УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.15/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар орж ирж байна. Эдийн засагт төсвийн бодлого маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Зардлын тэлэлт эдийн засагт олон сөрөг үр дагаваруудыг дагуулах эрсдэлтэй буй. Өнгөрсөн хугацаанд төсвийн оновчгүй бодлогоос болж боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт сөргөөр нөлөөлөх нөхцөлүүд байсан. 2000 оноос хойш зардлын бүтцэд өөрчлөлт орж ирээгүй. Нийт төсвийн 70 гаруй хувийг урсгал зардал эзэлж буй. Хөрөнгийн 20 гаруй хувийг хөрөнгийн зардал эзэлдэг. Төсвийн бодлогод шинэчлэл, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага цаг хугацаа ирсэн. Учир нь 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025, 2026 оны төсвийн төсөөллийг харахад өнгөрсөн 10-20 гаруй жил явж ирсэн зардлын бүтэц бараг тэр чигээрээ орж ирж байгаа. УИХ-ын гишүүний 50 орчим хувь нь өргөн барисан төсвийн шинэчлэлийн хуулийн төсөл чуулганы хуралдаанд яагаад орж ирэхгүй байна вэ? Сангийн яам төсвийн хугацаанд явж ирсэн төлөвлөлт дээр үнэлэлт, дүгнэлт өгөөд, дуусаагүй барилга, ажил төсөл хөтөлбөрүүдэд анхаарал тавьж урагшилна гэсэн. Үүн дээр тайлан гаргасан уу? Төсвийн шинэчлэлийн хууль бол маш чухал хууль. Нэлээн реформын шинж чанартай зохицуулалтууд орж ирэхээр байгаа. Тодруулбал, төсвийн төлөвлөлтийг сайжруулж, олон нийтийн хяналт тавих бүрэн боломжтой болж буй. Тал бүрээс нь хэлэлцэж нийтээрээ хяналт тавих зохицуулалтуудыг тусгасан. Мөн төсвийн бодлого тогтвортой байх тухай асуудал бий. Төсөв тогтвортой байх үндэс нь төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг бэхжүүлэх юм. Энэ зөвлөл хараат бус, улс төрөөс ангид, олон нийтийн дуу хоолой болсон мэргэжлийн бүтэцтэй ажилламаар байна. Ингэснээр өр зээл тавигдах шаардлагыг өндөрсгөж нарийсгах, төсвийн бодлого тогтвортой болно. Төсвийн зарцуулалтад тавин хяналтыг олон нийтийн хяналтад оруулж хариуцлагыг сайжруулах олон талын ач холбогдолтой хуулийн төсөл гэж миний хувьд ойлгож буй. Түүний асуултад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.10\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Ирэх жил 600 гаруй тэрбум оруулахаар төлөвлөж буйг гарч байгаа баялагтай нь харьцуулахад үнэхээр жижиг байна. Ийм байж болохгүй шүү дээ. Үүн дээр ажиллах шаардлагатай. Оюу-Толгой төсөл Монголын эрх ашгийг хангуулах 92-дугаар тогтоолыг хаасан. Тийм байж болохгүй. Эрх ашиг хангагдахгүй байна. 2023 онд үүнийг үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэй. Төсвийнхөө ач холбогдлыг эрэмбэлж, хэмнэлт гаргаж чадаагүй. Мөн төсвийн алдагдлыг бууруулах боломж байхад алдагдлыг бууруулж чадаагүй. Төсөв маань бүхэлдээ хөгжил биш урсгал зардал санжүүжүүлж байна. 