УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд: Оюутолгойн төслийн талаар ярихад дан ганц мөнгийг дурдаад байж болохгүй. Манай улсын гадаад бодлого, аюулгүй байдлын үзэл баримтлуудад гуравдагч орнуудын хөрөнгө оруулалт, эдийн засгийн сонирхлыг монголд бий болгож байж түүгээр дамжуулж аюулгүй байдлын баталгааг хангах хэрэгсэл болгоно гэсэн заалт бий. Өнөөдөр бид ганц л улсаас хараат байдалтай байна. Оюутолгой цаашид хэний гарт байх вэ гэдгийг давхар бодолцох ёстой. Зөндөө алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Далд уурхайн ажил эхэлтэл мөрдөгдөх дүрэм гэж ойлгож байгаа. Үүнийг анхааруулах хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Хууль батлагдаад ирэх жилийн 6 сарын хугацаанд Засгийн газар, яамд ажлаа хийх хэрэгтэй байна. Төрийн албан хаагчдын томилгоог хуульд нийцүүлэхээс гадна үүрэг гүйцэтгэгчээ болих хэрэгтэй. Ажлаа хийж чадахгүй хүмүүс "буг" болж байна. Цар тахлын хуулийг сунгаж байгаа нь эдийн засаг, төсөв санхүү дээр зохицуулалт явж байна. Харин хүний эрх зөрчиж, ажлаа хийж чадахгүй хүмүүсийг ажиллуулж болохгүй, хуульдаа нийцүүлж ажиллах хэрэгтэй байна. Одоо энэ хуулийг сунгахгүй гэж байгаа ирэх 6 сард ажлаа хэвийн болгоход анхаарах ёстой. ЗГХЭГ-аас хүн алга. 2022,01,01 ээс хэрэгжих Нэгжийн хуулийг дагаж гарах баахан журам байхгүй байна. Үүнээс шалтгаалан аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ улиралд нэг удаа хуралдах ёстой ч боломжгүй болоод байна. Мөнхөд цар тахлын хуулиар ажлаа талхлаад явж болохгүй. Их хуралд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байна. Ирэх 6 сараас хойш ажлаа хариуцлагатай хийгээрэй. Түүний асуултад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Өнөөдөр гарч байгаа тогтоол бол тухайн үед эрх барьж байсан хүмүүсийн алдааг засахын төлөө ажиллаж байгаагаас биш Эрдэнэт шиг рояалт аваад усны төлбөрийг нэмэх юм энэ тогтоолд байхгүй. Ер нь цаашид рояалт авах хэрэгтэй. Эрдэнэт 18 хувиар гэж байхад Оюутолгой 5 хувиар гэж байгаа гэхээр менежментийн зардал нь 5 хувиасаа илүү болчихож байгаа. Нэмээд Дубайн гэрээгээр бүр муутгасныг мэдэж байгаа. Дубайн гэрээ гэж бид яриад байгаа боловч яг үнэндээ Улаанбаатарын гэрээ шүү дээ. Дубайн дараа намар нь чуулган эхлэхэд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулахад гарын үсэг хүрээгүй. Хэрвээ гарын үсэг 19 хувьд хүрсэн бол ийм асуудал яригдахгүй байсан. Түрүүний хэлж байгаа попорлоо гэж байгаа гишүүд гарын үсгээ харамласан. Тэгээд л энэ муухай зүйл болсон. 2037 он гэдэг ч Сангийн яамны бичиг баримт дээр 2048 он байна лээ шүү, Сангийн сайдаа. Хэзээ ч ашиг авахгүй зүйл хийсэн. Үнэн үг хэлсэн нь попорч байгаа юм биш. Угаасаа үнэнд гүйцэгдэж байгаа юм. Ганц би биш жижиг хувьцаа эзэмшигчид нь шулж мөлжиж байгаа байдлыг хэрүүл хийж шүүхдэлцээд явж байгаа. Монгол төр хүлцэнгүй хонь шиг чимээгүй байж болохгүй л байхгүй юу. Би ч олон юм хэлмээргүй байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Зээл авахгүйгээр эл төслийг цааш явуулах гурван арга замыг танилцуулж байна. Нэгдүгээрт нь компанийн өөрийн мөнгөн урсгалаар гэж заажээ. Зэсийн үнэ өссөн энэ үед мөнгөний урсгал сайн байх нь тодорхой. Хэрэв зэсийн үнэ унасан тохиолдолд яах вэ? Бүтээгдэхүүнээ урьдчилж захиалах эсвэл өөр хямд механизмаар санхүүжүүлж явах хоёрын аль нь ашигтай байх вэ? Хувьцаа нэмж гаргахад ямар зохицуулалт хийгдэх вэ? Хувилбар боловсруулах тогтоол гарсан. Эдгээр хувилбарыг хооронд нь харьцуулсан уу? Түүний асуултад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Иргэдийн дунд Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтын зардал болох 2,3 тэрбум доллар тэглэгдлээ. Бидний хууль бус гэж яриад байсан Дубайн төлөвлөгөөг цуцалалаа. Иймд Монголын эрх ашиг хангагдаж, бидний хувь хүртэх 2037 он наашлах юм байна гэсэн хүлээлт байгаа. сИймд Монголын ногдол ашиг хүртэх он наашлах уу? эсвэл үгүй юу тодорхой хариу өгөөч. Тогтоолын ерөнхий хоёрдугаар заалттай санал нийлэхгүй байна. Эдгээр арга хэмжээ бүрэн хэрэгжиж дууссанаар 92 дугаар тогтоолыг хэрэгжсэнд үзсүгэй гэсэн тогтоолын төсөл орж ирж байна.Заавал ийм тогтоол гаргах хэрэг байгаа юу? Тухайн үед УИХ хяналтынхаа байгууллагыг хянаад 92 дугаар тогтоол хэрэгжиж үү, үгүй юу гэдгийг үзээд хаачихна.Иймд батлах гэж байгаа тогтоолд зарим зүйл заалт ороогүй байна гэж хараад байна. Гэтэл шууд 92 дугаар тогтоол хэрэгжсэн гэж үзнэ гэж хаах нь зөв үү? үүнд эргэлзэж байна. Түүний асуултад түр хорооны гишүүд хариуллаа.