад ашиглахаа больсон гэх мэдээлэл байгаа. Бид тэгвэл энэ онгоцоо яах ёстой вэ? Үнэ төлбөрийн тал дээр санал дүгнэлт өгнө үү? Байнгын хорооны санал, дүгнэлт дотор ...зардлын тооцоо хийж ирүүлсэн бөгөөд хуулийг батлан хэрэгжүүлсэнээр зорчигч тээврээс бусад үйл ажиллагаа явуулдаг агаарын тээврийн байгууллагын улсын төсөвт төвлөрүүлэх орлого багасч, үүнээс өөр аливаа иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Шинээр үүсгэх ачаалал, зардал гарахгүй гэж тооцсон байна. Энд ...зорчигч тээврээс бусад... гэсэн байна. Зорчигч тээвэрт өөрчлөлт орно гэсэн үг үү? Үүнд тайлбар өгнө үү? Нислэгийн тийз гэхээр цар тахлаас шалтгаалан нөхцөл байдлын улмаас бид онгоцоор нисэхдээ хоол ч идээгүй явсан. Ийм байхад хөнгөлөлт ч үзүүлээгүй. Нислэгээс нэг ч үйлчилгээ аваагүй хэрнээ тийзээ өндөр үнээр авч байсан. Энэ мэт цаг үеийн асуудал дээр тодорхой зохицуулалт хийж болдоггүй юм уу?" Түүний асуултанд ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.16\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Гаалийн татварыг нэмж байж үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах ёстой. Хийж чаддаггүй зүйл, тухайлбал онгоцыг гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх нь зөв л дөө. Онгоцны татвар, гаалийн татварыг чөлөөлснөөрөө хүлээгдэж байгаа орж ирэх онгоцууд, хувийн жижиг оврын онгоцууд хэр байдаг юм бэ? Макс гээд том онгоц авсан гэсэн, ахиж том онгоц авах асуудал байхгүй байх. Төлөвлөгөөнд тусгагдаагүй. Өргөн дэлгэр нутагтай Монгол Улсын хувьд жижиг онгоцуудыг сайн оруулж, хүнд сурталгүй зөвшөөрлийг нь өгч, нислэгийг нь хийлгэж баймаар байна. Автомашины ослоор жилд 500-аад хүн нас барж байна. Харин жижиг оврын онгоц том газар нутагтай манай орны хувьд хэрэгтэй. Ялангуяа эрүүл мэндийн салбарт хүн бие нь муудахад түргэн шуурхай үйлчилдэг, бага зардлаар үйлчилдэг онгоц зайлшгүй шаардлагатай. Хөдөө орон нутаг, зах хязгаарын аймгуудаас хүнд өвчтэй хүмүүсийг татахад нэг онгоцны нислэг 20 сая төгрөг байна. Жишээ нь, Дорнод яваад ирэхэд. Цаашдаа хүлээгдэж байгаа, оруулж ирэх онгоцны тоо ямархуу байна хэлж өгөөч. Ер нь одоо зах хязгаарын аймаг, Дорнод аймагт онгоц үргэлж явдаг байсан, больсон. Явуулж өгөөч ээ. Зам тээврийн яамныхан. Наадах тамын -50 гээд газарт хүмүүс аваар осолд орж амь насаараа хохирлоо шүү дээ. Тэгэхээр зам дээрээ ч анхаарах хэрэгтэй байна. Онгоц явуулж өгөөч. Ийм хүсэлтүүдийг иргэдээс тавьдаг юм. Х.Болорчулуун гишүүний асуултад Зам тээврийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.16/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: "Иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон бусад сэлбэг хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх юм байна. Бодлогыг дэмжиж байна. Иргэний агаарын хөлөг буюу онгоцны эд анги, сэлбэгийг татвараас чөлөөлсөнөөр ямар эерэг үр дүн гарах вэ? Өөрөөр хэлбэл, татвараас чөлөөлөсөн хэмжээгээр зардал буурна. Зорчигч тээврийн тийзний үнэ буурах ёстой. Ийм тооцоо гарсан уу? Ялангуяа алс аймгуудын нислэг, олон улсын нислэгүүд дээр тийзний үнэ буурах уу? Нөгөө талаас нислэгийн тоо нэмэгдэх үү? Олон онгоц аваад олон нислэг хийж байвал монголчуудад хэрэгтэй. Ийм бололцоо бүрдэх үү? Иргэний агаарын тээврийн салбарт өрсөлдөөн бий болж, ачаалал буурч, нислэгийн үнэ буурч, нисэх тоо нэмэгдэх боломж бүрдэх ёстой гэж би харж байна. Ийм үр дүн гарах уу? Бид шинэ нисэх буудалтай болсон. Үүнээс гадна алслагдсан аймгуудыг нисэх буудлаас олон улс руу нисэх бодлогыг хэрэгжүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Гадагшаа карго онгоц, олон улсын онгоц буулгах боломжтой. Заавал Улаанбаатарт бууж дамжихгүй орон нутгийн нисэх буудалд буулгах ёстой. Үүний хэрэгжилтийг хангах талаар ямар бодлого, арга хэмжээ авч байна вэ?" Түүний асуултанд ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хариуллаа.