2023 онд Монгол улсын засгийн газар 1 тэрбум долларын гадаад өр төлнө. Энэ тодорхойгүй байгаа. Засгийн газрын өрийн хэмжээ 35 их наяд болж 7 их наядаар нэмэгдсэн. Ажлын байр нэмэгдүүлсэн, ЖДҮ-г дэмжих, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, шинжлэх ухаан, технологи инновацыг дэмжсэн бодлого энд алга. Төсвийн бодлого нь мөнгөний бодлоготойгоо уялдаа муутай. Мянган хүнд ногдох төрийн албан хаагчийн тоогоор Монгол улс дэлхийд манлайлдаг. Гэтэл өнөөдөр шинжлэх, ухаан технологийн ололт, амжилтыг ашиглаад төрийн зардлыг бууруулах чиглэлд хийсэн ажил байхгүй. Боломжоосоо доогуур төлөвлөөд үүнийгээ төлөвлөгөө биелүүлсэн болоод явдаг. Далд эдийн засаг, хулгайтай тэмцсэнгүй. 2023 оны төсөв Монгол улсын хөгжил, ард түмний амьдралд өөрчлөлт гаргаж чадахгүй. Далд эдийн засаг, хулгай луйврыг ил болгож чадсан бол 19 их наяд төгрөгийн орлогыг 1 дахин илүү нэмэх боломж байсан. Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.03\ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 2023 онд Эдийн засгийн өсөлт таван хувь, төсвийн орлого 18.9 их наяд гэж байгаа. Зарим хүмүүс төсөв тэлчлээ хэмээн гаслаад байгаа. Тэлсэн юм огт байхгүй шүү дээ. Эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг америк доллароор хэмждэг. “Гутранги хүмүүсээр тоо бүү бодуул” гэсэн үг байдаг. Гаднынхан биднийг дэндүү гутранги юм гэж шоолж байна. Менделевийн үелэх системийн 106 элементийн, 80 нь монголын хөрсөнд байдаг. Бид баялгийн хэмжээгээр дэлхийд түүчээлдэг. 30 жилийн хугацаанд 33.3 их наяд тэрбум долларын өртэй болчихсон. Ажлын хэсэгт хэд хэдэн санал бичиж өгсөн. Монгол Улсын 2023 оны төсөвт, за зардлыг хасах аа больё. Орлогоо нэмээд адалгүй баталчих боломж байна. Алдагдалгүй баталбал валютын ханш тогтворжино, инфляц буурах гээд олон асуудлууд байна. 200 тэрбум төгрөгийг далд эдийн засгаас олно гэв. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.37 хувьтай тэнцэж байна. Нэг хувийг ил болго гэж үзвэл, 345 тэрбум төгрөг олох боломж байна. Үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын төлбөрийг 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс бууруулаад тооцчихсон. Үүн дээр 134 тэрбум төгрөг нэмээд олчих боломжтой. Нүүрсний зах зээлд их хэмжээний хулгай байгаа. Сүүлийн үед болж байгаа үйл явдлыг та бүхэн сайн мэдэж байгаа. Дэлхийн зах зээлийнх нь үнэд хүргэн худалдъя гээд үзэхээр 700 орчим тэрбум төгрөг нэмээд олчих боломж байгаа. Монгол банкныхан 24тонн алт авна гээд байгаа. Гэтэл 17 тонн алт авна гээд ороод ирсэн байх юм. Төрийн өмчит ААН-ээс 568 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ гэж байна. Асар хэмжээний үргүй зардал гаргаж байна. Зарим улсууд том жийп машиныг хэд хэдээр нь уначихсан, асар өндөр цалинтайн дээр их тансаг байх юм. Энэ бүрийг хянан, засаж чадвал төрийн өмчүүдээс дахин 100 тэрбум төгрөг олох боломж байгаа. Түүнчлэн Оюу-толгойтой холбоотой асуудал. 1.9 тэрбумын зэсийн баяжмал гаргаад, Монголд орж ирж байгаа нь 680 сая доллар. Нэг ёсондоо 3 доллар тутмын нэг нь орж ирж байна гэсэн үг. Эдгээр асуудалтайгаа сайтар ажиллах хэрэгтэй байна. түүнчлэн Эрдэнэтийн овоолго байна. Үүнийг худалдах хэрэгтэй, үнэгүй юм гэж хаана ч байхгүй шүү дээ. Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.03\ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хойшлуулах санал гаргаж байна. 2023 оны Төсвийн тухай хуулийг дагасан хуулиуд дотор тогтоол байгаа. Уг тогтоолын хоёр дахь заалтаар Хөгжлийн банкны гадаад зээлийн өрийг төр баталгаа гаргаж төлөх заалт явж байгаа. Б.Жавхлан сайд энэ заалтаа татаж ав. Учир нь та хамгийн ихээр Хөгжлийн банкийг үймүүлсэн хүн. Чиний менежер н.Мөнхбаяр зээлийн газрын дарга болсон, чиний танил н.Уянга зээлийн санхүүжилтийн хэсгийн захирал хийсэн. Хөгжлийн банкны 40 гаруй тэрбум төгрөгийг н.Батхүү захиралтай нэр бүхий компани хамтран эзэмшдэг. Чингис банкийг эзэмшдэг гэсэн үг. 40 гаруй тэрбумын хадгаламж байршуулаад байхгүй. Үүнийг хэн төлөх юм бэ? Чи, хаана банк, хаана сан, ЖДҮ, бичил санхүүжилтийн хөгжлийн сан, төрийн банк ч тэр. Бүгд рүү нь гар дүрж байна. Одоо яаж байна гэхээр, төсөвт 60 гаруй тэрбум төгрөг байна. Энэхүү мөнгийг арилжааны банкнуудын зээлийн хүүгийн зөрүүнд олгодог. Энийг олгоод л банкнуудын захирлуудыг удирддаг болчихсон. Хэн ямар зээл авч байгаа шалгах хэрэгтэй байна. Зээлээр мэргэшчихсэн хүн Сангийн сайд хийгээд, бүх сан, бүх банк руу ийм луйвар хийж байна. Намайг ийн хэлсний төлөө, УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд гомдол гаргавал гарга. Энэ бүгдийг түр хороо хянан шалгах хэрэгтэй байна. Тэрний дараа Хөгжлийн банкны зээлийг дарах нь зүй. Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.03\ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бус төсвийн тогтворгүй байдлын тухай гэж баталж болох уу. Ер нь тийм жишиг байна уу? Бидний яриад байгаа төсөвт хамгийн чухал үр нөлөө үзүүлдэг нь тогтвортой байдлын тухай хууль шүү дээ. 2010 оноос хойш нийтдээ энэхүү хуулийг 13 удаа өөрчилжээ. Тэгэхээр үүнийг тогтвортой байна гэж үзэх болох уу. Төсвийн хүрээний мэдэгдлийг гурван жил хөдөлгөхгүй явъя гэсэн хэр нь жилд 4-5 удаа өөрчилж байна. Төсвийн хүрээний мэдэгдлийг больчихвол яасан юм, нэгэнтээ л биелдэггүй худал, юм чинь амьдралд ойрхон, илүү практикал зүйл дээр ажиллавал яасан юм. Дэлхий даяар Олон Улсын байгууллагууд нэг л зүйлийг анхааруулж байна. Энэ нь төсвийн хатуу сахилга баттай байх явдал. Төсвийн сахилга батыг мөрдөхгүйгээр ажил урагшилна гэж байхгүй. Сүүлийн 15 жилд хийсэн судалгаатай нэг бүрчлэн танилцлаа. Түүнчлэн төсвийг нийт ард иргэдэд хүртээмжтэй, тэгш боломжтой байдлаар батлах ёстой. Гэтэл өнөөдөр зарим аймагт нэг хүнд ногдох хөрөнгө оруулалт нь өчнөөн тэрбум гарчихсан байхад зарим аймагт нь юу ч байдаггүй байх жишээний. Хотын дарга асан Э.Бат-Үүл нь нийслэлийн бүх хороод дээр эрүүл ахуй, аюулгүй байдлын индекс гэж гаргаж байсан. Өөрөөр хэлбэл аль хороонд асуудал илүү ноцтой байна, тийшээ хөрөнгө оруулалтыг илүү тавьж байсан. Тэгэхээр бид илүү судалгаатай, нийт иргэд ээ бодсон төсөв хиймээр байна. Жишээ нь Аргентин улс төсвийн тогтвортой байдал болон төсвийн хүрээгээ л өөрчлөхгүй, сахилга баттай барьж чадсанаар эдийн засагтаа эерэг нөлөө үзүүлсэн гэдэг шүү дээ. Бид аливаа юмны сайнаас суралцмаар байх юм. Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө